Хамгийн алдарт шөнийн айдсууд

Зохиолч, радио хөтлөгч Дайан Брендон олон жилийн туршид зүүдний талаар судалгаа хийж байгаа бөгөөд энэхүү хугацаанд 100 гаруй аймшигт зүүднүүдийг нээж илрүүлсэн байна. “Миний хувьд бидний дотоод ухамсар, бидний бүрэн бүтэн байдлыг бий болгож, дотоод балансыг авчрахын тулд зүүдэнд орж ирдэг юм болов уу” -гэж би үздэг хэмээн Брендон хэлжээ. Тиймээс ч бид ямар нэгэн аймшигтай зүүд зүүдэлсний дараа энэхүү зүүд юу илэрхийлсэн болохыг мэдэхийн тулд зүүдний тайлал хардаг билээ. Харин одоо хүргэх гэж буй нийтлэлд бид бүхнийг хамгийн их айдаст автуулдаг 10 зүүдний талаар багтсан болно.

Хамгийн алдарт шөнийн айдсууд

1 Эрүүл мэндтэй холбоотой зүүд

Хэрвээ хүн ямар нэг зүйлээс айж байвал энэ нь ямар нэгэн, өвчин эмгэг болон хувирч таны зүүдэнд орж ирдэг байна. Үүнээс гадна энэ нь удахгүй хүнд өвчин тусах, эсвэл төлөвлөсөн зүйл чинь буруу эргэж болох магадлалтайг илэрхийлж байгаа аж. Харин заримдаа өвчин зүүдлэх нь та аль хэдийн өвдчихсөн хэдий ч үүнийгээ мэдэхгүй байгаа тохиолдолд тухайн өвчнийг илэрхийлэх дохио болж өгдөг. 

Эрүүл мэндтэй холбоотой зүүд

2 Хэн нэгэн тань руу довтлох эсвэл та бэртсэн байх

Жишээлбэл та нэгэн газар ажилд ортол хамт олныхоо дунд байр сууриа олж чадаагүй, таныг шүүмжлэнэ гэдгээс айж байгаа тохиолдолд та энэхүү зүүдийг зүүдлэх магадлалтай юм. Заримдаа энэ нь шууд хүчирхийллийг илэрхийлж болно. Энэхүү зүүдний нууцыг зөв тайлахын тулд яг энэ хугацаанд тухайн хүний амьдралд юу тохиолдож байгааг сайтар мэдэх хэрэгтэй. 

Хэн нэгэн тань руу довтлох эсвэл та бэртсэн байх

3 Машин эвдрэх

Энэхүү зүүдний гол утга нь тухайн хүн амьдралыг цаашид үргэлжлүүлэх хүчгүй болсон, эсвэл өөрийгөө хянах чадваргүй болсон талаар илэрхийлж байна. Машин зөвхөн амьдралын эрч ч бус мөн амьдралдаа ямар нэгэн шинэ зүйлд хүрэх чадварыг илэрхийлдэг аж. 

Машин эвдрэх

4 Живэх

Хэрвээ та живж байна гэж зүүдлэх юм бол та нэлээд сэтгэл санааны дарамттай, ямарваа нэгэн зүйлийг хийхэд ихэд хүч зарцуулсан боловч түүнийхээ хариуд юу ч аваагүй болохыг илэрхийлдэг байна. Энэхүү зүүдийг тайлахын тулд тухайн зүүдэнд болж буй бүхий л үйл явдлыг тодорхойлон авч үзэх хэрэгтэй. Жишээлбэл: Таныг живж байхад эргэн тойронд тань хэн ч байхгүй бол энэ нэг санааг илэрхийлэх бол эргэн тойронд тань хүн байвал бас нэг өөр санааг илэрхийлэх болно.

Живэх

5 Унах

Унаж буй зүүдийг шөнийн айдас гэж нэрлэж болохгүй. Унаж байна гэж зүүдлэх нь сэрэх, унтах хоёрын завсрын зүйл юм. Унаж байгаагаа мэдрэх үед бид цочин сэрдэг бөгөөд энэ үедээ унтаж байснаа мэддэг. Харин энэхүү зүүдийг тайлах юм бол өндрөөс айх айдас, ямарваа нэгэн асуудалд хяналт алдахаас айх, нийгэмд бат бөх байр суурьгүй байхаас айх эсвэл бүр үхлээс айж буй тохиолдолд энэхүү зүүдийг зүүдлэх магадлалтай байдаг байна.

Унах

6 Шүд унах

Шүд унаж байна гэж зүүдэлсэн хүмүүс амьдралдаа зөв алхам хийж чадахгүй байгаа илэрхийлдэг. Үүнээс гадна өөртөө итгэлгүй байдал, нийгэмд эзлэх байр суурь муутай болохыг илэрхиийлэх аж. Тиймээс энэхүү зүүдийг зөв тайлахын тулд тухайн хүний амьдралд яг одоо юу болж байгааг талаар сайн мэдэх явдал юм. 

Шүд унах

7 Төөрөх

Магадгүй бага насны хүүхэд төөрч байна гэж зүүдлэх нь түүний хувьд маш аймшигтай санагдах боловч энэхүү зүүдийг ямар ч насны хүн зүүдэлж болно. Насанд хүрсэн хүний хувьд энэ нь түшиг тулгуургүй байгаа санаа болон тухайн нөхцөлд зөв шийдвэр гаргаж чадахгүй байгаа санааг илэрхийлдэг байна. 

Төөрөх

8 Шалгалтанд унах

Энэ нь ихэд тархсан зүүдний хэлбэр боловч зүүдэнд болж буй үйл явдлууд нь маш олон янз байдаг. Хэрвээ энэхүү зүүдийг зүүдэлвэл тухайн хүн ямар нэг зүйл хийхдээ бэлэн бус, эсвэл эхэлсэн зүйлээ дутуу гүйцэтгэсэн санааг илэрхийлэх юм байна. Үүнээс гадна, өөрийгөө нэлээд боломжийн амьдралтай гэдгээ бусдад харуулах ёстой хүмүүс болон байрлаж байгаа орчин нь түүний хувьд тохирсон биш үед шалгалтанд унаж байна хэмээн зүүдлэж болох юм. Тиймээс энэхүү зүүдийг тайлахад мөн л тухайн хүний одоогийн нөцөл байдлыг сайн мэдэх шаардлагатай. 

Шалгалтанд унах

9 Олон нийтийн газар нүцгэн зогсох

Энэхүү зүүдний гол санаа нь тухайн хүн өөрийгөө эмзэг, ямар ч хамгаалалтгүй байгаа талыг илэрхийлдэг бөгөөд үүнээс гадна өөрийнх нь ямар нэгэн нууц олон нийтэд ил тод болох вий гэхээс ихэд айдаг, өөрийгөө зөвтгөх ямар нэгэн зүйл хэлж чадахгүй болов уу гэхээс айдаг хүмүүс энэхүү зүүдийг зүүдэлдэг байна. 

Олон нийтийн газар нүцгэн зогсох

10 Хэн нэгэн таныг мөрдөх

Нэлээд хүмүүс хэн нэгнээс эсвэл ямар нэг амьтнаас зугатах тохиолдолд гардаг. Тухайн хүний учирч болзошгүй хэмээн айж байсан зүйл тулгарах гэж байгаа тохиолдолд болон эсвэл ямар нэгэн зүйлийг хийж амжихгүй тохиолдолд энэхүү зүүдийг зүүдэлдэг байна. Зүүдийг тайлахын тулд тухайн хүн зүүдэндээ энэхүү мөрдөлтийг хэрхэн туулсан талаар мэдэх нь чухал. Заримдаа энэхүү мөрдөлт тийм ч аймшигтай биш байдаг бөгөөд энэ тохиолдолд үүнийг аймшигт зүүд гэж нэрлэж болохгүй. 

Хэн нэгэн таныг мөрдөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()