2016 оны хамгийн муу эцэг эхчүүд

Хүний эцэг эх гэдэг өөрөөсөө илүүтэй үрээ хайрлаж, чадлынхаа хэрээр тэднийгээ дэмжиж, ирээдүй нь гэрэлтэй, зам нь дардан, үрийн минь санаа сэтгэл тайван амгалан байгаасай хэмээн өдөр шөнөгүй залбирч явдаг гайхалтай хүмүүс билээ. Гэтэл анхаарал болгоомжгүй хариуцлагагүй байдал, арчаагүй зангаасаа болж үр хүүхдээ алах шахаж, байж боломгүй аашилсан хамгийн тэнэг эцэг эхчүүд ч бас олон бий. Ингээд 2016 онд тэнэг үйлдэл гаргасан, эцэг эхчүүдийн ухаангүй явдлуудыг танилцуулж байна. 

2016 оны хамгийн муу эцэг эхчүүд

13 Охиноо анзаараагүй ээж

5 настай Хлое  Рассел (Khloe Russell) гэх охин 6 сарын турш хамрандаа сүлбээр зүү тээж явжээ. Түүний хамарнаас өмхий үнэртэй ногоон шингэн зүйл гоожих болж, амьсгалахад хүндрэлтэй болсон гэдэг. Үүнийг анзаарсан ээж нь эхэндээ тоолгүй, хөнгөн ханиад хэмээн үзжээ. Харин охины биеийн байдал улам дордож байсанд эмч нар түүнийг хамрын хөндийн халдвар хэмээн оношилж, эм тариа хийж байсан ч огт нэмэр болсонгүй. Харин нэг өдөр охин нусаа нийтэл 3,5 см урттай сүлбээрэн зүү хамарнаас нь гарч иржээ. Охин гэртээ хөглөрч байсан сүлбээрэн зүүг хамартаа хийчихээд мартсан нь түүнийг баллах шахсан нь энэ байв. Энэхүү золгүй явдалд хавь ойрынх нь хүмүүс охины ээжийг буруутгажээ. 

Охиноо анзаараагүй ээж

12 Ухаан суугаагүй эцэг

Эцэг хүн хүүхдэдээ зөв үлгэр дууриалал үзүүлэн, гэрэлтэй замаар хөтлөн явах үүрэгтэй. Гэтэл үүнийг эсрэгээр нь хийсэн эцэг гэж бас байна шүү. 58 настай Дейрэл Хэдрик (Daryl Headrick) гэх эр 23 настай хүүгийнхээ хамтаар мотоцикл унан шөнийн хотоор зугаалж явтал тэднийг цагдаа зогсоон хүүгийн бичиг баримтыг нь шалгаж, хууль зөрчсөн хэмээгээд торгуулийн хуудас бичжээ. Харин энэ хооронд залуугийн аав Дейрил цагдаагийн араас толгой руу нь чулуугаар цохиж бэртээсэн байна. Ийн ухаангүй үйлдэл хийсэн эцгийг хүүгийнх нь хамтаар баривчилсан аж. 

Ухаан суугаагүй эцэг

11 Үрээ үл тоосон нь

18 настай Хейлия Блэйвинз (Hayleigh Blevins) гэх охин ресторанд хооллож байгаад хар арьст зөөгч бүсгүйг ялгаварлан гадуурхаж, хэл амаар доромжилсон төдийгүй бүдүүлгээр машиныг нь эвдэж сүйтгэсэн аж. Үүнээс нь болж түүнийг баривчилсан байна. Харин энэ тухайд түүний хойд эцэг нь “Өсвөр насны охин шүү дээ. Ийм зүйл байх. Би сүртэй хүлээж авахгүй байна” хэмээн юу ч болоогүй мэт хариулсан нь олны зэвүүцлийг ихээр төрүүлсэн билээ.

Үрээ үл тоосон нь

10 Хулгайч ээж

Лаура Зеллербах (Laura Zellerbach) залуучуудын спортын лигээс 175,000 доллар завшсан байна. Тэрээр тус лигт няраваар ажилладаг байсан бөгөөд ажиллах хугацаандаа асар их хэмжээний мөнгө завшсан гэдэг нь илэрч цагдаа нарт баригдаад байгаа юм. Мэдээж тэр хүүхдийн эх хүн. Түүний үр хүүхдэд энэ явдал хэрхэн тусах нь ойлгомжтой биз.

Хулгайч ээж

9 Хүүхдэдээ мансууруулах бодис өгчээ

Айлын хүүхдийн төрсөн өдөрт уригдсан хосууд хүүхдээ дагуулан зочилжээ. Тэнд их хөгжилтэй байсан тул хосууд 3 настай хүүгээ анзааралгүй орхисон байв. Харин золгүй явдал тохиож хүү мансууруулах бодистой чихэр идчихжээ. Үүнээс нь болж хүүхдийнх нь бие өвдөж эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэднийг хэн л тэнэг эцэг эх гэж нэрлэхгүй байх билээ.

Хүүхдэдээ мансууруулах бодис өгчээ

8 Машины осол

33 настай нэгэн эмэгтэй Огайо мужаас гаран хөлгийн жолоогоо залжээ. Ингэхдээ 15 настай охиноо машиныхаа дээвэр дээр суулгаж, 40 км цагийн хурдтай явсан гэнэ. Гэтэл тойрог эргэлтэн дээр охин машинаасаа унаж, нэлээд хүнд бэртжээ. Харин ээж нь энэ бүхний буруутан болж цагдаа нарт баригдсан аж.

Машины осол

7 Мунхаг аав

Аувин Дарген ( Auwin Dargin) гэх 24 настай эр, 9 сартай охиныхоо хамт машинтай зугаалж яваад тайчих клубын хажуугаар өнгөрөхдөө охиноо машиндаа үлдээчихээд тэсэлгүй клуб руу орчихжээ. Тэрээр тайчих үзүүлбэр үзэн, ангайж байх хооронд охин нь сэрэн уйлж байсан бөгөөд үүнийг цагдаа нар олж мэдэн, эцгийг нь дуудаж охиныг гаргасан байна. Хариуцлагагүй эцэгт цагдаа нар сануулга өгөөд явуулсан гэнэ.

Мунхаг аав

6 Хүүхдээ алах шахсан эх

Нэгэн газар ажлын ярилцлаганд орох болсон бүсгүй 2 настай охиноо дагуулан явжээ. Хүүхдээ дагуулж орох боломжгүй тул машиндаа үлдээгээд түгжсэн байна. Тэрээр ойролцоогоор цаг гаран болоод гарч ирсэн бөгөөд энэ хооронд халуун машинд байсан охины амьсгал давхцан орилж эхэлсэн аж. Түүнийг гарч ирэхэд машиных гадна маш олон хүн овоорчихсон яахаа мэдэхгүй, цагдаа дуудчихсан байв. Бүсгүй хүүхдээ гаргаж авахад ухаан нь балартсан байсан бөгөөд түүнийг бодлогогүй үйлдэл гаргасан хэмээн цагдаа нар баривчилсан билээ.

Хүүхдээ алах шахсан эх

5 Улаан өндөгний баяр

Улаан өндөгний баярыг барууныхан өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Нэгэн баяраар хосууд хүүхдүүдтэйгээ хөгжилдэх гэж өндгөөр байлдсан бөгөөд анзааралгүй бяцхан үрсээ бэртээж орхисон байна. Нэгнийнх нь хамраас цус гоожиж, нөгөө нь элэг рүү гээ цохиулж босч чадахгүй байсан гэдэг.

Улаан өндөгний баяр

4 “Би шар айраг уумаар байна”

3 настай бяцхан охинтой нэгэн архичин эмэгтэй байжээ. Түүнийг Сандра Беннет (Sandra Bennet) гэдэг бөгөөд гэр орон нь нохойн хороо мэт хөглөрч, архины шилнээс өөр тавилгагүй гэхэд болно. Бүсгүйн замбараагүй байдлыг хөршүүд нь цагдаад мэдэгдэж, хүүхдэд туслахыг хүсчээ. Цагдаа нар гэрт нь ирэхэд бүрэн хэлд орж ч амжаагүй хүү нь гэртээ ганцаараа байсан бөгөөд “Би өлсөж байна, бас шар айраг уумаар байна” хэмээн тэдэнд хандаж хэлсэн аж. Иймд цагдаа бүсгүйг хүүхдэд буруу үлгэр дууриалал үзүүлж, уруу татсан хэргээр баривчилсан байна.

“Би шар айраг уумаар байна”

3 Хүүгээрээ бамбай хийсэн нь

32 настай Веслей Чайпел (Wesley Chapel) олон удаа гэмт хэрэг үйлдсэн зартай эр. Түүний хэргийг олж илрүүлсэн буутай цагдаа нар залуугийн гэрийг бүсэлж гарч ирэхийг тушаатал, тэрээр хүүгээ бамбай болгож, урдаа барин гарч ирэн зугтаахыг оролдсон байна. Харин цагдаа нар түүнийг баривчилж, эдлэх ёстой ялыг нь тулгаад байгаа билээ.

Хүүгээрээ бамбай хийсэн нь

2 Шатаж буй байшинд хүүхдээ үлдээсэн нь

 Эрика Рөүзэлла (Erica Rosello) гэх бүсгүйн гэрт нэг өдөр гэнэт л гал авалцаж гарчээ. Тэрээр 6 настай охиноо авахаар очиход түүний охин хэдийн амьсгал хураасан байв. Бүсгүй охиноо орхиод өөрөө байшингаас гарч, гал сөнөөгч нарт байшинд амьд хүн байхгүй гэж хэлжээ. Гэсэн хэдий ч гал сөнөөгч нар орж байшинг шалгахад бяцхан охин хэвтэж байсан бөгөөд зүрх нь цохилж байв. Тэд охиныг эмнэлэгт хүргэсний ачаар охинд амьд гарсан боловч түүний ээжийг цагдаа нар баривчилсан байна.

Шатаж буй байшинд хүүхдээ үлдээсэн нь

1 Горилла ээж

3 настай бяцхан хүүгийн ээж амьтны хүрээлэнгээр хүүгийнхээ хамт аялж яваад анзааргагүй байдлаасаа болж, Аварга горилла руу хүүхдээ унагасан байна. Хүү 10 минутын турш Гориллтой хамт байсан бөгөөд азаар ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй аж. Горилла хүүг яагаа ч үгүй боловч амьтны хүрээлэнгийн ажилтнууд хөөрхий гэмгүй сармагчинг буудаж алжээ. 

Горилла ээж

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()