1
Хэрвээ том хөхтэй бол:
Гоёмсог хүзүүний зүүлт, чимгийг зүүгээрэй
Том сайхан хөхтэй байна гэдэг таны төсөөлөө ч үгүй их давуу талтай. Тиймээс түүнийгээ гоёмсог, хүзүүний зүүлтээр чимж өгөөрэй. Ингэснээр таны хөх бусдын хараанд шууд л өртөх болно. Харин түүнийгээ нуухыг хүсвэл хатуулга багатай хөхөвч зүүх, V хэлбэрийн энгэртэй цамц өмсөх хэрэгтэй.
2
Урт хүзүүтэй цамцнаас зайлсхийх хэрэгтэй
Том хөхтэй бүсгүйчүүдийн тухайд бариу, урт хүзүүтэй цамц өмсөх нь зохимжгүй. Энэ нь хөхийг бүр том харагдуулж, биеийн галбирыг гутаадаг. Харин түүний оронд задгай энгэртэй, загварлаг цамцыг өмсөөрэй.
3
Зөв хөхний даруулга сонгох
Хөхийг хэлбэрлэг сайхан харагдуулахад зөв хөхний даруулгыг сонгож зүүх нь хамгаас чухал. Том хөхтэй бүсгүйчүүдийн хувьд хатуулга, өргөгч ихтэй хөхөвч зохимжгүй. Харин түүний оронд сүүлийн үед моодонд ороод байгаа торон хөхөвчийг зүүвэл илүү халуухан харагдуулахаас гадна таны биед ч эвтэйхэн байх болно.
4
Хэлхгэр хувцаснаас зайлсхийх
Том хөтэй бол аль болох том хэлхгэр, сул хувцаснаас зайлсхийгээрэй. Учир нь тэдгээр хувцас нь таны хөхийг хэлбэргүй, унжгар харагдуулж, таны биеийн жинг байгаагаас тань 2 дахин нэмж харагдуулдаг. Харин түүний оронд биедээ яв цав таарсан бага зэрэг бариу хувцсыг сонгох нь зүйтэй.
5
Бэлхүүсээрээ бариу хүрэм өмсөх
Тэдний давуу тал бол том сайхан хөх. Тиймээс хувцаслалтандаа аль болох түүнийгээ тодруулан хувцаслах хэрэгтэй. Хэрвээ та харвингүй, унжсан гэдэсгүй бол бэлхүүсээр барьсан хувцас нь таны биеийг сайхан харагдуулах болно. Харин бага зэргийн илүү махтай бол, тийм ч бариу биш, бас тийм ч хэлхгэр биш даавуун материалтай цамц, задгай хүрмийг сонгоорой.
6
Хэрвээ махлаг гуятай бол:
Өндөр суудалтай өмд, шорт өмсөх
Гуя, өгзгөөрөө туранхай охидод өндөр суудалтай өмд тийм ч зохимжтой бус, бүр ч хавтгай харагдуулдаг. Харин махлаг гуя өгзөгтэй охидын хувьд өндөр суудалтай өмд, шорт харин ч галбираа тодотгох аятайхан боломж болж өгдөг билээ. Сүүлийн үед махлаг гуя, өгзөгтэй бүсгүйчүүд моодонд ороод байгаа. Тиймээс өөрийнхөө бие галбирт сэтгэл хангалуун байгаарай бүсгүйчүүд ээ.
7
Биеийн хэлбэр тодотгох бариу даашинз
Ийм төрлийн галбиртай бүсгүйчүүдэд бие барьсан, даашинзууд үнэхээр сайхан харагддаг. Ялангуяа бэлхүүс бариу байх тусам, өгзөг гуя тодорч, галбир сайтай харагддаг юм.
8
Дэрвэгэр хормойтой даашинз
Дэрвэгэр хормойтой даашинз нь хэтэрхий махлаг гуя, таазыг халхалж, харин яг таарсан галбирлаг гуяыг бүр ч илүү тодруулж өгдөг давуу талтай. Энэ төрлийн даашинз гуяыг илүү нарийхан, туранхай харагдуулдаг байна. Мөн халаастай, нугалаастай байсан ч болно.
9
А хэлбэрийн даашинз
Ийм төрлийн даашинз нь эмэгтэй хүний биеийг маш өөгүй сайхан харагдуулдаг. Ямар ч галбиртай бүсгүйд төгс сайхан зохицдог тул таны хувцасны шүүгээнд заавал байх ёстой хувцаснуудын нэг юм.
10
Шулуун даашинзнаас татгалзах
Шулуун загварын даашинз нь таны биеийн сайхан талыг тодотгож өгөх нь бага хэдий ч сул талыг хангалттай нууж болно. Гэвч хэрвээ та тааз гуя томтой бол энэ төрлийн даашинзаас татгалзаарай. Бэлхүүсээрээ бариу даашинз нь таныг ямагт сайхан харагдуулж чадна гэдэгт итгэ. Харин эсрэгээрээ өндөр туранхай бол ийм даашинзыг сонгоход гэмгүй.
11
Хэрвээ хэвлийгээрээ таргалалттай бол:
Бэлхүүсээрээ бариу хувцас өмсөхгүй байх
Хэрвээ та гэдэс хэвлийгээрээ илүүдэл жин ихтэй, таргалалтай бол юун түрүүнд хэт нэлмэгэр, сул хувцаснаас зайлсхийгээрэй. Энэ нь таны биеийг эв хавгүй, байгаагаас тань хэдэн насаар хөгшин харагдуулах болно гэдгийг сана.
12
Өвдөгнөөс доогуур урттай бариу өмд өмдийг, сул цамцтай хослуулах
Хэвлийгээрээ махлаг, тарган хүмүүс өвдөг хүртэл урттай бариу ретузэн өмдийг сул, чөлөөт цамцтай хослуулан өмсөх нь зүйтэй. Ингэснээр таны биеийн пропорц тэнцвэржиж өгөх юм.
13
Урт хүрэм өмсөх
Хэвлий дарсан урт цамц, хүрмийг өмсөх нь таны биеийн илүүдэл өөг маш сайн дарж өгдөг. Тиймээс хэрвээ та хэвлийгээрээ илүүдэл жинтэй бол ийм загварын хүрэмнүүдээс сонголтоо хийгээрэй.Болж өгвөл неон өнгө сонгохгүй байж, даруухан, хар бараан өнгөнөөс нь сонирхоорой.
14
Бүстэй цамц өмсөх
Бүстэй цамц өмсөх нь таныг төсөөлж ч байгаагүйгээр гоолиг сайхан харагдуулдаг. Хамгийн гол нь цамц тань элдэв том хээ, ташуу судалгүй байх хэрэгтэй. Түүнчлэн босоо судалтай хувцас илүү нарийхан харагдуулдаг болохыг анхаарах нь зүйтэй.
15
Аль болох биедээ эвтэйхэн хувцаслах
Махлаг тарган гэхээрээ л хүссэн бүхнээ өмсөж чадахгүй гэсэн үг биш шүү дээ. Хамгийн гол нь биедээ эвтэйхэн, сайн чанарын материалтай хувцас сонгох нь чухал юм. Тиймээс энэ зуныг өөртөө итгэлтэй, бардам алхаж өнгөрүүлээрэй охид, бүсгүйчүүд ээ!