Баяжих хамгийн хялбар аргууд

Мэдээж хүн бүр их мөнгөтэй болж, мөр бүтэн, гэдэс цатгалан явахыг хүсдэг. Гэхдээ хэрхэн мөнгө олох вэ? Насаараа хөдөлмөрлөсөн боловч хурааж хуримтлуулсан зүйлгүй амаа барих хүмүүс цөөнгүй байдаг. Иймд та бүхэндээ мөнгө олох, баяжих хамгийн "залхуу" аргуудыг танилцуулъя. Гэхдээ залуусдаа хандаж хэлэхэд хэдий эдгээр аргууд нь хялбар боловч таниас хамааралтай зүйл үгүй бөгөөд зөвхөн сохор азнаас хамаарах юм шүү. 

Баяжих хамгийн хялбар аргууд

1 Интернэтээр мөнгө олох

Та зөвхөн комьпютерийнхээ ард суугаад л өөртөө хөрөнгө оруулж, мөнгө олох боломжтой. “Google” компанийн сурталчилгааг зөвшөөрөгдсөн хэлтэй сайтуудад байршуулан, мөнгө олж болох юм. Ингэхийн тулд та эхлээд “Google” компани руу сурталчилгааг нь сайтуудад байршуулах зөвшөөрөл авна. Хийгээд байх зүйл нэг их байхгүй бөгөөд таниас бага зэргийн хэлний мэдлэг л шаардана. Ингээд л та зүгээр шахуу сууж байгаад л “Google”-ээс цалинжих нь байна шүү дээ. Сайхан биш гэж үү? Цаашлаад өөрийн сайттай болж, хөгжүүлэн бизнес эрхлэгчдийг дэмжин, сурталчилгааг нь байршуулж, мөнгө олох ч боломжтой. Нэг сумаар хоёр туулай гэдэг шиг л...

Интернэтээр мөнгө олох

2 Өв залгамжлах

Зүгээр нэг өв залгамжлагч болчихно гэж байхгүй. Тэгэхийн тулд та баян айлд төрөх ёстой. Гэр бүлээс тань уламжилж ирсэн бизнесийг үргэлжлүүлж, мөнгө олох юм. Хийгээд байх зүйл гэж бараг л үгүй. Өөрийгөө зовоох ч шаардлагагүйгээр мөнгө халаасалж явах бөгөөд бүх ажлыг нь туслахууд нь хийчихнэ. Гол нь тэр их хөрөнгийг зөв зарцуулж, өсгөж үржүүлэх ухаан л танд хэрэгтэй. Үүний томоохон жишээ бол алдарт Парис Хилтон юм. Өвөг эцгийнхээ байгуулсан зочид буудлыг өвлөн авч, өдгөө үдэшлэгийн хатан хэмээн цоллуулж яваа нэгэн. Гэхдээ түүнийг юу ч хийдэггүй гэвэл өрөөсгөл болох биз. Өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас загварын брэнд хүртэл гаргасан овсгоотой нэгэн гэдгийг та өмнө нь сонсож байсан байх.

Өв залгамжлах

3 Эртний эдлэлийн наймаа

Эртний ховор болоод өвөрмөц түүх агуулах эдлэлийг хямд үнээр худалдаж авах хэрэгтэй. Харин үүнийг хадгалж, эгзгийг нь тааруулж байгаад өндөр үнээр худалдах боломжтой. Мөн доллар худалдаж аваад үнийг нь өсөхөөр буцааж солиулж ч болно. Гэхдээ тус аргыг хэрэглэж байгаад цаг үеийн золиос болж "модоо барьсан" хүмүүс ч олон байдаг юм шүү. Тиймээс танд хамгаас илүү мөнгөний ухаан, маркетинг чадвар болон ирээдүйг таамаглах мэдрэмж байх шаардлагатай аж.

Эртний эдлэлийн наймаа

4 Судалгаа бөглөх

Танд интернэт, комьпютер байхад л хангалттай. Гэхдээ мэдээж англи хэлний мэдлэг шаардагдах бөгөөд та өдөр шөнөгүй судалгаа бөглөх шаардлагатай болно. Тодорхой хэдэн сайтуудтай холбогдож анкет бөглөн, тус сайтад гишүүн болж орох хэрэгтэй. Ингээд л өөр ямар ч зүйл хийлгүй зөвхөн судалгаа бөглөж, суух юм. Жаахан хэцүү, залхуутай байж мэдэх ч цаг тутамд таны данс руу мөнгө орж байх тул үүндээ урамшиж, үүгээрээ дагнасан хүмүүс ч өнөө цагт олширсон юм.

Судалгаа бөглөх

5 “Youtube” орлогын үүдийг нээнэ

Хүмүүсийн анхаарлыг татахуйц бичлэг хийж, “Youtube” хуудсанд байршуулвал таны орлогын үүд томоос том онгойлоо л гэсэн үг. Хэр их хүн үзсэнээс хамаарч таны данс руу мөнгө орж ирнэ. Хамгийн гол нь яавал хүний анхаарлыг татах, өрсөлдөгч бичлэг байршуулагч хүмүүсээс юугаараа ялгарах талаар толгойгоо ажиллуулах хэрэгтэй.

“Youtube” орлогын үүдийг нээнэ

6 “Ebay” дээр эд зүйлсээ зарах

Мөнгөтэй болох хамгийн хялбар арга бол өөрт байгаа хэрэглэдэггүй зүйлсээ “Ebay” сайт дээр худалдаалах юм. Ингэснээр та их мөнгөтэй болох авч дараа нь өнөөх мөнгөөрөө зарсан зүйлсээ буцаад худалдаж авах шаардлага ч гарч мэднэ.

“Ebay” дээр эд зүйлсээ зарах

7 Хувьцааны зах зээлд хөрөнгө оруулах

Хувьцааны зах зээл маш эрсдэлтэй. Нэг л буруу шийдвэр гаргавал та байгаа бүхнээ алдаж, шалдаа бууж ч мэднэ. Гэхдээ аз таарвал үүгээр амархан баяжих ч боломжтой. Хувьцаа худалдан авч, хадгалаад үнэ нь өсмөгц худалдаалж, мөнгөө өсгөнө гэсэн үг. Харин эсрэгээрээ таны худалдаж авсан хувьцааны үнэ буурвал мянга харамсч, амаа бариад нэмэргүй. Иймд танд азын тэнгэр, алсын хараа хамгаас хэрэг болно.

Хувьцааны зах зээлд хөрөнгө оруулах

8 Металл илрүүлэгч худалдаж авах

Хийх ажилгүй хүмүүст баяжиж болох бас нэгэн арга байна! Ердөө л металл илрүүлэгч байхад хангалттай. Гадуур салхилангаа төхөөрөмжөө бариад явахад л болоод явчих нь тэр дээ. Таны аз шовойж, алт эрдэнэс олох ч юм билүү. Хамгийн гол нь зөв газраа сонгох хэрэгтэй. Сайн судалсны эцэст хамгийн их эрдэнэс нуугдсан байж болохуйц газрыг сонгон, эрлээ эхлүүлэх хэрэгтэй.

Металл илрүүлэгч худалдаж авах

9 Баян хүнтэй суух

Баян болох хамгийн залхуу арга бол баян хүний хань болох юм. Өөрийгөө тордож, ааш зангаа засч, хамгийн гол нь тухайн хүндээ таалагдахуйц авирлах шаарлагатай аж. Гэхдээ хэдий та хөрөнгө чинээтэй боллоо гээд хөлдүү зүрхтэйгээр аз жаргалтай байж чадна гэж үү? Мөнгө хайрыг орлож чадах болов уу? Дахин нэг бодоод үзээрэй.

Баян хүнтэй суух

10 Сугалаа авах

Таныг хормын төдийд л баян болгох ид шидтэй зүйл билээ. Азын тэнгэр таныг харамгүй ивээж, алтанд умбуулж ч мэднэ. Таниас шаардагдах зүйл юу ч үгүй. Харин та хэдэн зуун удаа сугалаа авсан ч ганц удаа мөнгө хожиж азтанаар шалгарахгүй бол яах вэ? Тийм бол өөрийн гараар ариун хөдөлмөр хийж, үр шимээ хүрттэл ажиллаарай. 

Сугалаа авах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()