Танд дургүй хүний 15 шинж

Бид бага, бүрэн, дээд гээд өөрийн судалж чадах хэмжээгээр эрдэмд, зэрэг хамгаалж суралцаж, тэр нь цаашлаад ажилд орох, ажлын байранд хамт олонтойгоо нийцэж ажиллахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Гэвч ажлын чадвар туршлага болон хувь хүний онцлог талаасаа хамт олондоо таалагдахгүй байх нь олонтаа. Хэрвээ та хамт олноосоо дараах шинжүүдийг мэдэрч эхэлвэл харилцаа, хандлагаа өөрчлөх гээд үзээрэй. 

Танд дургүй хүний 15 шинж

1 Тэд чамд дургүй болохоо шуудхан хэлчихдэг

Хэрвээ та хамт олныхоо дунд тавгүйрхдэг, тэрчлэн тэд танд дургүй болохоо бие, сэтгэл, үг, үйлдлээрээ илэрхийлдэг бол өөрийн харилцаандаа анхаарах болсны шинж юм. Мэдээж хүн бүхэнд таалагдах албатай биш ч гэлээ, ийнхүү үзэн ядаад байгаа нь бодит шалтгаантай л байж таарна. Тиймээс та өөртөө дүгнэлт хийх цаг нэгэнт болжээ. 

Тэд чамд дургүй болохоо шуудхан хэлчихдэг

2 Чамайг дэргэд нь байх үед тэд инээдэггүй

Энэ нөхцөлд ямар нэгэн уйтгартай, азгүй өдрүүд хамаарахгүй шүү. Хүмүүс таны дэргэд байхдаа инээж, хөгжилтэй зүйлсийн талаар ярьдаг уу? Хэрвээ үгүй бол танд дургүй байж болох талтай. Таныг гарсны дараа, эзгүй хооронд бүх зүйл эерэг тал руугаа өөрчлөгддөг бол тэд танаас цэрвэдэг эсвэл үзэн яддаг байж болох юм.

Чамайг дэргэд нь байх үед тэд инээдэггүй

3 Таныг огтхон ч анхаардаггүй

Таныг яг л хажууд нь байгаа үл үзэгдэх сүнс, сүүдэр мэт санаж, яриандаа оролцуулдаггүй, үл тоомсорлодог бол тэд танд дургүй байх магадлал өндөр. Мөн харц тулгарах, таныг яриа өдөх вий гэхээс айж, зугтдаг бол та хэдийн тэдний үзэн яддаг хүмүүсийн нэг болжээ.

Таныг огтхон ч анхаардаггүй

4 Зугтдаг

Шатан дээр таарсан ч үгийн зөрүүгүй гүйж одох, гадуур таарч, араас нь дуудсан ч сонсоогүй царайлан зугтаж оддог бол, эргэлзэх зүйлгүй тэд танд дургүй, тантай харилцахаас төвөгшөөдөг гэсэн үг. Эсвэл та тэдэнд хэтэрхий хатуурхдаг байгаад, айдаг ч байж мэдэх шүү дээ.

Зугтдаг

5 Ирсэн, явсныг хайхардаггүй

Та өглөө ажилдаа ирэхдээ хамт олондоо “Өглөөний мэнд”, эсвэл ажлаа тарахдаа “Баяртай” хэмээн хэлэхэд тань хариу үйлдэл үзүүлдэггүй, тоодоггүй бол тэд танд дургүй байж мэдэх юм. "Хэрвээ таныг явсныг хэн ч мэдээгүй бол та зөв газраасаа явжээ" хэмээх үг ч бий...

Ирсэн, явсныг хайхардаггүй

6 Ардуур муулдаг

Хэн нэгэн таныг ардуур чинь муулж байвал огтхон ч асуудал биш. Харин хамт олноороо таны эсрэг бодолтой байж, таагүй ханддаг бол танд асуудал байгаагийн илрэл билээ. Тиймээс өөртөө дүгнэлт хийж, юу болохгүй байгааг бодоод үзээрэй. Байдал дээрдэх ч юм бил үү.

Ардуур муулдаг

7 Асуултанд богино үгээр хариулдаг

Амьдрал хэр байна даа, сонин сайхан юу байна? гэх асуултад зүгээр, сайн, гэх мэт ганцхан үгээр хариулдаг бол тэд тантай харилцахдаа таатай биш байна гэсэн үг юм. Тэрчлэн хэлсэн үг бүрд тань онцын анхаарал тавихгүй, тоодоггүй бол танд дургүй, үзэн яддаг байж болох талтай.

Асуултанд богино үгээр хариулдаг

8 Зайнаас харилцдаг

Тодорхой зайнаас харьцаж, өөрсдийн амьдралаа дэлгээд байдаггүй, хэтэрхий төв хүйтэн ханддаг бол хүмүүс танд дургүй гэсэн үг юм. Тиймээс хааяа ч болов өөрийнхөөрөө чөлөөтэй байх гээд үзээрэй.
 

Зайнаас харилцдаг

9 Хувийн амьдралын тань талаар сонирхдоггүй

Таны хэдүүлээ амьдардаг, хэнтэйгээ амьдардаг, ямар үйл явдал тохиолдсон зэргийг огтхон ч сонирхохгүй, таны талаар мэддэггүй бол танд дургүй, эсвэл төвөгшөөдөг байж болох юм. Нэг бол хэтэрхий хаалттай хүн, эсвэл тэд таны амьдралыг огтхон ч сонирхохгүй байгаагийн илрэл аж.

Хувийн амьдралын тань талаар сонирхдоггүй

10 Олон нийтийн уулзалтад урьдаггүй

Болоод өнгөрсөн үдэшлэг, цуглааныг зөвхөн зурагнаас л мэддэг, хамт олонтойгоо иймэрхүү арга хэмжээнд оролцож үзээгүй бол та их хаалттай хүн юм. Магадгүй бусдад буруу сэтгэгдэл үлдээсэн байхыг үгүйсгэхгүй шүү дээ.

Олон нийтийн уулзалтад урьдаггүй

11 Санал нэгддэггүй

Аливаа хамт олон гэдэг, бүхий л зүйлд санал нэгдэж байж, ажлын үр шим бүтээмж нь нэмэгдэнэ шүү дээ. Тэгтэл тантай санал нэгддэггүй, тавьсан санааг тань үгүйсгэж, шүүмжлээд байгаа бол зөвхөн тухайн асуудалд биш, танд дургүй байгаагийн илрэл билээ. Тиймээс хамт олондоо өөрийгөө ойлгуулах, аль болох нийцтэй байх гээд үзээрэй.

Санал нэгддэггүй

12 Үргэлж өөнтөглөж, шүүмжилдэг

Үргэлж л ажиллаад, ямар ч инээд баяр баясгалан байдаггүй бол мэдээж тухайн газарт ажиллах урам зориг бага багаар мохож таарна. Хэрвээ таныг хамт олон тань үргэлж өөлж шүүмжлээд байдаг бол энэ тэдний дургүйцлээ илэрхийлж буй хэлбэр ч байж мэднэ. Түүнчлэн та өөрийн ур чадвараа сайжруулах, өөртөө дүгнэлт хийх цаг болсныг ч илтгэж байгаа хэрэг юм.

Үргэлж өөнтөглөж, шүүмжилдэг

13 Дээрэнгүй харьцдаг

Үйл хөдлөл бүртээ хүйтэн хөндий, таагүй үгсийг хэлж, тантай дээрэнгүй ханддаг бол тэр таныг маш их үзэн яддаг, эсвэл дорд үзэж байх талтай. Тиймээс энэ тал дээр нухацтай хандах хэрэгтэй.

Дээрэнгүй харьцдаг

14 Дургүй ч, гаднаа илэрхийлдэггүй

Хэдийгээр танд маш дургүй, бүр үзэн яддаг боловч, таны нэр төр, карьер, байгаа байдалд тань дурлан, найзархаж байж болох юм. Тэд хэдийгээр танд сайхан хандаж байх ч, далдуур үзэн яддаг, муулж байдаг.

Дургүй ч, гаднаа илэрхийлдэггүй

15 Танд итгэдэггүй

Ямарваа хариуцлагатай ажлыг итгэж даатгадаггүй. Эсвэл ярьсан, хийж байгаа зүйлийг тань үргэлж үгүйсгэж, буруутгадаг бол та тэдгээр хүмүүсийн итгэлийг хүлээгээгүй гэсэн үг юм. Тиймээс цаашид өөрийгөө юу чадахыг хамт олондоо харуулж, илүү сайн хичээж ажиллаарай.

Танд итгэдэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()