1
Өндөр
Ямар ч эмэгтэй хүн өөрөөсөө өндөр залуутай болзохыг хүснэ. Энэ нь судалгаагаар ч батлагдсан байдаг юм шүү. Өндөр эрчүүд бүсгүйчүүдийн анхаарлыг өөртөө илүүтэй татаж, зүрхийг нь хайлуулах шидтэй байдаг. Тэдний булчин шөрмөс, царай төрх нь хамааралгүй ганц өндөр нуруу нь ч бусдыг алмайруулах шидтэй. Учир нь өндөр залуус өөртөө илүү итгэлтэй байдаг бөгөөд энэ нь тэднийг сайхан харагдуулах бас нэгэн давуу чанар нь болж өгдөг юм.
2
Бага зэрэг сахалтай
Хүүхэд шиг нялх царайтай, гөлгөр гөлчгөр арьстай залууст татагдах бүсгүйчүүд цөөхөн. Харин тэдэнд бага зэрэг ургасан сахал, болоод ширүүн төрхтэй эрчүүд маш ихээр таалагдаж, сэтгэлийг нь булаан, зүрхийг нь булиглуулж байдаг юм. 350 гаруй бүсгүйчүүдийг судалгаанд хамруулахад тэдний 90% нь эршүүд төрхийг өөрийн гол чанараа болгосон, эрэлхэг царайт залуусыг сонгож байсан аж. Харин үлдсэн хувь нь аль болох цэвэрхэн царайтай, элдэв сахал үсгүй залууст дуртай хэмээжээ.
3
Баргил хоолойтой
Хүнгэнэсэн сайхан баргил хоолой бол эр хүний чимэг. Тэр сайхан баргил хоолойгоор таны нэрийг дуудаж, сонирхолтой зүйл ярихад татагдахгүй, дурлахгүй байх гээд үздээ. Энэ нь бараг л боломжгүй юм шүү. Мөн шингэн хоолойтой эрчүүд хичээгээд сургуулилаад үзвэл хоолой нь бүдүүрч, баргил болдог гэнэ.
4
Булчинлаг биетэй
Сүүлийн үед залуус булчин шөрмөсөө зангируулж, бие бялдараа хөгжүүлэхээр фитнесс заалыг ихээр зорих болсон билээ. Тиймдээ ч гудамжаар явахад тэврээд авмаар сайхан биетэй залуус олноороо харагдах болсон. Мэдээж энэ нь бүсгүйчүүдэд үнэхээр таалагддаг. Бүр тэднийг галзууруулдаг. Налахад тухтай, тэврэхэд тэвэр дүүрэх өргөн мөр гээд л... Сайхан биш гэж үү? Ялангуяа фитнесийн хувцасаа өмсөөд дасгалаа хийж байгаа эрчүүдийг хэдэн цаг ч хамаагүй ширтээд л баймаар байдаг хэмээн бүсгүйчүүд нэгэн дуугаар өгүүлж байна.
5
Удаан хөдөлгөөн
Холливуудын халуухан залуус яаж тийм сэтгэл татам байдгийг та анзаарч байв уу? Тэд ихэвчлэн удаан хөдөлдөг. Энэ нь тэднийг улам халуухан харагдуулдаг юм. Тиймдээ ч удаан ярьж, хөдөлдөг эрчүүд өөртөө итгэлтэй, дур булаам харагддаг аж. Та ч бас оролдоод үзээрэй. Аль болох тайван, удаанаар хөдлөх тань тухайн бүсгүйг галзууруулж ч мэднэ гээч. Гэхдээ маанаг юм шиг хөдөлж ядах биш, эсвэл юманд яарч байгаа ч юм шиг биш, тунг нь тааруулах нь чухал.
6
Хошин шогийн мэдрэмж
Охидыг хамгийн их инээлгэж чадсан залуу ялагч болдог жамтай. Ер нь хэн л хөгжилтэй, хошин шогийн мэдрэмжтэй залуугаас татгалзах билээ. Зарим хөөрхөн охидын найз залуучууд тийм ч царайлаг биш хэрнээ бүсгүйгээ өөртөө унаж тустал нь дурлуулсан байдаг нь ердөө л тэдний хошин шогийн мэдрэмжтэй байдалтай холбоотой. Харин танд хөгжилтэй яриа үүсгэх, бусдыг инээлгэх чадвар байхгүй бол санаа зоволтгүй, хошин шогийн мэдрэмжтэй болгох аргууд ч гэж байна. Инээдмийн кино үзэж, хамгийн хөгжилтэй хэсгүүдийг нь дуурайснаар нэг л мэдэхэд таны хошин шогийн мэдрэмж дээшилж, охидуудыг уяраадаг болно гээд боддоо.
7
Нийгмийн идэвхи
Гэртээ суугаад комьпютерийн урдаас салдаггүй залуусд дурлах бүсгүйчүүд бараг байхгүй биз. Харин нийгмийн идэвхи сайтай, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог бүтээлч залуус тэдний анхаарлыг соронзон мэт татаж, сэтгэлийг нь асар ихээр хөдөлгөдөг. Ихэвчлэн нийгмийн идэвхи сайтай залуус зөв бодолтой, өөрийн гэсэн тогтсон үзэл баримтлалтай, дээрээс нь сайхан сэтгэлтэй байдаг бөгөөд үүнийгээ нийтэч, таатай харилцааны хэлбэрээрээ чимдэг.
8
Удирдан, зохион байгуулах чадвартай
Бусдад заавар зөвлөгөө өгч, удирдан залж байгаа эр хамгаас халуухан, дур булаам харагддаг. Мөн нэгэн судалгаагаар бүсгүйчүүд Холливуудын алдарт жүжигчдээс илүүтэй компанийн захирлууд, удирдах албан тушаалтнууд сэтгэл татам харагддаг хэмээн хариулсан байдаг.
9
Цамцныхаа ханцуйг хойш нь шуусан
Бараг л бүх бүсгүйчүүд срочкон цамцныхаа ханцуйг шуусан залууст дуртай байдаг. Ингэх үед тэдний булчинлаг гарын шуу харагдаж, тэднийг бүр илүү халуухан харагдуулдаг гэнэ. Түүнчлэн сонгодог стильтэй залуус цамцныхаа ханцуйг шууж явах нь ч элбэг байдаг.
10
Дур булаам инээмсэглэдэг
Инээмсэглэл бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ялгалгүй чимдэг хамгийн сайхан зүйл юм. Тэр тусмаа эр хүний дур булаам, халуун дотно инээмсэглэл бүсгүйчүүдийг алмайруулж, байгаа чигт нь хөшөөж орхидог аж.