Тэнэг эцэг эх

2016-06-02, 18:19
44,636

Японы иргэн 7 настай Ямато Танока хэмээх хүү 5-р сарын 29-нд Хоккайдо арлын ой модонд аав ээжтэйгээ зугаалж яваад ор сураггүй алга болжээ. Японы 4 том арлын нэгт тооцогдох энэхүү арлын ой мод нь зэрлэг баавгайт бүс гэгддэг бөгөөд хүүг алга болсноос хойш нийт 150 гаруй гишүүнтэй эрлийн багийнхан хайж байгаа аж. 

Тэнэг эцэг эх

1

Хүүгийн эцэг эх цагдаад мэдүүлэхдээ "Хүү маань нэг мэдсэн чинь л алга болчихсон" гэжээ. Гэвч эрлийн багийнхан эрлээ эхлүүлсний хоёр дахь хоног дээр тэд хүүгээ шийтгэж, ганцааранг нь үлдээсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. 

2

Танока хүү, аав ээж, эгчийн хамт явж байгаад хүмүүсийн машин руу чулуу шийдээд байсан тул тэд хүүг айлгах санаатай машинаасаа буулган, ойд орхижээ. Хүүг орхиж 500 метр явсны дараа эргэн иртэл алга болсон байсан гэнэ.  

3

Японы NTV телевизэд хүүгийн аав ярилцлага өгөхдөө "Би үнэхээр их харамсаж, бас түгшиж байна. Хүүг минь олохоор хүчин чармайлт гаргаж байгаа энэ олон хүнд их баярлалаа. Бас биднийг үнэхээр их уучлаарай" гэжээ.  

4

Аврах багийнхан үнэрч нохой, сургуулилттай морь зэргээр эрлийн ажлаа үргэлжлүүлж байгаа юм байна. Япончууд энэхүү болсон явдалд хүүгийн эцэг эхийг буруутгаж байгаа аж. Твиттерт тэдний тухай "Энэ бол шийтгэл биш харин дарангуйллын нэг хэлбэр", "Энэ тэнэг эцэг эхэд бүр хэлэх үг ч алга" гэх мэт сэтгэгдлүүд үлдээжээ. 

5

Хоккайдо арлын Нанае мужийн захирагч хэлэхдээ "Энэ газар бол жуулчид ч очиж зүрхэлдэггүй, аюултай бүс. Зэрлэг ан амьтан ихтэйгээс гадна нарны гэрэл ч тусдаггүй шахуу, шигүү мододтой. Баавгай ихтэй байдаг нь хүмүүсийн айдас, түгшүүрийг төрүүлж байна" гэжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()