АPU компанийн хувьд жилд 45 сая литр буюу Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бүрэн хангах хүчин чадалтай Европ стандартын сүүний үйлдвэрийг 2014 онд ашиглалтад оруулж байсан билээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон Төв аймгийн нутгуудаар сүү цуглуулах 12 цэг байршуулж, 340 орчим малчид фермерүүдээс татан авсан түүхий эдээ орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжийг ашиглан боловсруулж, байгаль орчинд ээлтэй Швед улсын Ecolean болон бусад төрлийн савлагаагаар савлан хэрэглэгчдэдээ шинэ шилдэг брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хүргэж байна.
APU компани нь бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ирсэн бөгөөд энэ ч утгаараа бүрэн тоноглогдсон сүүний үйлдвэрийн лабораторид анхан шатны түүхий эдээс авахуулаад эцсийн бүтээгдэхүүн хүртэлх шат дамжлага бүртээ дээж авч шинжилж үзсэний үндсэн дээр худалдаанд гаргадаг бөгөөд хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 2200, Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн удирдлагын тогтолцоо ISO 14001 олон улсын стандартуудыг ханган ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Өнөөдрийн байдлаар Сайн, Дээж, Маамуу, Цэвэр сүү зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа билээ.
Энэ ч утгаараа APU компанийн хамт олон өөрсдийн үйлдвэрлэдэг сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ амталгаат худалдааг явуулж, азтай худалдан авагчдадаа сүү, сүүн бүтээгдэхүүний сарын, хагас жилийн, жилийн хэрэглээний эрхийн бичгүүдээр шагнаж урамшуулсан юм. Уг арга хэмжээг Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам, НҮБ-ын ХХААБ-аас зохион байгуулсан бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцсоноороо онцлогтой байлаа.
Ийнхүү энэхүү арга хэмжээг зохион байгуулж оролцсон болон хүрэлцэн ирсэн нийт Нийслэлчүүддээ APU компанийн хамт олны зүгээс талархал дэвшүүлж, ажил үйлсэд нь амжилтын дээдийг ерөөе!
Өөдөө өргөх сүүний ДЭЭЖ
Хүндлэн залах идээний ДЭЭЖ
Хүслээ шүншиглэх өргөлийн ДЭЭЖ
Хамаг олны сэтгэлийн ДЭЭЖ
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.