Эмч нарын хийсэн хамгийн аймшигтай алдаанууд

Эмч байна гэдэг хамгийн хариуцлагатай, бас буянтай ажил юм. Олон сая хүнийг өвчин зовлонгоос нь салгаж, цаашдын гэрэл гэгээтэй амьдралыг бэлэглэж байдаг. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр мэр сэр бүтэлгүй эмчилгээ, мэс заслууд нэгээхэн хэсгийг эзэлдэг байна. Ийнхүү та бүхэндээ Америк эмч нарын гаргасан хамгийн сургамжтай, аймшигтай алдаануудыг танилцуулъя.

Эмч нарын хийсэн хамгийн аймшигтай алдаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хар дарсан зүүд

1999 оны 11-р сард 67 настай Хуршел Раллс (Hurshell Ralls), хэмээх нэгэн эр Техасын хойд зүгт байрлах эмнэлэгт давсагны хавдар авахуулах аймшигтай мэс ажилбарт оржээ. Тэрхүү хагалгааны зорилго нь түүний хавдрыг бусад эрхтэнд үсэрхийлэхээс сэргийлж, давсгийг нь авах байв. Гэвч хагалгаа дуусч, түүнийг сэрэхэд бүх зүйл орвонгоороо эргэжээ. Эр хүний бахархал болсон эмзэг эрхтнийг нь ч мөн авчихсан байжээ. Эмч нар үүнийгээ тайлбарлахдаа, таны бэлэг эрхтэнд хавдар орохоос сэргийлсэн гэжээ. Гэвч түүний нөхцөл байдалд ингэх нь боломжгүй бөгөөд эмч нарын алдаа байсан нь илэрсэн байна. Раллс тус эмнэлгийг шүүхэд өгч, өөрийн хохирлыг барагдуулахыг хүсчээ.

Хар дарсан зүүд

2 Буруу нярай

2016 онд Женнифер Мелтон (Jennifer Melton) хэмээх бүсгүй, Теннесси мужын “University Medical Center” эмнэлэгт Нейт хэмээх эрүүл саруул хүү төрүүлжээ. Тэд маргааш нь өөр өрөө рүү шилжсэн байна. Гэвч эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж Нейтийг өөр хүүхэдтэй андууран хэлний хөвч таслах хагалгаа хийжээ. Энэ нь тухайн хүүхдийг том болсон хойноо зөв ярих, хооллоход нь асуудал үүсгэх гэнэ. Женниферийн хувьд тэрээр, хүүхдэд нь андуурч мэс ажилбар хийсэн эмч, эмнэлэгт гомдол гарган, шүүхэд хандаад байгаа ажээ.

3 Буруу хөл тайрах

1995 онд, 52 настай Вилли Кинг (Willie King) хэмээх эр,  Флоридагийн их сургуулийн Олон нийтийн эмнэлэгт, өвчтэй хөлөө тайруулах мэс засалд оржээ. Гэвч түүний мэс заслыг удирдаж байсан, Роналдо Р. Санчез (Ronaldo R. Sanchez), түүний буруу хөлийг тайрсан байна. Түүний дараахан, мэс засалд оролцож байсан сувилагч, евчтений эрүүл мэндийн бүртгэлийг хараад, эмчдээ хэлж баахан уйлжээ. Харамсалтай нь энэ бүхэн хэдийн оройтсон байлаа. Ийнхүү тэрээр насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж, эмчид 10 мянган долларын торгуул ноогдуулан, 140 хоног эмчилгээ хийх эрхийг нь түтгэлзүүлсэн байна.

Буруу хөл тайрах

4 4 жилийн өвдөлт

2007 онд 56 настай Карол Кричфиелд хэмээх бүсгүй, Калифорни мужийн эмнэлэгт давсагны хагалгаанд оржээ. Түүнээс 3 хоногийн дараа түүний хэвлийд хүчтэй өвдөлт мэдрэгдэж, рентген гэрэлд харуулахад, ямар ч асуудал байхгүй, удахгүй байдал хэвийн болно гээд гэрт нь буцаагдав. Харин 2008 онд тэрээр ажил дээрээ сууж байгаад маш ихээр хөлрөн, эцэст нь ухаан нь балартаж унасан байна. Гэвч түүнийг мөн л халуун ногоотой хоол идсэнээс гэдэс нь хямарсан гээд авч vзсэнгvй. 2011 онд, түүний үтрээнээс цусархаг ялгадас гарч, бие нь хямарсан байна. Ийнхүү эмнэлэгт хүргэгдэн нарийн үзлэг хийлгэхэд эмч нар түүний давсганд хөвсгөр порлоныг орхисон байхыг олжээ. Ийнхүү тус хэрэгт холбогдох 5 эмчийг шүүхэд дуудаж, хариуцлага тооцсон байна.

4 жилийн өвдөлт

5 Буруу бөөр авах

2013 онд, 76 настай хөгшин эр өвчилсөн бөөрөө авахуулахаар АНУ-ын Нью-Йорк хотод орших хамгийн нэр хүндтэй эмнэлгийн нэг “Mount Sinai Medical Center”-д ханджээ. Тус эмнэлгийг найдвартай эмчилгээ, аюулгүй байдал нь ийнхүү алдаршуулсан юм. Гэвч түүний мэс заслыг хийсэн эмч, өвчтөний эрүүл бөөрийг авч, байж боломгүй алдааг гаргасан байна. Тэд өөрийн буруутай үйл ажиллагааг тайлбарлахдаа, тэрээр хоёр бөөр нь хоёулаа өвчтэй байсан. Тиймээс бид аль мууг нь авсан хэмээжээ. Ийнхүү мэс заслыг удирдсан эмч ажлаасаа халагдаж, өвчтөн дахин хагалгаанд орсон юм.

Буруу бөөр авах

6 Тархины хагалгаа

2013 онд, 53 настай Режина Тернер (Regina Turner), хэмээх бүсгүй Миссури мужын Санкт-д Клэйр эрүүл мэндийн төвд тархины хагалгаанд оржээ. Энэхүү мэс ажилбар нь маш хариуцлагатай ажил бөгөөд нэг л алдаа гаргах төдийд байдал орвонгоороо эргэж болох юм. Тэд өвчтөний буруу хэсэгт хагалгааг хийж, тэрээр хэл яриа, ой ухааны бэрхшээлтэй болон үлдсэн байна.

Тархины хагалгаа

7 Буруу өвчтөн

1998 оны 11-р сарын 20-нд, 66 настай Адеста Л Хита (Adesta L. Hytha) хэмээх бүсгүй, зүүн хөхний жижиг хавдар авах хагалгаанд орохоор төлөвлөгджээ. Ийнхүү хагалгаанд орох өдөр болж, тэрээр оржээ. Гэвч түүнийг сэрэхэд түүний зүүн хөхийг өөр өвчтөнтэй андууран, тэр чигт нь тайрч орхисон байна. Эмч өөрийн алдааг үгүйсгэн, хавдар тэр чигтээ тархсан байсан хэмээн тайлбарлажээ. Гэвч хагалгааны үнэн тогтоогдон, түүнд хариуцлага тооцсон байна.

Буруу өвчтөн

8 Буруу төмсөг авах

1998 онд, агаарын хүчинд насаараа ажиллаж байгаад тэтгэвэртэй гарсан ахмад дайчин эр төмсөгний хорт хавдартай гэх оношоос болж, хагалгаанд орсон байна. Түүний мэс ажилбар амжилттай болох магадлал маш өндөр байсан ч, эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж, түүний хавдар үсэрхийлэн, амь насанд нь аюул учирсан байна. Ийнхүү түүнийг 2006 онд дахин хагалгаанд оруулж, мэс засал хийсэн эмчийг торгожээ.

Буруу төмсөг авах

9 Буруу нүд

2015 онд Фернандо Жонатан Валдез (Jonathan Valdez) хэмээх 1 настай хүү, зүүн нүдний хавдартай хэмээх оношоор эмнэлэгт хэвтжээ. Ийнхүү хагалгаанд орох болоход, эмч нар түүний эрүүл нүд болох баруун нүдийг авч, хүүг насаар нь хараагүй болгожээ. Хүүгийн эцэг эх, шүүхэд хандан, хүүгийнх нь амьдралыг нөхөн төлүүлэх, эргээд хараа оруулахыг шаардсан байна. Гэвч ингэх нь боломжгүй шүү дээ.

10 Буруу эрхтэн

2011 оны 11-р сард 32 настай Мария хэмээх бүсгүй, мухар олгойн хагалгаанд оржээ. Түүнийг хагалгаанд орох үед тэрээр 4 дэх хүүхдээ хэвлийдээ тээж байсан юм. Хагалгаа дуусаж, бүсгүй өөрийнх нь бие маш зовиуртай байгааг хэлэхэд тоогоогүй байна. Гэвч түүний мухар олгойг биш, өндгөвчийг нь авсан байжээ. Хэд хоногийн бүсгүйн мухар олгой өвдөн эмнэлэгт хүргэгдэхэд түүний хүүхэд эндсэн болохыг мэджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()