1
Халуун ногоотой тахианы шөл
Хоол амтлагчын орц:
- Нунтаг халуун ногоо - 2 халбага
- Гоньд - 2 халбага
- Үсүү - 1 халбага, тал
- Хатаасан орегано - 1 халбага
- Хар перец - 1 халбага
- Давс - тал халбага
Шөлний орц:
- Оливын тос - 1 халбага
- Тахианы цул мах - 600 гр
- Хэрчсэн сонгино - 2 аяга
- Хэрчсэн амтат чинжүү (улаан, шар, ногоон) - тус бүрдээ нэг аяга
- Хэрчсэн сармис - 1 халбага
- Давс - тал халбага
- Эрдэнэ шиш - 2 аяга
- Тахианы тунгалаг шөл - 1 литр
- Улаан лоолийн соус - 750 гр
- Лимоны шүүс - 2 халбага
Хийх арга:
Амтлагч бэлтгэх 6 орцоо нийлүүлэн, сайтар хутгаарай. Харин шөлөө бэлтгэхдээ 2 халбага оливын тосоо халааж, дээр нь хэрчиж бэлтгэсэн тахианы махаа нэмж, нэг халбага тал хоолны амтлагчаа хийнэ. Үүнийгээ 8 минут хуурсны дараа гаргаж авах аж. Дахин оливын тос хийж, хайруулын тавгаа халаах бөгөөд үүндээ сонгино, амтат чинжүү, сармис болон давсаа хийж, сайтар хуураарай. Мөн үлдсэн бүх хоол амтлагчаа үүндээ хийгээд 8 минут хуурах юм шүү. Дараа нь хуурсан ногоондоо тахианы мах, тунгалаг шөл, улаан лоолийн соус болон эрдэнэ шишээ нэмж, галаа багасган 15 минут буцалгана. Харин хамгийн сүүлд лимоны шүүсээ хийж өгөх байна.
2
Тахианы мах, будаатай шөл
Орц:
- Будаа - 1 аяга
- Оливын тос
- Хэрчсэн сонгино - 1 аяга
- Сармис - 2 хумс
- Тахианы тунгалаг шөл - 3 аяга
- Хэрчсэн төмс - 1 аяга
- Сүү - 3 аяга
- Гурил - аяганы гуравны нэг
- Бяслаг - 200 гр
- Хэрчсэн тахианы цул мах - 2 аяга
- Хар перец - тал халбага
- Давс - тал халбага
- Яншуй - аяганы дөрөвний нэг
Хийх арга:
Будаандаа давс хийж агшаана. Хайруулын тавгандаа оливын тосоо сонгино, сармисаа хийж, 3 минут хуурах аж. Үүндээ тунгалаг шөл, төмсөө хийж, галаа дунд зэрэгт тааруулж 5 минут байлгана. Сүү болон гурилаа хольж, үүнийгээ шөлөндөө нэмээрэй. 5 минут орчим шөлөө буцалгаж, өтгөрүүлэх юм. Галаа бууруулсны дараа бяслагаа үүрүүлж, хайлуулна. Өмнө агшаасан будаагаа шөлөндөө хийж, перец, давсаар амтлаарай. Хэрэв та хүсвэл хоолондоо яншуй хийж болно.
3
Халуун ногоотой, хурганы махтай шөл
Орц:
- Оливын тос - 2 халбага
- Хурганы мах - 170 гр
- Карри - 1 халбага
- Гоньд - 1 халбага
- Давс - тал халбага
- Халуун чинжүү - халбагны дөрөвний нэг
- Хэрчсэн сонгино - 1 аяга
- Хэрчсэн лууван - аяганы дөрөвний нэг
- Сармис - 5 хумс
- Улаан лоолийн соус - 1 халбага
- Тахианы тунгалаг шөл - 2 аяга
- Ус - 1 аяга
- Кокосны сүү - аяганы дөрөвний гурав
- Улаан лооль - 1 сав
- Лаврын навч
Хийх арга:
Оливын тосоо хайруулын тавгандаа хийж, хурганы махаа хуурах бөгөөд үүндээ карри, гоньд, давс, халуун чинжүү хийж хамт 4 минут хуурах юм. Дараа нь сонгино, сармис, луувангаа нэмж дахин 4 минут буюу хурганы махаа бор болтол нь гал дээр байлгаарай. Үүндээ улаан лоллийн соусаа хийгээд 1 минут буцалгана. Харин үүний дараа тунгалаг шөл, ус, кокосны сүү, улаан лооль, лаврын навч зэргээ хийж, галаа багасган, 40 минут байлгаарай.
4
Тахианы мах, гоймонтой шөл
Орц:
- Оливын тос - 2 халбага
- Хэрчсэн сонгино - 1 аяга
- Хэрчсэн сонгино - 1 аяга
- Хэрчсэн цоохор майлз - 1 аяга
- Сармис - 1 хумс
- Гурил - аяганы дөрөвний нэг
- Хатаасан орегано - тал халбага
- Хатаасан ганга - халбаганы дөрөвний нэг
- Тахианы тунгалаг шөл - 6 аяга
- Хэрчсэн төмс - 4 аяга
- Давс - 1 халбага
- Хэрчсэн шарсан тахиа - 2 аяга
- Сүү - 1 аяга
- Гоймон - 100 гр
Хийх арга:
Хайруулын тавгаа дунд хэм дээр халаана. Үүндээ сонгино, лууван, цоохор майлз, сармис, зэргээ хийж, 5 минут хуураарай. Үүндээ гурил, орегано, гангаа хийж 1 минут хуурах юм. Харин дараа нь тунгалаг шөл, төмс, болон давсаа хийж буцалгах бөгөөд галаа багасган 25 минут чанаарай. Үүндээ шарсан тахианы мах, сүү, гоймон зэргээ хийгээд дахин 10 минут буцалгах байна шүү.
5
Тахианы мах ногоотой шөл
Орц:
- Оливын тос - 2 халбага
- Хэрчсэн сонгино - 1 аяга
- Хэрчсэн орегано - 2 халбага
- Сармис - 4 хумс
- Хэрчсэн шар хулуу - 3 аяга
- Хэрчсэн ногоон хулуу - 3 аяга
- Хэрчсэн лууван - 1 аяга
- Эрдэнэшиш - 1 аяга
- Хэрчсэн улаан лооль - 4 аяга
- Тахианы тунгалаг шөл - 300 гр
- Гоймон - тал аяга
- Давс - халбагны дөрөвний гурав
- Хар перец - тал халбага
- Үрсэн бяслаг - 1 аяга
Хийх арга:
Хайруулын тавгандаа оливын тосоо хийж халаах бөгөөд сонгиноо хийж, 3 минут хуурна. Сармис, ореганог нэмж дахин 1 минут хуурах төдийгүй шар хулуу, ногоон хулуу, лууван, эрдэнэшишээ хийгээд 5 минут гал дээр байлгаарай. Харин гурван аяга улаан лоолио 100 гр тунгалаг шөлтэйгээ хольж, миксердээд хуурч байгаа ногоон дээрээ хийж өгнө. Үлдсэн улаан лооль болон тунгалаг шөлөө мөн хоолондоо нэмж галаа багасган 20 минут буцалгаарай. Үүндээ гоймонгоо хийж, 10 минут чанах төдийгүй давс, перец зэргээр амтална. Харин та хоолоо тавагласны дараа үрсэн бяслагаа цацаж өгөөрэй.