1
Кристен Стюарт (Kristen Stewart) Лос Анжелес хотод мэндэлсэн бөгөөд Колорадо болон Пенсилваниа мужуудад хүүхэд насаа өнгөрүүлсэн байдаг.
2
Тэрээр нэг ах, хоёр эрэгтэй дүүтэй, айлын ганц охин аж. Түүний төрсөн ах болох Камерон (Cameron) нь өдгөө мөн л жүжигчин мэргэжилтэй боловч хүмүүст хараахан танигдаж чадаагүй юм. Харин хоёр эрэгтэй дүүгийнх тухайд тэднийг өргөж авсан бөгөөд нэг нь Кристентэй чацуу аж.
3
Эцэг эх нь хоёул урлагийн салбарын хүмүүс байсан тул тэрээр хар багаасаа л найруулагч, зураач болохыг мөрөөдөж ирсэн байдаг. Гэхдээ хэзээ ч жүжигчин болно гэж бодож байгаагүй бөгөөд олны анхаарлын төвд байх дургүй нэгэн байжээ. Харин бүх зүйлс түүний эсрэг байж өдгөө тэрээр хаана ч явсан папарациудын дуранд өртөж явдаг билээ.
4
Найман настай байхдаа анх өөрийн авьяасаа нээн илрүүлж, сургуулийнхаа хамтлагт дуулж эхэлсэн байдаг. Гэвч тэрээр дуугаар амжилт олоогүй бөгөөд Дисней компанийн “The Thirteenth Year” кинонд жижиг дүр бүтээж, өөрийн амжилтын гараагаа эхэлж байсан юм.
5
Жүжигчин бүсгүйн хамгийн анхны гол дүр нь “Catch that Kid” киноны Мэйди гэх тамирчин, сэргэлэн охины дүр байжээ.
6
Түүний хобби бол жигнэмэг хийх. Ямар ч мастер тогоочоос дутахааргүй амттай жигнэмэг хийдэг төдийгүй үүгээрээ найзууд, гэр бүлийнхнээ дайлж, онц үнэлгээ авдаг аж. Харин бүсгүйчүүд түүнийг ингэтлээ их жигнэмэг иддэг атлаа яаж галбираа төгс чигээр нь хадгалдаг тухай гайхацгаадаг нь нууц биш. Түүний бие үнэхээр галбир сайтайн дээр тэгшхэн сайхан хөл нь бүр ч ихээр чимдэг билээ.
7
Ганцхан жүжиглэх ч бус тэрээр олон төрлийн авьяастай юм. Гитар гайхалтай сайн тоглодог төдийгүй чамгүй сайн дуулчихдаг аж. Бүр өөрийн 6 дуугаа дуу бичлэгийн студид бичүүлж байсан туршлагатай нэгэн юм.
8
Түүний өндөр 165 см. Харин энэхүү өндөр нь дундаж хэмээн дүгнэгддэг боловч бүсгүй өндөр өсгийтэй гутал өмсөхийг хүсдэггүй гэнэ. Зайлшгүй шаардлагатай үед өндөр өсгийт өмсдөг боловч хөлийг нь өвтгөдөг тул аль болох зайлсхийхийг хичээдэг байна. Тиймдээ ч энэ жилийн Каннын кино наадмын үеэр тэр гоёмсог шаахайгаа гартаа атган, хөл нүцгэн явж харагдсан.
9
Дэлхий дахинаа түүний нэр алдрыг цуурайтуулсан бүтээл бол яалтчгүй “The Twilight” кино билээ. Харин Кристен хамтран тоглосон жүжигчин Роберт Паттинсон (Robert Pattinson)-тай 2008-2013 оны хооронд болзож, шүтэн бишрэгчдээ гайхшруулж, жинхэнэ шуугианыг тарьж байв. Тухайн үед тэднийг шүтэх хүмүүс дэлхий даяар маш олон байлаа. Гэвч тун удалгүй Стюартын үнэнч бус явдал, хэтэрхий задгай байдал нь олон шүтэн бишрэгчдийнх нь уурыг барж орхисон юм.
10
Тэрээр зохиолч Стефани Мэйерийн “The Twilight” зохиолоос сэдэвлэсэн киноны Белла Сваны дүрээр “Teen Choice” болон “People’s Choice Awards” наадмуудаас олон шагнал хүртэж байсан юм. Ер нь дэлхий дахинаа энэ киногоороо танигдсан гэхэд болно. Гэвч нэгэн ярилцлага дээрээ тэрбээр "Бүрэнхий кино миний амьдралыг тэр чигт нь нураасан" хэмээн ихэд гутрангуй байдлаар хэлсэн байдаг. Магадгүй түүний хувийн амьдрал, ижил хүйсээ сонирхох хандлага нь зөрчилдсөн ч байж мэдэх юм.
11
Кристен 2003-2005 оны хооронд “Young Artist Award” шагнал гардуулах наадамд гурван ч удаа нэр дэвшиж байсан боловч огт шагнал хүртээгүй байдаг. Кино шүүмжлэгчид түүнийг хэтэрхий нэг талыг барьсан, нүүрний хувиралгүй хэмээн шүүмжилдэг нь нууц биш билээ.
12
Харин 2014 онд “Cesar Award” кино урлагийн шилдгийг шалгаруулдаг наадмаас “Clouds of Sils Maria” кинонд бүтээсэн дүрүүрээ “Шилдэг туслах эмэгтэй дүр”-ийн шагналыг хүртэж байсан билээ.
13
Жүжигчин бүсгүй ердөө 9 настай байхдаа “Porsche” машины рекламанд тоглож байжээ.
14
Тэрээр төрөлхийн шар ногоон нүдтэй бөгөөд түүний нүдний өнгө нь “The Twilight” киноны Бэллад тохирохгүй гэж үзэн хүрэн линз зүүлгэж, зураг авалт хийсэн байдаг юм.
15
Түүний дуртай дуу бол рок дуучин Жонн Жетт (Joan Jett)-ын “‘Love Is Pain”. Кристен нэгэн ярилцлагандаа "Рок хөгжим сонсохоор өөрийн эрхгүй амрах шиг болдог" гэж байжээ. Тиймдээ ч тэрээр "The Runaways" кинонд рок охидын хамтлагийн гишүүний дүрийг бүтээсэн байдаг.
16
Хар багаасаа кино урлагт хөл тавьсан тэрээр хичээл сургуульдаа ч явах завгүй ажилласаар 19 настайдаа ахлах сургуулиа төгссөн аж.
17
Бүсгүйн шүүгээ мэдээж дүүрэн байх нь ойлгомжтой. Гэхдээ даашинз, чамин хувцаснаас илүүтэй энгийн биеийн тамирын болоод сул хувцас зонхилох аж. Тэрээр савхин хүрэм өмсөх их дуртай бөгөөд “Balenciaga” брэндийн 1250 долларын үнэтэй нэг загварын савхин хүрэмний хар, улаан, шар өнгүүдийг бүгдийг нь авсан гэдэг.
18
Тэр бол хоёр хүйсээ сонирхогч юм. Өөрийн энэхүү дотоод хүсэл эрмэлзлэлээ бусдаас нуулгүй ил болгож, Франц дуучин, ая зохиогч Соко хэмээх бүсгүйтэй болзож эхэлсэн билээ. Харин өдгөө түүнийг хуучин найз бүсгүйгээсээ салж, өөр нэгэн бүсгүйтэй хөтлөлцөн, дотно яваа тухай мэдээлэл шуугиулаад байгаа юм.
19
“The Twilight” киноны Розилигийн бүсгүйн дүрийг бүтээдэг жүжигчин Ники Рийд (Nikki Reed) болон Кристен нар их дотно, сайн найзууд гэнэ. Тэд анх кинонд тоглон танилцсан бөгөөд өдгөө ч нөхөрлөлдөө үнэнч яваа аж. Харин хүмүүс тэднийг ижил хүйстэн хосууд хэмээн ойлгох нь элбэг гэнэ.
20
Үзэсгэлэнт төрх, гуалиг биеэ өөрийн нэрийн хуудас болгосон бүсгүй өдгөө алдарт “Channel” болон “Balenciaga” брэндийн нүүр царайгаар ажиллаж байна.
21
Мөн тэрээр “Цасан гоо ба анчин” кинонд тоглох явцдаа найруулагч Руперт Сандерс (Rupert Sanders)-тай учир ургуулж, үнсэлцэж, тэврэлдэж явах зургууд нь олон нийтийг цочроосон юм. Тухайн үед Руперт эхнэр, хүүхэдтэй байсан төдийгүй, Кристен өөрөө ч Роберт Паттинсонтой үерхэж байсан билээ. Тэдний энэ нууц зураг хамгийн үнэтэй папарацийн зургаар тодорч, хэд хэдэн сэтгүүлийн нүүрэн дээр заларч байсан удаатай.