10
"Three Extremes" (2004)
Энэхүү кинонд Азийн хамгийн чадварлаг найруулагчид болох Пак Чан-Вук (Park Chan-Wook), Фриут Чан (Fruit Chan) болон Такаши Миике (Takashi Miike) нар хамтарч ажиллажээ. Тэдний ур чадвар, уран сэтгэмж зэрэг болоод гайхалтай жүжигчид зэрэг нь энэхүү киног амилуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Айдас гэдгийг хүмүүст олон талаас нь мэдрүүлж, тухайн үедээ шинэлэг зүйлсийг санаачилж, үзэгчдийг бишрүүлж байсан юм.
9
"A Tale of Two Sisters" (2003)
Су Ми гэх охин сэтгэц мэдрэлийн эмнэлгээс гарч гэртээ эргэж ирснээр киноны үйл явдал эхэлнэ. Түүний аав, эгч болон хойд эх нар нь Су Миг амар тайван байлгах гэж бусдаас алслагдсан нэгэн бөглүү тосгоны хуучин байшинд нүүн ирдэг аж. Гэтэл эгч дүүс охидод хачин жигтэй зүйлс, сонсогдож, харагдаж эхэлнэ. Тус кино нь дэлгэцэнд гарсан даруйдаа шуугиан тарьж, Өмнөд Солонгос улсад ашиг орлого ихээр олсон төдийгүй АНУ-ын кино театруудаар хүртэл гарч байсан юм. Мөн тухайн үедээ кино наадмуудаас маш олон шагнал хүртэж байсан, гайхалтай уран бүтээл билээ.
8
"Dark Water" (2002)
Шинэ амьдралыг хайж залуу бүсгүй, охиныхоо хамт нэгэн хуучин байшинд нүүж ирдэг ч энэхүү байшин нь өөрийн гэсэн нууцтай, аймшигтай газар гэдгийг тэд хэрхэн мэдэх билээ. Зохиолч, найруулагчийн ур ухаан тус киноноос илт харагдах бөгөөд жүжигчдийн чадвар илүүтэй чимэглэж, энэхүү киног дэлхийн тавцанд гаргасан юм. Холливуудын кино шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ хүртэж, ашиг орлого ихээр олсон байдаг.
7
"I Saw the Devil" (2010)
Ханаж цадахаа мэддэггүй аймшигт алуурчин эр болоод гэр бүлийнхнээ хамгаалах гэж зүтгэх залуугийн тухай өгүүлнэ. Тус киногоор хүний мөн чанар гээч чухам юу болох, гэр бүл, хайр дурлал хичнээн үнэ цэнтэй гэдгийг хүн бүрийн сэтгэлд тодоос тод үлдэхүйц гаргаж өгсөн билээ. Яргалалт, тамлалтыг аймшигтайгаар дүрслэн үзүүлэх энэхүү кинонд кино шүүмжлэгчид "онц" үнэлгээ өгдөг юм.
6
"Dumplings" (2004)
Хонконгд нэгэн бүсгүй банш хийж зардаг байжээ. Гэхдээ энгийн нэгэн банш биш, ид шидтэй аж. Мөнхийн гоо үзэсгэлэн, царай төрхийг бэлэглэх энэхүү шидэт банш ямар нууцыг агуулж байдаг бол? Тус кино нь дэлгэцэнд гарсан даруйдаа шуугиан тарьж, олныг байлдан дагуулж байсан аж.
5
"Thirst" (2009)
Цус сорогч, хүний цусанд дурлагсдын тухай өгүүлэх гайхалтай уран бүтээл билээ. Судалгаа, шинжилгээг сайн явуулж хийсэн кино гэдэг утгаараа өрнөл болон жижиг сажиг зүйлс нь төгс зохицож, үзэгчдэд мэдлэг, мэдээллийг зэрэг хүртээсэн байдаг. Найруулагч Пак Чан Вук (Park Chan Wook) нь тус бүтээлээрээ олон шагнал хүртсэн төдийгүй олон нийтэд өөрийн чадвараа үнэлүүлсэн юм.
4
"Audition" (1999)
Японы нэрт найруулагч Такаши Миике (Takashi Miike)-гийн бас нэгэн гайхалтай бүтээл Азийн хамгийн шилдэг аймшгийн кинонуудын жагсаалтад багтжээ. Гадаад гоо үзэсгэлэн цаг зуурынх, харин дотоод гоо үзэсгэлэн үүрд мөнх гэдгийн үйлийн үрийг эдэлж буй өнгөнд хууртсан залуугийн тухай өгүүлдэг байна. 115 минут үргэлжлэх тус кино нь таныг дэлгэцний өмнөөс хором ч холдуулахгүй бөгөөд айдас хүйдэст бүрэн автуулна.
3
"Ju-On" (2002)
Учир нь үл тайлагдах аймшигт үхлүүд тус киноны гол зангилаа юм. Харамсалтайгаар амиа алдсан сүнснүүд байшиндаа хорогдож, тэнд ирсэн хүн бүрийг айдаст автуулж, амийг нь авч оддог. Харин үүний нууцыг тайлах гэж оролдох бүсгүйд хачин жигтэй, аймшигт зүйлс ар араасаа тохиолдох болно. Япон улс аймшгийн киног гайхалтай сайн хийдэг гэдгээрээ зартай бөгөөд тэр хэрээрээ Холливуудад нэр хүнд сайтай байдаг. Харин “Ju-On” гэх тус киног ихэд саашайсан Холливуудын уран бүтээлчид 2 жилийн дараа энэхүү киноносс сэдэвлэн, шинээр “The Grudge” хэмээх киног бүтээсэн байдаг юм.
2
"Oldboy" (2003)
15 жил хилс хэргээр шоронд суусан эр, нэг л өглөө дээвэр дээр, бас болоогүй асар их бэлэн мөнгөтэй цүнхний хамт сэрнэ. Харин хэн түүнийг ийн хэрэгт унагааж, харанхуй нүх рүү түлхсэнийг олж мэдэхээр аюултай замд гарна. Триллер төрлийн энэхүү бүтээл нь маш олон шагнал хүртэж байсан бөгөөд хүн бүхний сэтгэл зүрхэнд тодоос тод хоногшин үлдсэн байдаг.
1
"Ringu" (1998)
Азийн хамгийн аймшигтай киногоор “Ringu”-г нэрлэж байна. Зүрх салгануулж, өвдөг чичрүүлэх тус киног үзээгүй хүн гэж ховор биз. Азид төдийгүй дэлхийд аймшгийн киног чанартай, гайхалтай бүтээж чаддаг гэдгээрээ алдартай Япон улсын бүтээсэн бүх цаг үеийн хамгийн шилдэг аймшгийн төрлийн уран бүтээл аж. Энэхүү бүтээлийг маш олон удаа шинэчилж, бүтээсэн байдаг боловч эх буюу анхны хувилбар нь хамгийн аймшигтай билээ.