256 насалсан Хятад эр

2016-05-25, 09:50
36,608

Хамгийн удаан амьдарсан хүн хэд насалсан байдаг бол? Хятадын иргэн Ли Чин Юэн хэмээх эр 256 насалсан байдаг аж. Тэрээр бурхны оронд одохын өмнөхөн өөрийн урт удаан амьдралын нууцыг дэлгэсэн нь хүмүүст яг л үлгэр домог мэт санагджээ. Гэвч ахин хэлье. Энэ бол ямар ч үлгэр биш. Бодит хүн юм шүү! 

256 насалсан Хятад эр

1

Тэрээр 1677 онд төржээ. 1930 онд “New York Times” сонин дээр Ли Чинд 1827 онд 150 насных нь төрсөн өдрөөр баяр хүргэж байсан гэх мэдээлэл байдаг. Түүнчлэн Хятадын маш олон ахмадууд түүнийг мэддэг байсан бөгөөд тэднийг насан хэвийхэд Ли Чин л ганцаараа цэл залуухан хэвээр байсан гэдэг.

2

Тэрээр өнө мөнхийн мэт амьдрах нууцаа аль 10 насандаа нээжээ. Аглаг уул, ой модноос эмийн ургамал түүж, тэр бүгдийгээ судлан, хүний биед тустай гэснийг нь тогтмол хэрэглэж байв. Бараг 40 жилийн турш эмийн ургамлыг өдөр тутамдаа хэрэглэн, 1749 онд буюу 71 насандаа Хятадын армид элсэн, холимог тулааны багш болжээ. Нийт амьдралынхаа туршид тэрээр 23 удаа гэрлэж, ойролцоогоор 200 гаруй хүүхдийн эцэг болсон байдаг.

3

Түүний амьдардаг байсан мужийн уугуул иргэдийн ам дамжин ярьсан ярианаас сонсвол хар багаасаа бичиг үсэг тайлагдан, зэгсэн сайн уншиж бичдэг болсон төдийгүй 10-хан насандаа Кансу, Шаньси муж болон Төвд, Манжаар аялан, эмийн ургамал цуглуулж байсан гэдэг.

4

Хүмүүс түүнээс хэрхэн урт удаан наслах вэ, нууцаа хуваалцаач гэхэд тэрээр: “Уул мэт чимээ аниргүй бай, яст мэлхий мэт хөдөлгөөнгүй суу, тагтаа мэт цовоо цойлгон алх, нохой мэт бөх унт” гэжээ. Нүд анихынхаа өмнөхөн тэрээр өөрийн хүүхэд, ач зээ нараа тойруулж суулгаад “Би энэ дэлхий дээр хийж болох бүхий л зүйлийг хийлээ. Харамсах зүйл нэг ч алга” хэмээгээд эцсийн амьсгалаа хураасан юм. Ийнхүү 1933 онд 256 насандаа хорвоогоос хальж, дэлхийн хамгийн урт насалсан хүнээр бичигдэн үлджээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()