Холливуудийн хамгийн шалиг одууд

Угтаа бол олны танил байна гэдэг нь бусдад зөв үлгэр дууриалал үзүүлж, зөв замд хөтлөх үүрэгтэй. Гэтэл харин ч шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугалж, чихийг нь шалиг явдлаараа халууцуулах одууд цөөнгүй байх ажээ. Ингээд та бүхэндээ олон хүмүүстэй нэр холбогдож, шалиг гэх цолыг зүүсэн урлаг, соёлын алдартнуудыг танилцуулъя.

Холливуудийн хамгийн шалиг одууд

10 Жастин Тимберлэйк (Justin Timberlake)

Халуухан, залуухан дуучин, жүжигчин тэрээр нэг хэсэг үзэсгэлэнт бүсгүйчүүдийг оймс шигээ сольж явсан билээ. Тэрээр попын гүнж Бритни Спирс (Britney Spears)-тэй онцгой харилцаатай байснаар барахгүй Жессика Альба (Jessica Alba), Эшли Олсен (Ashley Olsen), Оливия Уайлд (Olivia Wilde), Алисса Милано (Alyssa Milano), Скарлетт Йоханссон (Scarlett Johansson), Камерон Диаз (Cameron Diaz)-тай хүртэл нэр холбогдоод амжсан овсгоотой эр. Харин өдгөө тэрээр жүжигчин Жессика Бил (Jessica Biel)-тэй гэрлэсэн бөгөөд хөөрхөн хүүгийн эцэг болоод аз жаргалтай амьдарч байгаа юм. Тэднийг үнэхээр тохирсон, гайхалтай хосууд хэмээн хүмүүс ам сайтай байдаг аж.

Жастин Тимберлэйк (Justin Timberlake)

9 Женнифер Анистон (Jennifer Aniston)

Анх “Friends” цувралын хөгжилтэй, үзэсгэлэнтэй бүсгүйн дүрээр олонд танигдаж байсан Женнифер Анистон жүжигчин Брэд Питт (Brad Pitt)-тэй гэрлэж байсан боловч тэдний харилцаа хардалт, салалтаар өндөрлөсөн юм. Гэвч бүсгүй өөрийн хайрын халуухан түүхээ үүгээр өндөрлөхийг хүссэнгүй, тиймдээ ч жүжигчин Жон Майер (John Mayor), Брэдли Купер (Bradley Cooper) нартай учир ургуулж амжсан билээ. Харин саяхан жүжигчин, найруулагч Жастин Теру (Justin Theroux)-тай гэр бүл болж, гал халуун хайрандаа умбаж яваа юм.

Женнифер Анистон (Jennifer Aniston)

8 Бен Аффлек (Ben Affleck)

Нэрт жүжигчин эр маань Холливуудад нэр хүнд ихтэй бөгөөд чадвар чансаагаараа гайхагддаг. Үүнээс гадна шалиг байдлаараа ч мөн олноо алдартай аж. Түүнтэй дуучин Женнифер Лопес (Jennifer Lopez) хүртэл нэр холбогдож явсан гэхээр арга ч үгүй юм. 2005 онд жүжигчин Женнифер Гарнер (Jennifer Garner)-тай гэрлэж, 3 хүүхэдтэй болсон боловч өнгөрсөн жил тэдний харилцаа хөрч, салах болсноо мэдэгдсэн юм. Харин тэдний салалтын шалтгааныг Бен Аффлекийн шалиг, хүүхэмсэг байдалтай холбон тайлбарладаг билээ.

Бен Аффлек (Ben Affleck)

7 Линдсей Лохан (Lindsay Lohan)

Хар багаасаа л кино урлагт хөл тавин, олонд нэрээ дуурсгаж, амжилттай явсан үзэсгэлэнтэй бүсгүй юм. Гэтэл түүний тухай муу муухай цуурхлууд газар авч, шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг гонсойлгож байсан бөгөөд хар тамхи, согтууруулах ундаанд ихээр донтсон гэдгээсээ болж эмчилгээ хийлгэсэн билээ. Харин түүний замбараагүй амьдралд морилж ирээд буцсан зартай залуус нэлээдгүй их байжээ. Адам Ламберт (Adam Lambert), Жерард Батлер (Gerard Butler), Жаред Лето (Jared Leto), Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio), Чейс Крауфорд (Chace Crawford) гэхчлэн алдар нэртэй одууд Линдсейтэй нэр холбогдож байсан удаатай. Харин өдгөө бүсгүй маань Оросын нэгэн тэрбумтантай болзож яваа сурагтай.

Линдсей Лохан (Lindsay Lohan)

6 Брэдли Купер (Bradley Cooper)

Оны хамгийн сайхан залуугаар хүртэл шалгарч, охидын зүрхийг булиглуулж явсан царайлаг залуу маань бүсгүйчүүдийг өөрийн болгохдоо гаргууд нэгэн аж. Тэрээр Зои Салдана (Zoe Saldana), Женнифер Лопес (Jennifer Lopez), Камерон Диаз (Cameron Diaz), Женнифер Энистон (Jennifer Aniston), Рене Зеллвегер (Renee Zellweger) нартай нэр холбогдож байсан юм. Мөн 2006-2007 онуудад жүжигчин Женнифер Эспозито (Jennifer Esposito)-той хамтран амьдарч байсан ажээ. Харин одоо тэрээр хөлбөмбөгчин Кристиан Роналдугийн хуучин найз бүсгүй, загвар өмсөгч Ирина Шейктэй болзож байгаа юм. 

Брэдли Купер (Bradley Cooper)

5 Парис Хилтон (Paris Hilton)

“Хилтон” зочид буудлын өв залгамжлагч, загвар өмсөгч Парис хөрөнгө мөнгөндөө умбан, хаа саагүй цацаж явдаг нэгэн. Үдэшлэг цэнгүүний хатан гэгддэг тэрээр өвөртөө нэлээд хэдэн залуус оруулаад амжсан гэдэг шүү. Анже Бенджи Мэдден (Angers Benji Madden), Кевин Федерлайн (Kevin Federline), Ставрос Неарха (Stavros Niarchos), Эдриан Броуди (Adrien Brody) болон Жош Хартнетт (Josh Hartnett) гэх залуустай болзож явсан овсгоотой бүсгүй билээ.

Парис Хилтон (Paris Hilton)

4 Орландо Блум (Orlanda Bloom)

Холливуудын хамгийн царайлаг, үнэлгээ өндөртэй жүжигчдийн нэг түүнийг “Бөгжний эзэн”, “Карибын тэнгисийн дээрэмчин” зэрэг киногоор нь илүүтэй мэдэх юм. Тэрээр "Викториа Секрет"-ийн сахиусан тэнгэр, өхөөрдөм хөөрхөн төрхтэй Миранда Керртэй гэрлэж, хүүтэй болсон ч, харамсалтай нь хосуудын амьдрал 3 жилийн дараа эцэс болсон билээ. Харин өдгөө түүнийг дуучин Кети Перри (Katy Perry)-тэй болзож байна гэх яриа гарч, тэдний дотно гэгч нь авхуулсан зураг олон нийтийн сүлжээгээр тарж байсан юм. Гэтэл удалгүй түүнийг дуучин Селена Гомез (Selena Gomez)-тай дотно харилцаа үүсгэсэн хэмээн дахин л тэврэлдэж, хөтлөлцсөн зураг шуугиан тарьсан билээ. Эдгээрээс аль нь үнэн, аль нь худал болохыг бурхан л мэдэх байх даа.

Орландо Блум (Orlanda Bloom)

3 Анжелина Жолие (Angelina Jolie)

Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэгээр нэрлэгдэж, алдрын оргилд гарсан нэгэн юм. Гэвч сүүлийн үед эрүүл мэндийн асуудлаас болж үнэн худал нь үл мэдэгдэх маш олон цуурхал тархаад байгаа билээ. Ямартай ч Анжелина нөхөр Брэд болон 7 хүүхдийн хамтаар амьдардгийг та бүхэн мэдэж байгаа байх. Харин жүжигчин бүсгүй нөхөртэйгээ гэрлэхээсээ өмнө маш олон залуустай нэр холбогдож, хоёр ч удаа гэрлэсэн юм. Тэр ч бүү хэл нэгэн ёслолын үеэр өөрийн төрсөн ахтайгаа янагаар үнсэлцэн хүмүүсийг гайхшруулж орхисон байдаг.

Анжелина Жолие (Angelina Jolie)

2 Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio)

Саяхан Оскарын шагнал хүртэж, өөрийн нэр хүнд, нөлөөгөө улам бататгаад авсан Леог гүйцэх, сүйхээтэй эр үгүй биз ээ. Үргэлж л олны танил алдартай жүжигчин, модель бүсгүйчүүдтэй болздог ч өнөөг хэр нь ганц бие яваа түүнд татагдах эмэгтэйчүүд бишгүй олон. Түүний болзож байсан бүсгүйчүүдийг дурдвал Бар Рафаэли (Bar Refaeli), Блейк Лайвли (Blake Lively), Жизель Бундхен (Gisele Bundchen), Келли Рорбах (Kelly Rohrbach), Рианна (Rihanna), Эрин Хитертон (Erin Heatherton), Эмбер Валлетта (Amber Valletta), Хелена Кристенсен (Helena Christensen) нар байх ажээ. Харин тэрээр саяхан нэгэн шөнийн цэнгээний газар үзэсгэлэнтэй, залуухан загвар өмсөгч бүсгүйгээр өөрийгөө гоёж явсан нь папарациудын дуранд буусан юм.

Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio)

1 Ким Кардашиан (Kim Kardashian)

Мэдээж алдарт Ким тус жагсаалтад багтахгүй бол алдас болох биз. Өдгөө реппер Канье Вест (Kanye West)-тэй гэр бүл болж, 2 хүүхдийн эх болсон тэрээр намба суусан болов уу гэтэл л үе үе нүцгэлчихээд байгаа нь урам хугална. Харин Ким, Каньетэй гэрлэхээс өмнө нэлээдгүй зартай байсан юм шүү. Сагсан бөмбөгийн тамирчин Крис Хамфрис (Kris Humpries)-тэй гэрлэж, ердөө 72 цагийн дараа салж шуугиан тарьж байсан төдийгүй реппер Рей Жи (Ray J)-тэй хийсэн секс бичлэг нь алдагдаж байсан. Түүний замбараагүй амьдрал үүгээр өндөрлөнө гэж үгүй хамгаалагч залуутайгаа учир ургуулж, Америк хөлбөмбөгчин Регги Буш (Reggie Bush)-тай удаан хугацаанд болзож байснаар зогсохгүй нэрт хөлбөмбөгчин Кристиан Роналдо (Cristiano Ronaldo)-той хүртэл учир ургуулаад амжсан гэдэг шүү.

Ким Кардашиан (Kim Kardashian)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()