Хуучин гутлаа хэрхэн гоёмсог болгож өмсөх вэ?

Эдийн засгийн хямрал манай улсад нүүрлээд багагүй хугацаа өнгөрч, тэр болгонд шинэ гутал хувцас аваад байх мөнгөтэй хүн ч ховор болжээ. Олон жил өмсөж, хуучирсан гутлаа та яадаг вэ? Хаяж чадахгүй ч өмсөж бас чадахгүй явсаар байна уу? Тэгвэл та бүхэндээ хуучин гутлаа хэрхэн шинэ мэт гоёмсог дэгжин болгох зөвлөгөөг хүргэе.

Хуучин гутлаа хэрхэн гоёмсог болгож өмсөх вэ?

1 Тууз зангидах

Та өөрийн гуталтай зохицох өнгийн туузыг сонгож, гутлаа гоёорой. Туузаа гуталны дээгүүр зангидаж, чимэглэх нь яг л шинэхэн мэт харагдуулж, охидын атаархлыг төрүүлэх юм.

Тууз зангидах

2 Шүршигч ашиглах

Нэг хэвийн байдлаас амархан залхдаг хүмүүст тус арга нь тохирно. Та ердөө өөрийн гуталны үзүүр хэсгийг үлдээж наалддаг туузаар тойруулан, баглаад харин үзүүр хэсгийг нь тохирох өнгийн шүршигчээр шүршиж, өвөрмөц өнгө төрх оруулаарай.

Шүршигч ашиглах

3 Гар аргаар чимэглэх

Энгийн нэгэн хар гутлаа элдвээр чимэглэж үзэхэд юу нь болохгүй гэж? Үүнийг хийхэд танд сайн чанарын өнгөлөг, эрээн, элдэв хээтэй даавуу, цавуу болон чимэглэл хэрэг болно. Та гутлаа даавуугаар тойруулж сайн чанарын цавуу ашиглан наагаад, үзүүр хэсэгт нь өөрийн хүссэн чимэглэлээ тогтоож өгнө.

Гар аргаар чимэглэх

4 Диско хэв маяг

150 гаруй ширхэг гоёлын гялгар хадаас ашиглан, энгийн нэг пүүз болон углаашаа энэ дэлхийн хаана ч байхгүй чамин болгож урлаарай охидоо. Хадаасаа тохирох газарт байрлуулан, цавуудан тогтооход л хангалттай. Ингэхдээ зайг сайн бодолцож үзэх ёстой шүү.

Диско хэв маяг

5 Түргэн өөрчлөлт

Өөрийн зүүдэггүй гоёлын ээмэг, зүүлтээ ашиглан гутлаа гангалах боломжтой. Харин хэрхэн яаж өөрчлөхийг таны мэдрэмж мэднэ.

Түргэн өөрчлөлт

6 Үдэшлэгийн гутал

Элдэв саа чимэглэл сонгож аваад гутлынхаа хэмжээнд тааруулан нимгэн тор хайчилж бэлтгээрэй. Харин үүндээ чимэглэлээ нааж тогтоох юм. Ингэхдээ сайн чанарын цавуу ашиглах бөгөөд заримыг нь оёж тогтооно. Ийн торондоо чимэглэлээ тогтоосны дараа гутлаа сайн гэгч нь цавуудаж, үүнийгээ тогтоож, наагаарай. Харин гуталны үзүүр хэсгүүдийг оёж сайтар тогтооно. Өсгийнд шигтгээ, чимэглэлээ шууд нааж тогтоох юм шүү.

Үдэшлэгийн гутал

7 Өнгийг нь өөрчлөх

Та өөрийн хүссэнээрээ гутлынхаа өнгийг өөрчилж болно. Ердөө л ул хэсгийг нь хамгаалж, наалддаг туузаар наах бөгөөд үлдсэн хэсгийг нь шүршигчээр будаж, өөрчлөөрэй. 

Өнгийг нь өөрчлөх

8 Донжтой чимэглэл

Үдээстэй гуталны үдээсний оронд том хэмжээтэй чамин гинж тогтоож өгвөл донжтой харагдахгүй гэж үү? Та зөвхөн үдээс хийдэг хэсэгтээ гинжээ тогтоож, унахааргүй оёход л хангалттай. Элдэв зүйлс шаардагдахгүйгээр хормын төдийд цоо шинэ гуталтай болох боломж...

Донжтой чимэглэл

9 Чамин туфль

Та өөрийн энгийн нэг өндөр өсгийтөө чамин, дээд зэрэглэлийнх мэт харагдуулахад ердөө уртхан, том гинж байхад л болоод явчихна. Ингэхдээ гутлаа хэмжиж үзэн, гинжээ тайрах бөгөөд гинжний хоёр талд түгжээ хийж өгнө. Үүний дараа та гинжээ гуталныхаа доор байрлуулан, хөлөө тойруулаад ард нь түгжихээр болгоорой.

Чамин туфль

10 Саатай гутал

Өдөр тутамдаа өмсдөг, өнгөө алдсан кетээ саагаар чимэглэж, цоо шинэ мэт болгох тун хялбархан аргыг дуулгая. Кетээ эргэн тойрон бүх талыг нь сайн чанарын цавуугаар цавуудаад дээрээс нь саа асгаж өгнө. Ахиухан хэмжээний саа цацахгүй бол зарим хэсэг нь хоосон, ан цавтай харагдаж мэдэхийг анхаараарай. Харин үзүүр хэсэгт нь гялалзсан шигтгээ нааж чимэглэх юм шүү.

Саатай гутал

11 Оройн гоёл

Богино түрийтэй, өсгийтэй гутлаа ганган, дэгжин харагдуулах таны бодсоноос ч хялбархан. Торон материалтай нимгэн даавууг сонгон, эрвээхий хэлбэртэй зангидна. Үүнийгээ гуталныхаа ар хэсэгт нааж, тогтоогоод л таны дэгжин гутал бэлэн болно. Ямар ч зардал гаргахгүйгээр "шинэ" гуталтай болох боломж шүү.

Оройн гоёл

12 Эгдүүтэй зуны сандал

Цайвар өнгийн зуны сандалаа тод өнгийн бяцхан чимэглэлээр гоёорой. Ямар өнгө сонгох нь таны дур боловч аль болох тод өнгө илүү сайхан харагдана. Сонгосон даавуунуудаа томоос жижиг дараалалтай бэлтгэж, нэг нугалаан дээр дээрээс нь наагаарай. Хамгийн сүүлд гоёлын шигтгээ хийж өгөх бөгөөд эдгээрийгээ гуталны үзүүр, хоншоор хэсэгт нааж, тогтооно.

Эгдүүтэй зуны сандал

13

14 Өндөр өсгийтийн улыг чимэглэх

Зөвхөн дээд болон нүүрэн хэсгийг чимэглэхээс илүүтэй дор харагдах ул хэсгийг гоёж өгөх нь таны өндөр өсгийтөнд донж нэмж, илүү хараа булаам харагдуулна. Гоёлын үзүүртэй хадааснаас хэдхэн ширхэгийг сонгон, гуталныхаа дор хэсэгт цавуугаар тогтооход л хангалттай.

Өндөр өсгийтийн улыг чимэглэх

15 Хялбархан чимэг

Та өөрийн сандалны урд хэсэгт өнгөтэй, унжлагатай гоёлыг сонгон, гуталныхаа бүч хэсэгт тогтоож өгөөрэй. Үүнийг хийхэд танд ердөө 5 секунд шаардагдана.

Хялбархан чимэг

16 Зуны үдэшлэгт тохирох туфль

Унждаг цацгийг та шагайндаа тааруулан, таслан авч хоёр үзүүр хэсэгт нь наалддаг тууз тогтоогоорой. Үүнийг та өнгө дагуу ямар ч туфль дээр чимэглэн өмсөх боломжтой.

Зуны үдэшлэгт тохирох туфль

17 Шинэлэг бас тансаг харагдуулах чимэглэл

Энгийн үдээстэй гутлаа шинэлэг болгохыг хүсвэл танд ердөө бага зэрэг савхи юмуу сайжруулсан арьс хэрэг болно. Гуталныхаа том жижигт тааруулан хайчилж аваад нарийхан цуулаарай. Ингэхдээ үзүүр хэсгийг бага зэрэг гурвалжилж чимэглэнэ. Харин та үүнийгээ дээд хэсэгт нь 2 цоолж, үдээсээ гаргаж үдээрэй.

Шинэлэг бас тансаг харагдуулах чимэглэл

18 Охидын туфль

Өөрийн гутланд тохирох өнгийг сонгоод цэцэг хийнэ. Ингэхдээ цэцгээ хуниралдуулж, утсаар гүйлгэх юм. Цэцгээ гутландаа цавуудаж тогтоох бөгөөд та үүнийг өөрчлөн өөрийн хүслээрээ чимэглэх ч боломжтой.

Охидын туфль

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()