Энэ үнэн гэж үү?

Олны танил байна гэдэг нэг бодлын маш хэцүү, хариуцлагатай зүйлсийн нэг юм. Тиймдээ ч тэд үг үйлдэл бүхнээ хянаж байхгүй бол бусдын шүдэнд орсон мах, нүдэнд орсон хог шиг л ад үзэгдэн, цуурхлын бай болох нь цөөнгүй. Ингээд бид та бүхэндээ одуудын тухай цацагдсан хамгийн сонирхолтой, санаанд оромгүй цуурхлуудыг хүргэе.

Энэ үнэн гэж үү?

1 Хлое Кардашьяан (Khloe Kardashian), Стив Мартин (Steve Martin) хоёр нууцхан учиртай

Хүмүүс үргэлж л тэднийг учиртай, ямар нэгэн хайр дурлалын харилцаатай гэдэг. Чухам яагаад ийнхүү холбож бичдэгийг мэдэхгүй ч, тэд өөрсдийгөө “зүгээр л найзууд” хэмээн хүмүүсийн амыг тагласан аж. Учир нь ажлын зав чөлөөгөөр уулзаж, аяга цай уудаг бөгөөд олон нийтийн арга хэмжээн дээр таарсан ч ихэд уриалагхан мэнд мэдэлцдэг гэнэ шүү. Гэхдээ л мэдээж энэ зүгээр л цуурхал юм.

Хлое Кардашьяан (Khloe Kardashian), Стив Мартин (Steve Martin) хоёр нууцхан учиртай

2 Женнифер Лопез (Jennifer Lopez)-ийн өгзөг хиймэл

Латин Америкийн хамгийн үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин, дуучин гээд тал бүрийн авьяастай түүний талаарх цуурхлууд дэндүү олон. Ямар сайндаа л түүнийг нүүрэндээ суулгац суулгасан, өгзгөө томруулсан гэхчлэн ярилцдаг. Учир нь тэр бол ярианы сэдэв болохгүй байхын аргагүй дэндүү цог золбоотой, үзэсгэлэнтэй бүсгүй шүү дээ. Ямартай ч тэрээр өөрийн өгзгийг өндрөөр даатгуулсныг бодоход, энэ яриа ортой байхыг үгүйсгэхгүй.

Женнифер Лопез (Jennifer Lopez)-ийн өгзөг хиймэл

3 Майли Сайрус (Miley Cyrus) бол зүгээр л "хуулбар"

Ямар сайндаа л хүмүүс түүнийг ийнхүү хэлэх вэ дээ. Нэгэн үе хайрын тухайн намуухан дууг чихнээ эгшиглүүлж, сонорт бус зүрхэнд дуулж явсан түүнийг, тэс өөр бүр тэнэг гэмээр болсонд гайхах хүмүүс дэндүү олон. Тиймдээ ч энэ хүүхэн жинхэнэ Майли биш байна. Хэн нэгэн түүнийг нуугаад, оронд нь ижилхэн царайтай хүнээр ийнхүү жүжиг тавиулж байна хэмээсэн гэдэг шүү. Хэцүү ч юм даа...

Майли Сайрус (Miley Cyrus) бол зүгээр л "хуулбар"

4 Жорж Клуни (George Clooney) бол ижил хүйстэн

Холливуудын хамгийн дур булаам эрчүүдийн нэг бол яриангүй тэр билээ. Уулыг цас, эрийг нас гэдэгчлэн залуу сайхан үеийнх шигээ охид бүсгүйчүүдийг дурлуулаад байхаа больсон ч гандан буурахгүй, хүмүүсийн анхааралд өртсөөр л байна. Гэвч сүүлийн үед түүнийг ижил хүйстэн хэмээн шуугих болсон гэнэ. Шалтгаан нь маш энгийн. Түүний шүтэн бишрэгчдийн ихэнх хэсгийг эрчүүд эзэлдэг учраас ийм цуу яриа гарах болжээ. 

Жорж Клуни (George Clooney) бол ижил хүйстэн

5 Тупак (Tupac) өнөөг хэр нь амьд...

Нэгэн үед бидний зүрх сэтгэлийг эрхгүй булгилуулж, өөрийн дуу хоолой, авьяас чадлаараа дурлуулж явсан реппер бол Тупак билээ. Тэрээр бусдын гарт харамсалтайгаар буудуулж амиа алдсан хэдий ч, түүнийг нь нотлох зураг баримтууд дэлгэгдээгүй учраас хүмүүс реппер залууг өнөөг хэр нь хаа нэгтээ нуугдан амьдарч байгаа хэмээн цуурдаг аж. 

Тупак (Tupac) өнөөг хэр нь амьд...

6 Барак Обама (Barack Obama), Бейонсе (Beyonce) нар учиртай юу?

Сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гэр бүлийн харилцаанд ан цав гарсан талаар хэвлэл мэдээллийг хэрэгслүүдээр шуугиж байна. Түүнчлэн дуучин бүсгүй ч тэр реппер нөхөртөө гоморхон, шинэ цомогтоо ч түүнийгээ дурдсан нь хүмүүст улам бүр эргэлзээг төрүүлсээр байгаа билээ. Харин сүүлийн үед, ерөнхийлөгчийн шинэ амрагийг дуучин Бейонсе мөн гэж үү? хэмээх учир битүүлэг цуурхал гараад байна. Учир нь Францын нэрт сэтгүүлч, гэрэл зурагчин Паскаль Ростен (Pascal Rosten) нэгэн ярилцлагдаа “The Washington Post” анх удаа Америкийн Ерөнхийлөгчийн гэр бүлээс гадуурх амрагийн явдлын паянг дэлгэнэ" хэмээн хэлсэн юм. Харин маргааш нь өнөөх сонинд  Барак Обама болон дуучин Бейонсе нарын зураг гарсантай холбоотой.

Барак Обама (Barack Obama), Бейонсе (Beyonce) нар учиртай юу?

7 Роберт Паттенсон (Robert Pattinson), Кристин Стюарт (Kristen Stewart) нар шоу хийсэн

Бид бүхний хайртай жүжигчид болох тэднийг нэгэн цагт үерхэж явсныг хүн бүхэн л мэдэх билээ. Гэвч жүжигчин бүсгүй, найруулагч эртэй амрагийн харилцаатай болсноор тэдний харилцаа нурсан байдаг. Гэвч хүмүүс тэдний энэхүү адармаатай харилцааг ор үндэсгүй зүйл, худлаа жүжиг тавьсан гэх зэргээр цуурч байгаа юм. Тэд үнэхээр ийм сэдвээр хүмүүсийн анхаарлыг татахыг хүссэн гэж үү?

Роберт Паттенсон (Robert Pattinson), Кристин Стюарт (Kristen Stewart) нар шоу хийсэн

8 Жейми Ли Кертис (Jamie Lee Curtis) бол эрэгтэй хүн

Бид бүхний хайртай чадварлаг жүжигчин эрэгтэй байх боломжтой юу? Магадгүй түүний эршүүд зан, халимаг үс, ерөнхий төрх нь тэдэнд ийм сэтгэгдлийг төрүүлсэн байх. Мөн ийнхүү цуурхал гарах болсон шалтгаан нь тэрээр нэгэн ярилцлагадаа хошигнон, "Надад эр хүний эрхтэн байгаа" хэмээн хэлсэнтэй холбоотой байж болох юм. 

Жейми Ли Кертис (Jamie Lee Curtis) бол эрэгтэй хүн

9 Камерон Диаз (Cameron Diaz) "Эвиан" брэндийн цэвэр усанд ордог

Олны танил байх, ялангуяа үзэсгэлэнтэй байх нь нэг бодлын хэцүү ч юм шиг. Учир нь хүмүүс түүний алдарт "Эвиан" брэндийн цэвэр усанд ордог, үсээ засуулахдаа 500 долларыг зарцуулдаг гэхчлэн ам уралдан ярьдаг гэнэ.

Камерон Диаз (Cameron Diaz) "Эвиан" брэндийн цэвэр усанд ордог

10 Волт Дисней одоо ч амьд уу?

Бид бүхэн зарим шинжлэх ухааны киноноос хүнийг хөлдөөн, хэдэн зуун жилийн дараа гэсгээхэд, яг л тэр хэвээрээ байдаг болохыг үзэж байсан. Тэгвэл хүмүүс Волт Дисней кино компанийн үүсгэн байгуулагчийг өнөөг хэр нь амьд, өөрийгөө хөлдөөн оршиж байгаа гэх мэтээр цуурдаг аж. Таны бодлоор энэ боломжтой юу?

Волт Дисней одоо ч амьд уу?

11 Шайа ЛаБаф (Shia LaBeouf) тагнуулч уу?

Тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр Холбооны мөрдөх товчооноос миний утсыг чагнаж, хувийн зүйлсийг минь хүртэл шалгасан шүү хэмээн ам алдсан. Чухам түүний энэ ярианаас л жүжигчин, найруулагч эрийг улсын тагнуулч, хумсаа нуусан муур гэхчлэн үгээр идэх болжээ.

Шайа ЛаБаф (Shia LaBeouf) тагнуулч уу?

12 Опра Уинфри (Oprah Winfrey), Гейл Кинг (Gayle King) нар учиртай

Тэд хоёул өөрсдийн салбартаа тэргүүлсэн, хүчирхэг ганц бие эмэгтэйчүүд юм. Алдартай телевизийн нүүр царай болсон хөтлөгч бүсгүй, ток шоуны бүсгүйчүүд ажил дээр ч, амьдрал дээр ч үнэхээр сайхан найзууд гэнэ. Магадгүй тэд хоёул эрчүүдэд итгэх итгэлээ алдан ийнхүү зовлон, зовлонгоо ойлгон нөхөрлөсөн байж болох юм. Тэгтэл хүмүүс сүүлийн үед тэднийг учиртай, холбоотой зэргээр цуурхах болжээ.

Опра Уинфри (Oprah Winfrey), Гейл Кинг (Gayle King) нар учиртай

13 Анжелина Жоли (Angelina Jolie) ахдаа хайртай

Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй сайхан бүсгүй, 2000 оны нэгэн арга хэмжээн дээр ахтайгаа ихэд дотноор үнсэлцсэн зургууд байдаг. Тэр ч утгаараа хүмүүс түүнийг сексийн гаж хандлагатай, ахтайгаа хайр сэтгэлийн холбоотой гэх зэргээр цуурдаг байна. Магадгүй тэд зүгээр л үнэхээр дотно ах дүүс байхыг үгүйсгэхгүй шүү дээ.

Анжелина Жоли (Angelina Jolie) ахдаа хайртай

14 Хунтайж Чарлез (Charles), эцэг биш

Хунтайж Чарлез, Диана гүнж нарын хайрын бэлэг тэмдэг болсон отгон хүү нь ханхүү Харри билээ. Гэвч хунтайжийг төрөхөөс өмнө Диана гүнж, оффицер Жеймс Хьюитт (James Hewitt)-тай амрагийн харилцаатай байсан гэдэг. Тиймдээ ч бяцхан Харриг, хунтайж Чарлезийн хүү биш хэмээн хүмүүс цуурдаг ажээ.

Хунтайж Чарлез (Charles), эцэг биш

15 Шер (Cher) хавиргагүй

Маш этгээд дүр төрх, дуу хоолойгоороо бидний зүрх сэтгэлд хүрсэн авьяаслаг дуучин бол Шер билээ. Тэрээр угийн маш туранхай гоолиг биетэй болохоор хүмүүс түүний хавиргагүй, цул биетэй гэхчлэн цуурдаг байна. Хүмүүсийн цуурхал заримдаа хэрээс хэтрэх юм гээч. Магадгүй дуучин бүсгүй рентген гэрэлд харуулж, энэхүү цуурхлыг батлах хэрэгтэй байх л даа...

Шер (Cher) хавиргагүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()