Өгзгөөрөө баяжсан ихрүүд

2016-05-20, 15:30
22,041

Аргентинд амьдардаг, өдгөө 30 настай Надиа болон Даниа Бруна (Nadia and Dania Bruna) нар хиймэл том өгзгөөрөө инстаграм сайтад алдартай болжээ. Зөвхөн алдартай болоод ч зогсохгүй тэд сард л 20 мянган фунтын орлого олдог байна. 

Өгзгөөрөө баяжсан ихрүүд

1

Тэд өөрсдийн зургаа нийтэлж, хүмүүсийн анхаарлыг татсанаар өдгөө нийт нэг сая гаруй дагагчтай болоод амжжээ. 

2

Тэдний өгзөгний тойргийг хэмжиж үзэхэд 102 см байв. Мэс заслын аргаар өгзгөө томруулж, үзэсгэлэнтэй болж болдогийн жишээг хүмүүст сурталчилснаар тэд ахин 41 мянган фунтын гоо сайхны мэс засалд орох эрхтэй болжээ. 

3

Ихэр эгч дүүс гэдэс, хэвлий, бэлхүүс, гуя гэх мэт газруудаасаа илүүдэл өөхөө соруулуулан өгзгөндөө хийлгэсэн байна. 

4

Өгзгөө хоол олж идэх хэрэгслээ болгосон тэд өдөрт л 150 селфи, зураг авдаг. Үүнээсээ ялгаж, сонгож байгаад хамгийн үзэсгэлэнтэй, халуухан гарсныг нь инстаграм хуудастаа хийдэг гэнэ. 

5

Тэгэхээр тэдний сарын орлого дунджаар 15-17 мянган фунт болж байгаа юм. 

6

Тэд олон нийтийн сүлжээг ашиглан мөнгө олж байгаад өөрсдийн бизнесээ саяхан эхлүүлжээ. Тэр нь "Supe" хэмээх гар утасны аппликэйшн бөгөөд хүмүүс энэхүү апп-д зураг, бичлэг байрлуулах боломжтой гэнэ. 

7

Тэд зөвхөн өгзгөө ч бус уруул, хамар, давхраа, шанаандаа хүртэл мэс хүргэж, төгс төгөлдөрт "ойртжээ".

8

Ихрүүд хэлэхдээ. "Бид угийн л Бразил, Латин Америк цустай халуухан, галбирлаг бүсгүйчүүд учраас бүр илүү тачаангуй болох тийм ч хэцүү байгаагүй. Өгзөгний мэс засалд орохдоо Колумбд байдаг хамгийн сайн эмчид хандсан. Тиймдээ ч одоо ямар ч сорви байхгүй" гэжээ. 

9

Хүмүүс тэднийг ихээр шүүмжилдэг ч нэгэн удаа тэд ийн хариу барьж амыг нь таглажээ. "Бид хоёр бусад бүсгүйчүүдэд төрөлхийн биш байсан ч орчин үеийн хөгжил дэвшлийн ачаар хөөрхөн, үзэсгэлэнтэй болж болно гэдгийг ойлгуулахыг, ятгахыг хичээдэг. Хүмүүс үүнд итгэдэггүй юм. Гэхдээ үнэн шүү"

10

"Бусад хүмүүс компани байгуулж бизнес хийдэгтэй адил бид ч гэсэн өөрсдийн аргаар бизнес л хийж яваа эмэгтэйчүүд. Бидний сурталчилгаа бол бидний бие, бидний өгзөг" хэмээн хэлжээ. 

11

12

13

14

15

16

17

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()