Хар нүхний тухай итгэмээргүй баримтууд

Сансар огторгуй бол тэр чигээрээ нууц нь үл тайлагдах агуу ертөнц юм. Түүний нэгээхэн хэсэг болох хар нүхний талаар та хэр ихийг мэдэх вэ? Гэрэл болон аливаа соронзон долгион нэвтэлж гарч чадахааргүй маш хүчтэй таталцлын оронг хар нүх гэдэг юм. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдэг учраас гадны ажиглагчийн хувьд хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагдах боломжгүй. Тийм учраас хар нүх хэмээн нэрийдсэн болно. Гэвч одон орон судлаачид үүнийг бүрэн гүйцэт судалж дуусаагүй байгаа билээ. Ингээд та бүхэндээ хар нүхний тухай итгэмээргүй баримтуудыг хүргэе.

Хар нүхний тухай итгэмээргүй баримтууд

1 Хар нүх нь сордоггүй

Хүмүүс хар нүхийг яг л сордог элс мэт ойр орчны материа сорж байдаг хэмээн итгэдэг. Гэвч энэ нь төөрөгдөл бөгөөд хар нүхний татах хүч нь их байдаг тул хажуугаар өнгөрөх зүйлсээ өөртөө татан, оруулдаг аж. Иймд түүний дэргэдээс юу ч зугтааж үл чадна. Мөн тус биетийг гадны ажиглагч хэзээ ч олж, харж чадахгүйн шалтгаан нь түүний асар хүчтэй таталт юм.

Хар нүх нь сордоггүй

2 Эйнштэйн хар нүхийг илрүүлээгүй

Үнэн хэрэгтээ Эйнштэйн өөрийн харьцангуйн онолоо ашиглан, хар нүхийг нээж, илрүүлэх боломжтой байсан боловч тэрээр үүнийг хийгээгүй юм. Харин түүний таамаглал дээр суурилан физикч Карл Шварцчилд (Karl Schwarzschild) анх хар нүхний онолыг дэвшүүлсэн байдаг. Тэрээр өөрийн таамаглалаа 1915 онд гаргасан байдаг.

Эйнштэйн хар нүхийг илрүүлээгүй

3 Хар нүх бүгдийг сунгах чадалтай

Хэрэв та хар нүхэнд татагдан орвол тэд таныг яг л гоймон мэт дээр доороос тань татаж, сунгах гэнэ. Эцэстээ биеийн атомууд ч сунаж, сэмэрч урагдсанаар дуусах аж. Зөвхөн хүн гэлтгүй энэ нь өөртөө татаж, оруулсан биетээ бүгдийг сунаж, гоймон мэт хэлбэртээ болгодог байна.

Хар нүх бүгдийг сунгах чадалтай

4 Шинэ ертөнцийг бий болгоно

Итгэхэд бэрх хэдий ч үүнийг боломжтой зүйл хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм. Манай дэлхий ч мөн олон зүйлсийн давхцлаар бүрэлдэн бий болсон бол өчүүхэн зүйлийг өөрчлөхөд л бүгд устаж үгүй болох аж. Харин хар нүхний төв хэсэгт цоо шинэ ертөнц үүсч бий болох нөхцөл бүрдчихээд байгаа гэнэ.

Шинэ ертөнцийг бий болгоно

5 Хар нүх нь өөрийгөө ч сордог

Зөвхөн эд юмсыг өөртөө татах бус бусад хар нүхнүүддээ эрхшээлдээ оруулахаар тэмцдэг аж. Тэдний хэмжээ болоод жин нь адил тохиолдолд бие биенийхээ хүчнээс зугтаж чадалгүй байсаар ойртон, нэгддэг юм. Ингэснээр тэдний хүч болоод хэмжээ улам томорч, юунд ч дийлдхээргүй болох байна.

Хар нүх нь өөрийгөө ч сордог

6 Эрчим хүч үүсгэнэ

Хар нүх нь нарнаас илүүтэй эрчим хүчийг ялгаруулдаг аж. Диск хэлбэрийн төхөөрөмжийг хар нүхний тойрог замд оруулахад татах хүчний үйлчлэлд байгаа  диск нь маш хурдтай эргэлдэх юм. Энэ эргэлтээр тэрбумаар хэмжигдэх Фаренгейтийн хэмтэй халууныг бий болгож материалын массыг эрчим хүчинд хувиргана. Ингэж бий болсон энергийг хар биеийн радиаци гэдэг. Мөн эрдэмтэд ирээдүйд үүнийг эрчим хүчний үүсгүүр болгон ашиглаж болно хэмээсэн юм.

Эрчим хүч үүсгэнэ

7 Галактикийн төвд оршино

Нарнаас 4 сая дахин том хэмжээтэй төдийгүй дэлхийгээс 30,000 орчим гэрлийн жилийн зайд оршин байх хар нүх нь хөдөлгөөн багатай бөгөөд орчин тойрноосоо матери түүж иддэг, харьцангуй тайван биет юм. Мөн энэ нь галактикийн яг төв хэсэгт оршин байж, бусад гараг эрхсээр хүрээлэгдэн байдаг билээ.

Галактикийн төвд оршино

8 Цагийг удаашруулна

Хар нүх нь цаг хугацааны голидролыг алдагдуулж, удаашруулж байдаг юм. Нэгэн жишээ авч үзье. Хоёр ихэр байгаад нэг нь дэлхий дээр үлдэн нөгөө нь гэрлийн жилээр сансар огторгуйгаар аялна. Харин тэрээр буцан эх дэлхийдээ ирэхэд өнөөх ихрээсээ залуу харагддаг аж. Учир нь тэрээр маш хурдтай аялж байгаад ирсэн бөгөөд хар нүх нь дэлхийн цаг хугацаа удаашруулдаг юм.

Цагийг удаашруулна

9 Хар нүх хайлж, алга болдог

Тус онолыг 1974 онд нэрт физикч Стивен Хокинг (Steven Hawking) санаачилсан бөгөөд үүнийг Хокины радиаци хэмээн нэрлэдэг юм. Энэ нь хар нүхний массыг задгай сансарт задлан гаргаж, эцэстээ устаж үгүй болдог байна.

Хар нүх хайлж, алга болдог

10 Бүх зүйлс хар нүх болох боломжтой

Нар болон хар нүхний гол ялгаа нь хар нүхний нягт чанар билээ. Хар нүх нь бүхий л зүйлсийг асар их хүчээр татдаг билээ. Харин нарыг массыг нь хадгалж, 6 км орчим агшаавал энэ нь хар нүх болох юм. Энэ мэтчилэн бүхий л зүйлсийг хар нүх болгон хувиргах боломжтой хэмээн эрдэмтэд үзжээ. 

Бүх зүйлс хар нүх болох боломжтой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()