1
Амны үнэр шалгагч
Ялангуяа үлээдэг бохь, шүдний оо, гаа үйлдвэрлэдэг компаниуд өөрийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнөх болон дараах байдлыг мэдэхийн тулд хүмүүсийн амны үнэрийг шалгах тусгай мэргэжилтнийг сурган, бэлтгэдэг аж.
2
Хэр хол унгахыг шалгах
Үнэхээр хачирхалтай сонсогдож магадгүй ч, таны унгас хэр хол үнэртэхийг шалгадаг хүн байна гээд бод доо. Үнэхээр сонин байгаа биз.
3
Нугасны мастер
Зарим алдартай зочид буудал, амралтын газруудад, үзүүлэн маягаар тэжээдэг нугаснууд байдаг бөгөөд тэднийг асрах, тэжээх хүмүүсийг ч мөн бэлтгэдэг байна.
4
Нохойны амны үнэр шалгагч
Хүний амны үнэр бол яая гэхэв. Нохойны ам үнэртэж байна гээд бод доо. Ийм ажлыг хийх хүмүүс хэд байгаа бол?
5
Шарилаар уран бүтээл туурвигч
АНУ-ын Виржиниа мужид нэгэн хачирхалтай ажил байдгийн нэг нь бүрлээчийн чандраар уран зураг зурах гэнэ. Ихэвчлэн гэр бүлийнхний хүсэлтээр ийн бүтээл туурвих бөгөөд эрэлт ихтэй гэнэ шүү.
6
Мэргэжлийн уучлалт гуйгч
Уучлалт гуйхад хүртэл мэргэжил шаардлагатай гэж үү? Тэгвэл тийм байх нь... Та эдгээр хүмүүсийг хөлсөлснөөр хэн нэгнээс үнэн сэтгэлийн уучлалтыг гуйлгах боломжтой гэнэ.
7
Хөнжил дулаацуулагч
Зарим зочид буудлуудад мэргэжлийн хөнжил дулаацуулагч хүмүүс ажилладаг байна.
8
Хүн мануухай
Энэхүү ажлыг ихэвчлэн оюутнууд хийдэг бөгөөд ливаа албан байгууллагын өмнө хүндэт хөшөө адил, хөдөлгөөнгүй зогсох хэрэгтэй гэнэ шүү.
9
Мэргэжлийн такси баригч
Тус мэргэжил Индонез-д байдаг бөгөөд зуулчдад газарчлах, такси барихад нь туслах зорилготой аж.
10
Хуурай будгаар зурагч
Уран зургийг яагаад заавал усан будгаар будах ёстой гэж? Тэгвэл үүний жишээг баталсан хуурай будгаар зурагч гэж байх юм.
11
Мэргэжлийн мөсөн уул хөдөлгөгч
Магадгүй Титаникийн багийнхан иймэрхүү мэргэжилтнийг хөлсөлсөн бол илүү урт удаан, амьдрах байсан болов уу.
12
Мэргэжлийн унтагч
Ялангуяа ор матрас, зэрэг унтахтай холбоотой бүхий л зүйлсийн сурталчилгаанд эдгээр хүмүүсийг ажиллуулдаг байна.
13
Заан хувцаслагч
Энэтхэгт зааныг эрхэм дээдээр хүндлэн, тахьдаг учраас мэргэжлийн заан хувцаслах мэргэжлийг хүмүүст олгодог байна.
14
Мэргэжлийн чих цэвэрлэгч
Тиймээ. Та зөв уншсан. Хэн нэгний чихийг цэвэрлээд мөнгө олно гээд боддоо... Гэхдээ энэ таны санаж байгаагаас ч ярвигтай байж болох юм.
15
Хүйсийн харьцаа тодорхойлогч
Улс орны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа, хүйсийн тэнцвэртай байдал зэргийг тодорхойлдог байна.
16
Тэмээн хяруул асрагч
Хүүхэд асрагч л гэж дуулснаас тэмээн хяруул асрагч гэж дуулаагүй биз дээ...
17
Дэгдээхийний хүйс тодорхойлогч
Дөнгөж төрсөн, дэгдээхийнүүдийг эр, эм хүйсээр нь ялгадаг байна.
18
Машины дугаар блоклох
Иран улсад тусгай зөвшөөрөлгүй машинуудын дугаарыг блоклон, дахин хөдөлгөөнд орохоос сэргийлдэг байна.
19
Дугуйтай цагдаа нар
Цагдаа гэхээрээ л яагаад заавал машин, мотоцикл унаж явах хэрэгтэй гэж? Амстердам улсад иймэрхүү дугуйтай цагдаа нар элбэг гэнэ.
20
Машин хамгаалагч
Хэрвээ та машиндаа чухал хөрөнгө авч явж байгаа нөхцөлд, эдгээр хүмүүсийг хөлслөхөд л хангалттай. Учир нь тэд таны хөрөнгийг хамгаалах болно.
21
Мэргэжлийн уйлагч
Энд тэндхийн оршуулга, хүний ажил явдал дээр уйлж, гашуудлаа илэрхийлнэ.
22
Нохой асрагч
Өдөржин гадуур байгаад нохойгоо харж чаддаггүй, эсвэл хаа нэгтээ зугаалгаар явахаар болоход таны нохойг найдвартай сайн харж өгөх гэнэ.
23
Галт тэргэнд зорчигч багтаах
Япон улсад ийнхүү галт тэрэгний хаалгаар хүмүүсийг багтааж, чихэж оруулах хүмүүс байдаг аж.