1
Facebook-т ойролцоогоор нэг тэрбум 65 сая хэрэглэгчид байдаг байна. Тэгвэл Facebook-ын хэрэглэгчийн тоо 1.5 тэрбум хүн амтай Хятад улсын хүн амыг давжээ.
2
Burger King хэмээх ресторан нэгэн сонирхолтой үйл ажиллагааг явуулжээ. Энэ нь 10 найзаа устгасан хүнд 1 бургер өгөх болно гэсэн зарлал байсан юм. Харин энэхүү үйл ажиллагаанд 55000 хүн оролцож, 10 найзаа устгажээ.
3
16 настай Герман охины төрсөн өдөрт 15 мянган зочин очсон байна. Тэрээр найзууд руугаа бүгд рүү нь залгаснаас интернэт ашиглаж цаг заваа хэмнэхийг хүссэнээс ийм олон хүмүүс түүний төрсөн өдрийн үдэшлэгт иржээ. Тэрээр урилгаа зөвхөн найзууддаа гэдгийг зарлахаа мартсан учир ийнхүү хүмүүс цугласан аж. Энэхүү үдэшлэгнээс болоод 11 хүн саатуулагдаж, хэсэг бүлэг хүмүүс гэмтэл авсан байна.
4
Английн иргэн Пол Смитад “Twitter” хуудасны найзууд нь болох 11000 хүн нэг ч мөнгө төлөлгүйгээр Британиас Шинэ Зеланд хүртэл явахад нь тусалсан байна. Түүнд хэрэгтэй байсан гол зүйл нь интернэт, мөн аялалд явах гэж буй маршрут л байсан юм. Улс орон бүрт түүний энэхүү үнэгүй аялал хийхийг дэмжсэн хүмүүс байжээ. Түүнд тусалсан зарим нэг хүмүүс нь бүр Полыг огт танидаггүй байсан байна. Гэсэн хэдий ч Интернэтийн тусламжтайгаар тэрээр зорилгодоо хүрч үнэгүй тойрон аялалыг хийж чаджээ.
5
Twitter хуудасны чинь мэссежүүдийг бичсэн 4 ороомог цаас 35 долларын үнэтэй байдаг байна. Энэхүү сонирхолтой үйлчилгээг АНУ-ын “Collector’s Edition” байгууллага санал болгож байгаа бөгөөд энэхүү цаасыг Shitter гэж нэрлэдэг аж. Магадгүй энэ нь сонирхолтой, өвөрмөц бэлэг болж болох юм.
6
Нидерландын нэгэн охины гар дээр Facebook-ийн 152 найзынх нь зургууд байдаг гэнэ. Ихэнхи шивээснүүдийг профайл зурагнаас нь зөвшөөрөл авч хийсэн байна. Энэхүү шивээсийг хийхэд ойролцоогоор 30 цаг зарцуулсан аж.
7
5-аас доош насны хүмүүсийн 74% нь ихэнхидээ Facebook хаягаа гар утсаараа шалгадаг байна. Гайхах зүйл үгүй шүү дээ. Орчин үеийн гар утасны зарим нь бүр компьютер, ноутбүүкээс ч илүү үзүүлэлтүүдтэй болоод байгаа билээ. Тиймээс ямар ч төвөггүй бичлэг үзэх, чатлах, лайк дарах гээд бүхий л үйлдлийг хийх боломжтой.