16
Фудан Их Сургууль (Fudan University)
БНХАУ-ын Шанхай хотод байрлах Фудан их сургууль нь өдгөө 44,000 гаруй оюутантай аж. Оюутнуудад тав тухтай суралцах боломжийг харамгүй олгодог бөгөөд номын сан нь долоо хоногт 112 цаг ажилладаг байна. Тус анагаах ухааны сургууль нь маш олон салбар сургуультайгаас гадна харьяа эмнэлэг ч мөн байдаг юм.
15
Токиогийн Технологийн Сургууль (Tokyo Institute Of Technology)
Байгуулагдсан цагаасаа эхэлж, чанартай, өндөр боловсролыг оюутан, суралцагсдад амлаж, амлалтдаа ч хүрсээр ирсэн Ази тивийн шилдэг их сургууль юм. Хамгийн чадварлаг гэсэн багш нарыг сонгож, сургалтаа явуулж, голчлон практик дээр суурилж хичээлээ заадаг.
14
Кёото Их Сургууль (Kyoto University)
1897 онд байгуулагдсан бөгөөд өнө эртний түүхтэй Японы анхны сургуулиудын нэг билээ. Дэлхийн сургалтын стандартыг баримталж, улсдаа чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж өгөх зорилготой бөгөөд үүнийгээ ч давуулан биелүүлж яваа аж.
13
Осака Их Сургууль (Osaka University)
70 жилийн түүхтэй энэхүү сургууль нь анх дэлхийд тэргүүлэх, шилдэг их сургууль болох зорилготойгоор байгуулагдаж байсан гэдэг. Тэд өөрсдийн тэмүүлэл өөд алхам алхмаар ойртсоор Япон улсад 2-т, Азид 13-т, дэлхийд 58-т эрэмбэлэгдэж байна. Өдгөө тус сургууль 11 факультет, 5 судалгааны танхимтай юм.
12
Токиогийн Их Сургууль (The University of Tokyo)
Японы хамгийн анхны их сургууль бөгөөд агуу түүхт энэ сургуульд элсэн орох нь япон хүүхэд бүрийн мөрөөдөл байдаг. Улсдаа сургалтын чанараараа тэргүүлж, төгссөн оюутан бүр нь амжилтад хүрч, шилдэг ажлын байранд томилогддог байна. Техник технологийн өлгий хэмээх нэр болон тууштай зүтгэгч хөдөлмөрч иргэдээрээ алдартай Япон улсыг дэлхийд таниулж байгаа бас нэгээхэн зүйл нь Токиогийн их сургууль юм.
11
Чинхуа Их Сургууль (Tsinghua University)
БНХАУ-ын Бээжин хотод байрладаг төрийн өмчит их сургууль юм. 1911 онд коллеж болон байгуулагдаж байсан бөгөөд гурван жилийн дараа их сургууль болон өргөжсөн байдаг. Мөн л бусад сургуулийн адилаар өндөр, чанартай боловсролыг оюутнуудад олгодог төдийгүй шинжлэх ухаан, технологийн салбарын гурван сая гаруй номыг агуулсан номын сантай гэдгээрээ алдартай билээ.
10
“Похан” Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (POSTECH)
Өмнөд Солонгос улсын урдаа барьдаг их сургуулиудын нэг билээ. Шинжлэх ухаан болон технологийн салбарыг улсдаа хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, чадварлаг боловсон хүчин бэлтгэж байгаа нэр хүнд өндөртэй их сургууль юм. Сургуульдаа элдэв туршилт, судалгаа ихээр хийдэг бөгөөд үүндээ оюутнуудаа хамруулж, дадлагажуулдаг нь сайшаалтай. Гэвч гадны оюутнууд цөөхөн байдаг нь хэр өндөр босготойг харуулна.
9
Хонконгийн Их Сургууль (City University of Hong Kong)
Ази, Номхон далайн орнуудад дэлхийн боловсролыг эзэмших боломжийг олгож буй их сургууль билээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг багш нар хичээл зааж, хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан, оюутнуудаа дадлагажуулж, тав тухтай орчныг санал болгодог байна. Сүүлийн жилүүдэд сургалтын чанар нь улам дээшилж, олон улсын оюутнуудыг ихээр татаж байгаа юм.
8
Сөүлийн Их Сургууль (Seoul National University)
1946 онд байгуулагдсан бөгөөд 1950 онд иргэний дайн болсон хэдий ч энэ нь багш, сурагчдын сурах чин хүслийг мохоож чадаагүй гэдэг. Өдгөө ч тус сургуулийн сурагчид, багш нар хичээнгүй, тууштай гэдгээрээ маш алдартай юм. Жил бүр элсэлтийн шалгалт өгч Сөүлийн их сургуульд орох хүсэлтэй хүүхдүүд олон мянга байдаг боловч зөвхөн хамгийн их хичээсэн, ухаалгууд нь орж чаддаг босго өндөртэй сургууль билээ. Хэрэв тус сургуулийг төгсчих л юм бол тэдний ирээдүй гэрэлтэнэ гэж дүгнэдэг байна.
7
Бээжингийн их сургууль (Peking University)
Тус сургуулийг төгсөгчдийн 99,8 хувь нь ажлын байраар хангагдсан байдаг юм. Орчин үеийн дэвшилтэт технологитой хөл нийлүүлэн оюутнуудаа хамгийн сүүлийн үеийн арга техникийг ашиглан, хичээлээ явуулдаг бөгөөд гадаад оюутнууд олонтой юм. 30 коллеж, 12 салбар сургуультай аж. Мөн Хятадын шинжлэх ухааны судалгаа явуулдаг гол сургууль нь бөгөөд өдгөө тус сургууль нь нарийн мэргэжлийн найм, клиникийн 12 эмнэлэгтэй байна шүү.
6
Хонконгийн Хятад Их Сургууль (CUHK)
Бүх хичээлийг голдуу Англи хэл дээр заадаг бөгөөд өдгөө дэлхийн нийтийн хэл гэгдэх англи хэлийг бүгд мэдэх ёстой гэх дүрмийг баримталдаг аж. Мөн 2013 оны байдлаар тус сургуулийг дүүргэсэн дөрвөн хүн Нобелийн шагналтан болсон байдаг.
5
Хонконгийн Шинжлэх Ухааны Технологийн сургууль (HKUST)
Байгуулагдаад ердөө 10 гаруй жил болж байгаа боловч өдгөө Азийн урдаа барих сургуулиудын нэг болж чадсан юм. Дотроо бизнес ба удирдлагын сургууль, шинжлэх ухааны сургууль, хүмүүнлэг ба нийгэм судлалын шинжлэх ухааны сургууль, инженерийн сургууль болон “HKUST Фок Ин Тунг” сургууль гэсэн нийт таван сургуультай бөгөөд чанартай боловсон хүчин бэлтгэх их үйлс нь амжилттай яваа билээ. Мөн сүүлийн үед гадны оюутнууд тус сургуулийг ихээр зорих болж байгаа нь нэр хүнд нь дэлхий дахинаа тарсны илрэл гэлтэй.
4
Сингапурын “Наняанг” технологийн сургууль (NTU)
Инженерчлэл, шинжлэх ухаан, эдийн засаг, хүмүүнлэгийн ухаан, нийгмийн шинжлэх ухаан, анагаах ухаан зэрэг чиглэлээр элсэлтээ авдаг байна. 8 салбар сургуультай бөгөөд дэлхийн технологийн сургуулиудын дунд дээгүүр буюу 7-р байрыг эзэлдэг юм. Мөн байгуулагдаад 30 гаруй жил болсон ч богино хугацаанд сургалтын чанараараа асар их нэр хүнд, амжилтыг олж, өдгөө залуу сургуулиудаа толгой цохин, манлайлж яваа билээ.
3
Солонгосын Шинжлэх Ухааны Технологийн сургууль (KAIST)
Дэлхийд технологийн дэвшлээр дээгүүр байр эзлэх Солонгос улсын хамгийн шилдэг гэгдэх шинжлэх ухаан технологийн сургууль нь 10,000 гаруй оюутан, суралцагчтай юм. Чанартай боловсон хүчин бэлтгэн гаргах тус сургуулийн бүхий л хичээл нь дэлхийн стандарттай нийцдэг бөгөөд шинэ техник технологи ашиглан, судалгаа, шинжилгээг тогтмол хийдэг байна. Ийн оюутнуудыг практикт суурилуулан сургаснаар ажил дээр гараад бусдаас мэдлэг, чадвараараа хол илүү манлайлдаг аж.
2
Хонконгийн их сургууль (The University of Hong Kong)
100 гаруй жилийн түүхтэй энэхүү сургууль нь 45 орны 3800 гаруй гадаад оюутан суралцдаг бөгөөд нийтдээ 20,000 гаруй оюутантай юм. Багш нар ч мөн дэлхийн өнцөг булан бүрээс шилэгдэж ирсэн байдаг төдийгүй мэдлэг, чадвараар хэнээс ч дутахааргүй аж. 10 факултать, олон арван судалгааны танхимтай юм. Тус сургуулийг төгсөж гарсан оюутан залуус амжилтад хүрэх нь элбэг бөгөөд ямар ч ажилд асуудалгүй орж чаддаг гэнэ.
1
Сингапур улсын үндэсний их сургууль (National University of Singapore)
Азийн тивийн хамгийн шилдэг сургуулиар Сингапур улсын их сургууль тодорсон байна. 1905 онд байгуулагдсан эртний сургуулиудын нэг боловч өдгөө ч чанар чансаа, нэр хүндээ алдах нь бүү хэл улам дэвшиж, дээшилсээр яваа юм. Дэлхийн сургалтын стандартыг баримталж, чадварлаг багш нар, шинэ техник технологи болоод тав тухтай орчноор оюутнуудаа хангадаг байна. Азидаа нэгт эрэмбэлэгддэг бол дэлхийд 26-р байрыг эзэлдэг ажээ.