Интернэтэд шуугиан тарьж буй бичлэг

2016-05-14, 17:30
81,912

Хэдийгээр амьтны амь таслан байж үйлдвэрлэж байгааг нь мэддэг ч гэсэн дэлхий даяар маш олон хүмүүс арьсан хувцас, хэрэглэлийг эдэлдэг. Гаднаа хичнээн тансаг харагдавч тэдгээрийг хийхийн тулд хэдэн амьтан зовж шаналж, амьдаараа арьсаа хуулуулж, арьсгүй нүцгэн бие нь хэдэн цаг тарчилж байдгийг тэд даанч мэдэхгүй. Чухам энэ асуудлыг л худалдан авагчдад бодитоор ойлгуулахын тулд "ПЕТА Ази" байгууллагынхан дараах сурталчилгааг хийжээ. 

Интернэтэд шуугиан тарьж буй бичлэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Тайландын нийслэл Бангкок хотын нэгэн их дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй байгааг матар, могойн арьсан цүнх, түрийвч, гуталнуудыг гаднаас нь харахад үнэхээр дэгжин хээнцэр харагдах аж. 

2

Гэвч дотроо...

3

Худалдан авагчдыг амьд зүйл худалдан авч байна гэдгийг нь ойлгуулахын тулд цүнхний дотор талд цохилж буй зүрх, мах, цус, өөх, булчин бүгдийг нь оруулжээ. 

4

5

6

Жил бүр Зүүн өмнөд Азийн ширэнгэн ойгоос 440 мянган аварга могойг зөвхөн хувцас эдлэл хийхийн тулд барьж авчирдаг. 

7

Тэднийг барьсан даруйдаа толгойг нь цавчиж, амьдаар нь арьсыг нь өвчиж, зарим тохиолдолд бүр хайчилдаг. 

8

Зовж тарчлан байж авсан энэ арьсыг нь ганган хатагтайн нэг ээлжийн цүнх болгодог. 

9

10

Түүнчлэн дундаж хэмжээтэй нэг цүнх хийхийн тулд 4 матрын арьс хэрэгтэй. 

11

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()