Дэлхий 5,9736*1024 кг жинтэй бөгөөд 4,5 тэрбум настай гэнэ.
Эрдэмтэд, “Хэрвээ Дэлхийг сүйрүүлэе гэж бодвол доорх аргуудыг хэрэглэж болно” –гэсэн таамаг дэвшүүлжээ. Гэхдээ энэ аргууд ихэнхи нь бүтэхгүй зүйлс юм.
1
Дэлхий зүгээр л үгүй болно.
Ийм тохиолдолд юу ч хийх шаардлагагүй. Эрдэмтэд тайлбарлахдаа: Дэлхийн бүрэлдэн тогтож буй түм түмэн атомууд бүгд нэгэн зэрэг, нэг л мэдэхэд оршин тогтнохоо болих юм гэнэ. Гэсэн хэдий ч энэ бол Googolplex-д нэг тохиолдох зүйл болов уу.
2
Странглетад идэгдэх болно.
Дэлхий сүйрэхэд бас нэг нөлөөлөх хүчин зүйл идэвхитэй странглет юм. Харин энэхүү зүйл байнга идэвхитэй байхад Нью-Йоркийн ионы Их сургуульд байх хүнд ионы колайдерыг байнга хянах шаардлагатай юм байна. Үүнийг байнга хянаж хөдөлгөөнтэй байлгаснаар странглет байнга идэвхитэй байх бөгөөд хэт идэвхитэй байснаар ийнхүү дэлхийг сөнөөх юм байна. Гэсэн хэдий ч странглетыг байнгын идэвхитэй байлгах гэдэг маш хэцүү бөгөөд ийм зүйл тохиолдвол дэлхийгээс үл мэдэгдэх нэгэн ан цав л үлдэх болно.
3
Микроскопын хар нүхэнд идэгдэх болно.
Микроскопын хар нүх шаардагдах болно. Энэхүү нүх нь мөнхийн биш бөгөөд Хокингын нөлөөллөөр үгүй болдог гэдгийг анхаарах нь зүйтэй. Харин энэхүү нүхийг хийхэд нэлээд хугацаа шаардлагатай юм. Бяцхан нүхийг хурдан гаргаж болох боловч энэ нь тун хурдан ууршдаг байна. Ууршилтын хугацаа нь жингээс нь шалтгаалах аж. Тиймээс дэлхийг сүйрүүлж чадах хар нүх нь Эверэст шиг жинтэй байх ёстой гэнэ. Ингээд хангалттай жинд хүрсэн тохиолдолд хар нүхийг дэлхийн гадарга дээр байрлуулж, хүлээх шаардлагатай юм. Энэхүү хар нүхний жин нь маш их учир дэлхийгээр шууд л нэвтрэн гарах болно. Гэсэн хэдий ч ийм зүйл бараг л боломжгүй билээ.
4
Дэлхий болон дэлхийн эсрэгцлийн нөлөөллөөс болж дэлбэрэх
Ийм байдлаар дэлхийг сүйрүүлэхэд бидэнд 2,500,000,000,000 хорт бодис, эсрэг зүйлс хэрэг болно. Үүнийг хийхийн тулд исэлдлийг хурдасгагч бодисыг ашиглаж болох боловч ийм их хэмжээний бодисыг хийхэд их хугацаа шаардагдах юм байна. Үүнд тохирох механизмыг сонгон бүтээж 2,5 тэрбум биетүүдийг бүгийг нь дэлхийн эсрэг болгож болох юм. Энэ тохиолдолд юу хийх шаардлагатай вэ? Дэлхийн таталцах хүч (M) болон радиусын (Р) нь E=(3/5)GM2/R томъёогоор бодогдоно. Тиймээс дэлхийд 224*1010 жоуль шаардлагатай. Харин нар долоо хоногт ийм тооны энерги ялгаруулдаг байна. Ингээд дэлхийн эсрэгцлийг бүтээхийн тулд хэдэн зуун жил шаардлагатай бөгөөд орчин үеийн технологийн хөгжлийг бодож үзэхэд, 2500 оны үед л боломжтой юм байна.
5
Вакум энергийн дэлбэрэлтийн дүнд сүйрнэ.
Битгий гайхаарай. Бидэнд чийдэн хэрэг болно. Вакум хэмээн нэрлэж буй энэхүү зүйл дотор байнга эсрэг, эерэг биетүүд үүсэн, эргэн устдаг байна. Тиймээс чийдэн дотор хангалттай вакум орчин байдаг хэмээн үздэг. Вакум энерги нь хамгийн ойр, олоход хялбар энерги байх болов уу. Хамгийн гол нь энэхүү чийдэн дотор буй эсрэг, эерэг биетүүдийг хэрхэн гаргаж, цахилгаан станцад ашиглаж, түүнийг хяналтаас гаргах хэрэгтэй юм байна. Үүний үр дүнд үүссэн энерги нь дэлхийг устгахад хангалттай нөлөөтэй юм. Гэхдээ энэ бол хэцүү зүйл.
6
Аварга нүх рүү татах болно.
Том чулуун биет хэрэг болох болно. Дэлхийтэй хамгийн ойр аварга нүх нь 1600 гэрлийн зайд оршдог байна. Тиймээс аварга нүх болон дэлхий хоёрыг ойролцоо болгох шаардлагатай юм. Үүнийг хийхийн тулд хоёр л арга зам байна. Дэлхийг аварга нүх рүү ойртуулах, эсвэл нүхийг дэлхий рүү ойртуулах явдал юм. Гэсэн хэдий ч хоёуланг нь зэрэг хоёр талаас нь ойртуулах нь хамгийн найдвартай арга. Гэвч үүнийг биелүүлэхэд тун хэцүү билээ. Энэхүү даалгаварыг одооноос эхлэхэд 3000 онд л бүтэлтэй болж болох юм.
7
Бага багаар, зохион байгуулалттай сөнөөх
Цахилгаан соронзон катапульт шаардлагатай болно. Цаашлаад дэлхийн томоохон хэсгийг авч дэлхийн гадарга руу шилжүүлэх хэрэгтэй. Ингээд ар араас нь шилжүүлэн явуулах шаардлагатай. Цахилгаан соронзон катапульт гэдэг нь нэг талаараа сарнаас, дэлхий рүү зөөлт хийх нэгэн хэрэгсэл болж байсан байна. Харин дэлхийг сүйрүүлэхийн тулд тусгай, өвөрмөц загварыг ашиглах хэрэгтэй бөгөөд энэ нь 11км\секундэд хурдлах чадвартай байх ёстой. Гэхдээ үүнийг биелүүлэхэд 189 сая жилийн хугацаа шаардлагатай юм.
8
Мохоо өнцөгт зүйлийн цохилтын нөлөөллөөр сүйрнэ.
Том хүнд чулуу болон түүнийг дийлэх хүчин чадалтай томоохон цохих зүйл хэрэгтэй. Магадгүй үүнийг биелүүлэхэд Ангараг гариг нэлээд тохиромжтой. Хамгийн гол нь ямар ч зүйлийг цохисон нурах нь мэдээж. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хялбар мэт. Томоохон хүнд биет болон түүнийг цохих нэгэн хүчтэй биетийг олж, дэлхийтэй мөргөлдүүлэх явдал юм. Ингэж мөргөлдүүдснээр мэдээж дэлхий ч сүйрч, дэлхийтэй мөргөлдсөн биет ч хэдэн хэсэг болж хуваагдах болно. Хэрвээ цохиж буй цохилт нь хангалттай хүчтэй, оновчтой байсан бол биетүүд хэзээ ч эргэн нийлж дэлхийг бүтээж чадахгүй. Харин цохих хурд нь 11км\секунд байх шаардлагатай бөгөөд жин нь дэлхийн 60%-тай тэнцэх ёстой юм байна.
9
Фон Нейманы машинд залгиулах
Фон Нейманы ганцхан машин байхад л хангалттай. Энэхүү төхөөрөмж нь өөрт хэргэтэй зүйлсийг цуглуулж дахин биет бүтээх чадвартай байх ёстой аж. Дэлхийн цөмөөс олдсон төмөр, хөнгөн цагаан гэх мэт ямар нэг зүйлээр энэхүү машиныг бүтээх шаардлагатай. Машины хэмжээ нь огт хамааралгүй бөгөөд энэ нь нэг нэгээрээ өсөн үржих юм. Ингэсэн тохиолдолд дэлхий бүхэлдээ Нейманы машинд залгигдах аж. Харин ийм машиныг 2050 онд бүтээх боломжтой юм.
10
Нар руу шидэгдэх
Дэлхийг хөдөлгөх тусгай технологи хэрэгтэй. Хамгийн гол нь энд дэлхийг нар руу шидэх шаардлагатай байгаа юм. Гэхдээ яг оновчтой ингэж хөдөлгөх нь тун хэцүү асуудал. Харин дэлхийг нар руу нэлээд дөхүүлэхэд л хэсэг хугацааны дараа хэдэн хэсэг болох юм байна. Энэ мөн л тий ч боломжтой зүйл биш бөгөөд магадгүй санаандгүй байдлаар нэгэн биет дэлхийн хажуугаар маш ойрхон өнгөрч хүчтэй цохилт өгч дэлхийг нар руу шидэж болох юм. Харин энэхүү тохиолдол 25 жилийн дараа үүсэх магадлатай хэмээн эрдэмтэд хэлж байна.