"Joey" ресторанд ажилладаг зөөгч бүсгүйн ядарч эцсэн, цустай хөлний зургийг найз нь хараад, фэйсбүүкт тавьжээ. Учир нь рестораны удирдлага эмэгтэй ажилчдыг өглөөнөөс орой хүртэл өсгийтэй гуталтай ажиллуулан, биеэ амраах, хувцсаа солих ч цаг зав өгдөггүй байна.
Никола Гэйвенc (Nicola Gavens) хэмээх энэ эмэгтэй найзынхаа дээрх зургийг хийгээд "Энэ ресторанаар үйлчлүүлдэг хүн бүхний анхааралд! Найз маань менежерийнхээ шаардлагын дагуу өдөржин өсгийтэй гуталтай ажилласнаас болж хөлний хурууных нь хумс унасан. Түүнээс болж маш их цус алдсаныг та харж байна. Дээрээс нь эмэгтэй ажилтнуудыг 30 доллараар дүрэмт хувцас авахыг шаарддаг хэрнээ эрэгтэй ажилтнуудыг өөрт байгаа хар хувцсаа өмсөхөд л болно хэмээдэг. Тэдэнд бүр өсгийтэй гутлан дээр өдөржин явж, биеэ зовоох ч хэрэг байхгүй. Энэ рестораны шударга бус явдал хэрээс хэтэрлээ. Үйлчилгээний байгууллагын энэ мэт харгис ширүүн, амиа бодсон үйлдлүүдтэй цаашид ч гэсэн тэмцэх болно" хэмээн бичжээ.
Энэхүү пост нийт 11 мянга гаруй удаа дамжуулагдаж, олны эсэргүүцэлтэй нүүр тулгараад байгаа юм.