Ажил дээрээ нэр хүндтэй байхад анхаарах зүйлс

Ер нь ямар ч хүн ажил болон хувийн амьдралаа хаана ч байсан ялгах хэрэгтэй. Харин та ажил дээрэ доорхи алдаануудыг хэзээ ч гаргаж болохгүй бөгөөд энэ алдаануудыг гаргасан тохиолдолд таны нэр хүнд унаж, ажлаасаа ч халагдаж болох юм. Тиймээс анхааралтай уншиж эдгээр алдаануудыг гаргахгүй байхыг хичээгээрэй.

Ажил дээрээ нэр хүндтэй байхад анхаарах зүйлс

1 Наргиа

Тоглоом тоотойн дээр гэсэн үг байдаг шүү дээ. Ажил дээрээ ямар нэгэн болхи бүдүүлэг тоглоом, шоглоом хийх нь өөрийнхөө байгаа орчныг мэдрээгүй хэрэг болно. Гэхдээ удирдлагуудын 61 хувь нь хамт олныхоо сэтгэл зүйн байдалд эерэгээр нөлөөлдөг хүмүүст дуртай байдаг байна. 

Наргиа

2 Уйлах

Удирдлагуудын 59 хувь нь эмэгтэй хүн ажил дээрээ уйлж байвал таагүй сэтгэгдэл төрүүлдэг гэсэн бол 63 хувь нь энэ нулимс нь хэн нэгэнд маш их загнуулснаас болж гарчээ хэмээн ойлгодог аж. Та ажил дээрээ сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг байх хэрэгтэй. 

Уйлах

3 Соёлгүй яриа

Албан тушаал ахих зорилготой, өөрийгөө үнэлүүлэхийг хүсэж байвал та зөв, ухаалаг яриатай байх хэрэгтэй. Харин соёлгүй яриа нь таны тушаал ахих боломжийг шууд хаах нь байна. Нэгэн IT-менежер хэлэхдээ: "Зарим нэг захирлуудыг харахад ихэд ухаалаг, боловсролтой мэт харагддаг боловч харьцсаны дараа тэдний хэн болох нь танигддаг" -гэжээ. 

Соёлгүй яриа

4 Хэрүүл

Ер нь ажил дээр хэрүүл хийхийг эрс хориглодог. Энэ нь тухайн хүний муухай харагдуулдаг төдийгүй мэргэжлийн бус байдлыг илтгэх болно. Тиймээс аль болохоор бусадтай эелдэг хэлэх гэсэн зүйлээ тайван, хэрүүлгүйгээр ойлгуулах нь чухал. 

Хэрүүл

5 Сээтэн хаях

Зарим хүмүүс ажил дээрээ сээтэн хаях нь энгийн үзэгдэл хэмээн ойлгодог. Харин ихэнхи байгууллагын удирдлагууд үзэхдээ ажил дээрээ сээтэн хаях нь тухайн хүний нэр хүндэд муугаар нөлөөлдөг хэмээн үзжээ. Зүгээр сээтэн хаях төдий л болоход ажилчид таныг буруугаар ойлгох вий. 

Сээтэн хаях

6 Толгойгоо маажих

Энэ нь таагүй төдийгүй, бусдыг таниас хөндийрүүлэх болно. Мөн үүнээс гадна ямар нэг уулзалт хэлэлцээрийн үеэр хувцсаа байн байн засах, хуруу гараа оролдох нь тухайн хүн өөртөө итгэлгүй эсвэл анхааралгүй байгаагийн шинж болдог аж. 

Толгойгоо маажих

7 Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах

Эрэгтэй оффисын ажилтангуудын 72 хувь нь бүсгүйчүүдэд тэдний нүүр, арьс өнгөний талаар ямар нэгэн зүйл хэлдэг байна. Ийм тохиолдолд тухайн хүний сэтгэн бодох чадвар, соёлгүй байдлыг харуулж байгаа юм. 

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах

8 Нүд рүү нь харж ярихаас эмээх

Ер нь хүний нүд рүү нь харж ярихгүй байгаа нь ярилцаж буй хүмүүсийн нэг нь худлаа ярьж байгаа эсвэл ямар нэг юм нууж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Ийм байдал нь ажил хэргийн уулзалтын үеэр илэрвэл та тухайн хүний яриа танд огт сонирхолгүй байна гэсэн санааг илэрхийлнэ. 

Нүд рүү нь харж ярихаас эмээх

9 Хэрэггүй зүйл ярих

Хэрвээ тухайн хүн хэлэх гэж байгаа зүйлээ ойлгомжтой илэрхийлж чадахгүй байгаа бол орчин тойрныхон чинь чамайг тухайн нөхцөл байдлыг хянаж чадахгүй байна хэмээн үзэх болно. "Bank of Americа" -ийн хуучин захирал Салли Кроучек хэлэхдээ: "Эмэгтэйчүүд маш их ярих дуртай байдаг бөгөөд тэднийг зогсооно гэдэг маш хэцүү" -гэжээ. 

Хэрэггүй зүйл ярих

10 Байн байн инээх, хэт чанга ярих

Албан байгууллагад ярих хоолойны хэлбэр гэж байдаг бөгөөд хэт чанга дуугарах, байн байн инээх нь орчин тойрны хүмүүст нь ихээхэн хүндрэл учруулдаг байна. Судлаачдын олж мэдсэнээр гэнэт хэт чанга дуугарах нь тухайн хүний сэтгэл хөдлөлийн байдалтай холбоотой байдаг гэнэ. 

Байн байн инээх, хэт чанга ярих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()