Нарны аймгийн эргэн тойронд

НАСА болон бусад сансар судлалын байгууллагууд нарны аймгийнн талаар нэлээд судалгаа хийж байгаа билээ. Харин яг одоогийн байдлаар сансрын хүлгүүд нь долоон гариг дээр байгаа юм. Эдгээр сансрын төхөөрөмжүүдийн тусламжтайгаар бид нарны аймгийн талаар гайхалтай гэрэл зургуудыг хүлээн авч үзэх боломжтой болж байна. Ингээд нарны аймгийн эргэн тойронд юу болж байгаа талаар сонирхоцгооё.

Нарны аймгийн эргэн тойронд

Pan-STARRS нь нарны аймгийн ойролцоо байдаг бөгөөд 2013 оны 3 сард Pan-STARRS  хэмээх телескопын тусламжтайгаар нээж илрүүлсэн байна. 

1

Энэ сүүлт одны гэрэл зургийг 2013 оны 3 сарын 15-нд Stereo Behind хэмээх аппаратаар дарсан байна. Нэг аппарат нь нарны аймагтай ойролцоо орбитыг тойрон эргэж байгаа бол нөгөөх нь арай цаана байрладаг. Ингээд Stereo Ahead, Stereo Behind-ын тусламжтайгаар гэрэл зураг бүтээхэд ийнхүү гайхалтай болдог байна.

2

Нарны гадаад давхарга. 2012 оны 11 сарын 19.

3

Буд гариг нь нартай хамгийн ойрхон гариг юм. Физик шинж чанараараа Буд нь Сартай адилхан юм. Буд гаригын температур нь −180 -аас +430 °C хооронд байдаг гэнэ. 

4

Мөн үүнээс гадна Буд хамгийн жижиг гариг бөгөөд радиус нь 2440 ± 1.0 км аж. Зүүнээс баруун чиглэлд: Буд, Сугар, Дэлхий, Ангараг.

5

Буд гариг дээрх Кертес-ийн тогоо. Үүнийг Андре Кертис (Andre Kertesz)-ийн нэрээр нэрлэсэн бөгөөд  тогооны диаметр нь 33 км юм байна.

6

Буд гариг нь нарны аймгийн хоёр дахь гариг юм. Буд гаригийг дэлхийтэй ойролцоо гэж үздэг учир зарим тохиолдолд “Дэлхийн эгч” хэмээн нэрлэх нь ч бий. Сансар судлалаар Буд нь залуу гариг бөгөөд 500 сая жилийн настай гэнэ.
Балар эртний үед Буд гариг хэт халсан учир ууршсан хэмээн үздэг байна. Буд гариг дээр агаарын даралт дэлхийгээс бодвол 92 дахин их байдаг.

7

Саран дээрх Груйтуйзен-Гамма тогоо. 2012 оны 10 сарын 28. Түүний диаметр нь 20 км юм байна.

8

ЕВМЕТСАТ сансрын хөлгөөр хийсэн дэлхийн зураг. 2013 оны 1 сарын 29.

9

Японы сансрын нисгэгч Акихико Хосидэ нь 2012 оны 11 сарын 1-нд задгай сансарт гарчээ. Сансар нь дэлхий даяар тархсан хоосон цуу яриа шиг дэндүү харгис зүйл биш бололтой. НАСА-ийн мэдээлж байгаагаар сансарт хамгаалалтын хувцас өмсөхгүй бол даарч, дэлбэрч, цус багадалтанд орж нас барахгүй аж. Харин үүний оронд хүчилтөрөгчийн дутагдалд орж болох юм. 

10

Аляска дахь Хойд зүгийн гялбаа. 2013 оны 3 сарын 17. 

11

Тогоон нуур. Энэ зурган дээр хоёр төрлийн тогоон нуур байгаа юм. Эдгээр нуурууд нь хэдэн мянган жилийн өмнө солир унаснаас болж үүсэж байжээ.

12

Сарны ойролцоо нисэж буй онгоц, 2013 оны 2 сарын 25.

13

Челябинскт унасан солирын мөр. 2013 оны 2 сарын 15. 

14

Orbital Sciences Corporation компаниас нисгэж буй туршилтын Антарес пуужин. 2013 оны 4 сарын 21.

15

2012 оны 12 сарын 7-нд “Аполлона-17” пуужинг хөөргөснөөс хойш 40 жил өнгөрсөн байна. Энэ зургийг 1972 онд  даржээ.

16

Curiosity-ийн гэрэл зураг. Энэ робот Ангараг гаригийг судалж байгаа юм. 2013 оны 2 сарын 3.

17

Ангараг гаригаар аялагч Curiosity-г "Mars Reconnaissance Orbiter" хянаж байгаа аж. 2013 оны 1 сарын 2.

18

Гейла тогооны төв цэг болох Шарп уул. Ангараг гариг дээр бий. 2012 оны 9 сарын 20.

19

2013 оны 2 сарын 8. Ангараг гаригаар аялагч Curiosity нь Ангараг гариг дээр нүх ухсан байна. Нүхний диаметр нь 1.6 см, гүн нь 6.4 см юм байна. 

20

Веста гариг дээрх гуу. Жижиг гаригуудын дунд жингээрээ нэгдүгээр байранд ордог бөгөөд хэмжээгээрээ Палладын дараа ордог байна. 1807 оны 3 сарын 29-нд анх нээжээ.

21

Санчир гариг дээр үүр цайжээ. Санчир гаригын хүрээлэн буй цагаан зураас нь мөс болон тоосноос бүтсэн 8000 км-ийн өргөнтэй G тойрог юм. Энэ зургийг Кассини хэмээх сансрын хүлгээр авчээ.

22

Нарны аймгийн хамгийн чухал дагуулуудын нэг болох Титан. 2012 оны 9 сарын 3.

23

Санчир гаригийн хойд хэсэг. Хачирхалтай үзэгдэл болж байна шүү. Энэ зургийг 2012 оны 11 сарын 27-нд Кассини аппаратны тусламжтай авчээ.

24

Санчир гариг нь хийн гаригт ордог бөгөөд хатуу бүрхүүлгүй байдаг аж. Санчир гаригийн жин нь дэлхийгээс 95 дахин их гэнэ. 

25

Наран дээрх плазман гогцоо. 2012 оны 10 сарын 17. Эдгээр гогцоонууд маш том учир бүхэл бүтэн гаригийг ч орооход хүрнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()