Охиныхоо төлөө амиа өгсөн ээж

2016-05-05, 18:31
72,122

Бяцхан охины аав цаг үргэлж “Миний охины ээж баатар байсан” хэмээн хэлэх аж. Учир нь түүний эхнэр, охиных нь ээж дэндүү эрт, дөнгөж 20 насандаа бурхны оронд оджээ. Тэрээр өнгөрсөн сарын 13-ны өдөр охинтойгоо зам хөндлөн гарч яваад ачааны машинд мөргүүлэн нас барсан байна. Бүсгүй мөргүүлэхээсээ өмнө хайртай охиноо замаас түлхэн, холдуулж чадсан нь өнөөдөр мянга мянган хүмүүст харуусал, уяралыг зэрэг төрүүлж байгаа юм.

Охиныхоо төлөө амиа өгсөн ээж
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эх хүн хэзээд үрийнхээ төлөө эцсийн амьсгалаа тасрах хүртлээ зүтгэдэг. Тиймдээ ч бүсгүй, амиа таслан байж төрүүлсэн бяцхан үрээ аврахын тулд ийнхүү өөрийгөө зольжээ. Харамсалтайгаар нас барсан бүсгүйг Лаурен Хеат (Lauren Heath) гэдэг бөгөөд түүнийг 21 насны төрсөн өдрөөр нь оршуулсан байна.

Маш олон хүмүүс түүний оршуулах ёслолд хүрэлцэн ирж, гашуудлаа илэрхийлээд, нийт 23 мянган еврог ар гэрт нь хандивлан, хүндэтгэл үзүүлсэн аж.

Золоор амь аврагдсан бяцхан охиныг Милли (Milliе) гэдэг. Тэр одоогоор дэндүү балчир учраас эхийнхээ энэ их уй гашууг ойлгож ухаараагүй л явна. Ослын дараа бяцхан охины бие хөнгөн шалбарч, харин бүсгүй газар дээрээ амьсгал хураажээ.

Тухайн үед бүсгүйг, охинтойгоо зам хөндлөн гарч байхад ачааны машин эсрэг урсгалаас гэнэт гарч ирэн, бүсгүйг мөргөсөн аж. Харамсалтай нь хэргийг баримтжуулах камерийн бичлэг байхгүй ч гэсэн эргэн тойрны хүмүүсийн мэдүүлэг болон машины байрлал нь хангалттай ихийг хэлж байгаа юм.  

Бүсгүйн нөхөр Кенни Хенсли (Kenny Hensley) хэлэхдээ, “Түүний минь хамгийн дуртай өнгө бол ягаан. Тиймээс ч бид түүнийхээ дурсгалыг хүндэтгэн бүхнийг ягаан өнгөөр бэлдсэн. Түүнийгээ маш их санаж, үгүйлж байна. Гэхдээ надад бидний хайрын бэлэг, бяцхан охин минь байгаа тул ээжийнх нь оронд ээж болж, охиноо яг ээж шиг нь сайн сайхан эмэгтэй болгож өсгөж хүмүүжүүлнэ” хэмээжээ.

Бяцхан охин өдгөө дөнгөж нэг настай. Хүмүүс талийгаач бүсгүйг, “Үнэхээр баатарлаг охин, бид чамаар бахархаж байна” хэмээсээр байсан юм.

Түүнийг оршуулах ёслолын үеэр сүмийн пасторууд, ард иргэд бүгд хүндэтгэл үзүүлэн оролцжээ.

Ачааны машин барьж байсан жолоочийг хараахан олоогүй байгаа бөгөөд цагдаа нар эрэн сурвалжлах арга хэмжээг авч байгаа гэнэ. Тэрээр бүсгүйг мөргөснийхөө дараа хэргийн газраас шууд зугтжээ. Хэд хэдэн хүмүүсийн гэрчийн мэдүүлэг байгаа ч, түүний царайг харсан, дүрслэх хүмүүс баттай байхгүй байгаа юм.

Хүмүүс бүсгүйн гэрээс, оршуулах ёслол хүртэлх газрыг ягаан өнгийн бөмбөлөг, өнгийн туузаар чимэглэсэн байна.

Үрийнхээ төлөө цохилох зүрхтэй, хатан зоригт эхчүүдийн төлөөлөл ийм нэгэн залуу бүсгүй харамсалтайгаар хорвоог орхилоо...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()