Үзэсгэлэнтэй харагдах 20 нууц

Бид өдөр тутамдаа нүүрээ будах, гоё сайхан харагдахдаа багагүй хэмжээний цаг хугацаа, мөнгө төгрөг зарцуулдаг. Тэгвэл гар доорх материалаар хямд төсөр, дээр нь гайхалтай үр дүнтэй амархан аргуудыг хөөрхөн харагдахдаа хэрэглэмээр л байгаа биз дээ? Ингээд бидний мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Үзэсгэлэнтэй харагдах 20 нууц

1

Шанцай, чинжүүний гааны найрлага бүхий эфирийн тос нь таны уруулыг илүү том, өнгөлөг болгож харагдуулна. Хэрвээ та дээрх зүйлсээс харшилгүй бол өөрийн хэрэглэдэг уруул өнгөлөгч, будгандаа хэдэн дуслыг хольж болох юм.

2

Кокос жимс, болон оливийн тосны хольц нь нүдний будгийг арилгахад гайхалтай үр дүнтэй байдаг. Амархан басхүү зовхинд чийгшил өгөн үрчлээнээс сэргийлдэг байна. Эдгээр хоёр зүйл байхад та дэлгүүрээс химийн өндөр найрлага бүхий будаг цэвэрлэгч авалгүй, өөрөө хялбархаан хийх боломжтой. 

3

Хэрвээ таны крем хэтэрхий өтгөн, тэрчлэн арьсыг тань барзайлгаад байгаа бол та өөрийн хэрэглэдэг сүүн шингэн, тосноосоо багахан хольж өгөөрэй. Ингэснээр арьс тань улам гэрэлтсэн, натурал харагдах болно. Мөн хэрвээ крем пудрын өнгө хэт цайвар, эсвэл бараан санагдвал бага зэргийн шингэн боронзон, цагаан будгийг хольж өгөөрэй.

4

Царайгаа илүү гэрэлтсэн, өнгөлөг болгохыг хүсвэл хамрын нуруу, хацрын яс, эрүү, духны төв хэсгүүдэд бага зэрэг гэрэл өгөөрэй.

5

Хэрвээ таны нүүрний арьс барзгар, арьс нь хуулран крем пудр шингэхгшй байвал, нүүрний шингэн саван, тосон цэвэрлэгчдээ 1 цайны халбага сода холиод нүүрэндээ массажлан 2-3 минутын турш тойрог хэлбэрээр угаан, бүлээн усаар зайлаарай. Энэ нь үхэжсэн арьсыг гуужуулан, царайг шинэхэн үзэмжтэй болгоно. 7 хоногт 2-3 удаа хийх боломжтой.

6

Хэрвээ таны хэрэглэдэг, дуртай сормуусны будаг тань хатаад сайн гарч өгөхгүй байвал хэдэн дусал саниль (хамрын дусаагуур) дусааж, халуун усанд 5 минут хэртэй байлгаад аваарай. Яг л шинэхэн мэт болох болно.

7

Хагарсан пудр, тенийг буцааж хэвэнд нь оруулахын тулд дээр нь хэдэн дусал архи, спирт дусаагаад халбагаар сайтар нягтруулаад өгөөрэй. Үүнийгээ хаттал нь хэсэг байлгах хэрэгтэй. Ингээд л "шинэ" будагтай болчихлоо шүү дээ. 

8

Хэрвээ таны дуртай хумсны будаг тань зууралдаж хатаад, онгойлгоход хэцүү болсон байвал халуун усанд хэсэг дүрээрэй. Үүний дараа будгаа сайтар сэгсрээд онгойлгоход зүгээр болсон байх болно. Дахин зууруулахгүйн тулд хумсны будгийн шилний хүрээг тойруулан бага зэрэг вазелин түрхэж өгөөрэй.

9

Салаалсан үсийг өөрөө тайрахдаа хэсэг хэсгээр нь сайтар мушгин, сөрдийж гарсан үснүүдийг хайчаар аваарай. Салаа мэдэгдэхүйц багассан байх болно.

10

Үсний хэлбэр баригч буюу спрейг дууссан сормуусны будгандаа бага зэргийг шүршиж өгөөд, түүгээр хөмсгөө будахдаа хэлбэржүүлэх боломжтой юм.

11

Хүүхдийн нунтаг цацлага (тальк) эсвэл эрдэнэшишийн цардуулаар хуурай шампунь хийх боломжтой. Яаралтай үед тэдгээрээс бага зэргийг алгандаа авч хуйхандаа түрхэн, тослогийг нь аваарай.

12

Үсээ сулхан, үзэмжтэй долгио оруулахыг хүсвэл хоёр хэсэг болгон мушгиад, түүнийгээ үсний индүүгээр халааж, зураг дээрх шиг хэв оруулаарай.

13

Үсний гэмтлийг арилгахын тулд түрхдэг нүүрний тосноосоо багаханыг авч үснийхээ үзүүрт түрхэж өгөөд унтаарай. Өглөө гэхэд үс гайхалтай зөөлөрч, өнгө орсон байх болно. Гэхдээ үүнийг байнга хийж болохгүйг санаарай.

14

Шинэ гутал өмсөхөөсөө өмнө, хөлийнхөө холгож магадгүй гэсэн газруудаараа деодарант, хүүхдийн нунтаг пудр түрхэж өгөөрэй.

15

Сормуус дэрвийлгэгчээ үсний сэнсээр бага зэрэг халааж өгөөд, дараа нь сормуусаа дэрвийлгэвэл илүү удаан дэрвэгэр байдлаа хадгалах болно. Хэт их халаавал сормуус түлэх, унагах аюултайг санаарай.

16

Хумсаа будахаасаа өмнө, бага зэрэг вазелин болон цаасны цавуунаас багаханыг түрхэж өгвөл дараа нь арилгахад хялбар байдаг. Ялангуяа саатай будгаар будах гэж байгаа үед энэ арга нь илүү тохиромжтой. 

17

Хумсаа илүү загварлаг будахын тулд танд скоч хэрэгтэй. Эхлээд суурь өнгөөрөө будаж, сайтар хатсаных нь дараа хумсны үзүүр хэсгийг үлдээн, эсвэл хөндлөн скоч нааж, өөр өнгөөр будаж өгөөрэй. Будаг хатсаны дараа скочоо хуулж аваад л таны хумс гоёмсог болсон байх болно. 

18

Үнэртэн түрхэх газартаа багахан вазелин түрхэж өгвөл, үнэрээ илүү удаан барих болно.

19

Үсээ боохдоо илүү урт харагдуулахыг хүсвэл 2 ширхэг үсний хар боолт байхад хангалттай. Үсээ талаар нь хуваан дээшээ сойж бооно. Харин түүний дараа үсний үзүүрээс бага зэрэг дээшээ байхаар үлдсэн үсээ боож өгөөрэй. 

20

Ямар нэгэн арга хэмжээ, чухал мөчид нүүрэн дээр улаан батга гарсан үед бид яаж ч чаддаггүй. Тэгвэл та сандарч тэвдэх хэрэггүй. Бага зэргийн савантай хөвөнд нүдний дусаагуур дусааж өгөөд, хэсэг хөргөгчинд байлгаарай. Ингээд хүйтэн болсон хөвөнгөө батгатай хэсэг дээрээ 20 минут орчим тавьж өгөөрэй. Батганы гөвдрүү, хавдар мэдэгдэхүйц буух болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()