Мэрилин Монро үдэшлэгт явахын өмнө...

XX зууны, гоо үзэсгэлэнгийн хамгийн том төлөөлөл, жүжигчин Мэрилин Монро (Marilyn Monroe)-ийн амьдрал, амжилтын замнал, түүний дуулиант амрагийн харилцаануудыг бүгдийг нь л бишгүй танилцуулж байсан бол харин энэ удаа түүний үдэшлэгтээ бэлдэж буй ховорхон төрхийг хамтдаа харцгаая.  

Мэрилин Монро үдэшлэгт явахын өмнө...

1

Эдгээр зургийг 1955 оны 3-р сарын 24-ний өдөр түүнийг Нью-Йорк хотын "Ambassador Hotel" зочид буудалд байхад нь авчээ. Тэрээр удахгүй  Мороско театрт болох  "Cat on a Hot Tin Roof" киноны нээлтийн ажиллагаанд очих гэж байгаа юм. 

2

Эл зургууд авагдсанаас 2 сарын дараа тэр кино найруулагч Артур Миллертэй үе үехэн үзэгдэх болж, удсан ч үгүй тэдний амрагийн явдал олонд ил болсон юм. 

3

Түүнээс өмнөхөн хуучин нөхөр Жое Димаггиогоос салаад байсан үе. Тэд "Seven Year Itch" киноны нээлтийн үдэшлэг, мөн Монрогийн 29 насны төрсөн өдөр давхацсан тэр өдөр хамт байсан хэдий ч ширүүхэн маргалдсан тул Монро тэсэлгүй киноныхоо үдэшлэгийг орхин явсан юм. 

4

Жое Димаггиогоос салсныхаа дараахан тэрбээр "Би арайхийж олсон энэ амжилтаа ингээд л дуусгачихмааргүй байна шүү дээ. Жое-ийн надаас хүсдэг байсан ганц зүйл нь энэ. Тийм болохоор л би түүнээс холдсон юм" хэмээн нэгэн ярилцлагадаа дурдаж байжээ. 

5

Харин Жое: "Би үхэхээс нэг их айхгүй байна. Ядаж л Мэрилин бид хоёр цугтаа үхэх болно шүү дээ" гэсэн байдаг. Хайр дурлал гэдэг хоёр хүний зан араншинг албаар зөрүүлж, яахыг нь хээв нэг харж суудаг хувь тавилангийн мөнхийн наадгай юм болов уу? 

6

"Энэ бүх хугацаанд чамайг хайрладгийг минь чи мэддэг ч хэзээ ч итгэж байгаагүй. Гэхдээ л би энэ бүхний үл тоож, чамайг асар ихээр хайрласаар ирсэн. Чиний хатуу хөтүү зан ааш, тэвчишгүй тэнэг үйлдлийг чинь ч хайрласаар л ирлээ"  -  "Cat on a Hot Tin Roof" киноны хэсгээс...

7

8

9

10

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()