Дуучин Аделийн хувийн амьдралын нууц

Поп хөгжмийн “алтан гургалдай” гэгддэг Английн алдарт дуучин, дуу зохиогч тэрээр хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийн гарч ирсэн хүчирхэг уран бүтээлч юм. Түүний "19" нэртэй цомог нь 2009 оны Грэммийн наадмаас “Шилдэг Залуу уран бүтээлч”, “Шилдэг эмэгтэй поп гоцлол”, "21" цомог нь “Шилдэг цомог”, “Оны шилдэг дуу бичлэг”, “Шилдэг поп гоцлол цомог”, “Шилдэг клип”, “Шилдэг бие даасан тоглолт” зэрэг зургаан номинацид нэр дэвшиж бүгдэд нь шалгарсан байдаг. Ингээд та бүхэндээ түүний тухай урьд өмнө сонсож байгаагүй сонирхолтой мэдээллийг хүргэе.

Дуучин Аделийн хувийн амьдралын нууц

1 Тэр ном унших дургүй

Дуучин бүсгүй тамхи татах, согтуу үедээ дуу зохиох, согтууруулах ундаа уух гэх мэт "хоббитой" ч түүний хийх дуртай зүйлсийн дунд ном унших яагаад ч багтдаггүй гэнэ. Тэр хамгийн сүүлд 6 настайдаа л Роалд Далийн "Матилда"-г уншиж байсан хэмээн дурсжээ. Түүнчлэн ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан болохоор засгийн газрын тэтгэлгийн байрнуудад амьдарч, үргэлж л нэг хотоос нөгөө рүү нүүж явдаг байжээ.

Тэр ном унших дургүй

2 19 насандаа анхны цомгоо гаргаж байв

Тэрээр 15 наснаасаа дуулж эхэлсэн бөгөөд, эхэндээ өөрийн хоолойд тийм ч дуртай байгаагүй гэдэг. Мөн зав л гарвал дуу бичихээр цагийг үл анзааран суудаг байв. Ахлах сургуульд байхдаа “Rise” хэмээх дуугаа бичиж, түүнийгээ тайзан дээр дуулж байжээ. Хамгийн анх түүнд “ХL Recording”-ийн төлөөлөгч холбогдон, хамтран ажиллах санал тавьснаар түүний амжилтын гараа эхэлсэн юм. 

19 насандаа анхны цомгоо гаргаж байв

3 Тоглолтын том танхимыг үзэн яддаг

Тэрээр олон нийтийн газар, дэндүү том танхим, олон хүний өмнө дуулж чаддаггүй гэнэ. Энэ нь түүний хүүхэд насны сэтгэл гутрал, ганцаардмал амьдралтай холбоотой. Тиймээс ч аль болох олон хүнтэй фестиваль, ил задгай том тайз зэргээс татгалздаг байна. Мөн тайзны хурц гэрэлтүүлгээс зайлсхийж, харанхуй, бүдэг гэрэлд дуулдаг гэнэ. Ингэх нь түүнийг дуугаа илүү зүрх сэтгэлээсээ дуулахад нь дэм болдог аж. Хэрвээ үнэхээр л ийнхүү тод гэрэл, танхимд дуулах шаардлага гарвал өмнө нь ганц хундага хатуухан дарс ууж, зоригоо чангалдаг гэнэ шүү.

Тоглолтын том танхимыг үзэн яддаг

4 Галбиржуулах даруулга зүүдэг

Та анзаарсан бол дуучин бүсгүйг жилээс жилд галбиржиж, улам бүр үзэсгэлэнтэй болсоор байгаа шүү дээ. Тэгвэл түүний ийнхүү гоё сайхан, гоолиг галбиртай харагддагийн нууц нь галбиржуулагч даруулга гэнэ. Учир нь тэрээр зааланд дасгал хийхийг үзэн яддаг бөгөөд зүгээр л даруулга зүүхийг илүүд үздэг гэв. Мөн бусдад таалагдахын тулд биш, зөвхөн эрүүл мэнд, сексийн харилцаагаа илүү гал халуун болгохоор жин хасаж байгаа хэмээн нэг удаа ам алджээ.

Галбиржуулах даруулга зүүдэг

5 Хайрын төлөө юу ч хийхээс буцахгүй

Түүний алдартай дуунууд бүгд л бүтэлгүй хайрын түүхтэй холбоотой байдаг. Тэрээр сэтгэлээр унасан, шархалсан үедээ уран бүтээл туурвих онгод нь төрдөг. Нэг ёсондоо хайр түүнийг юу ч хийхээс буцахгүй, зориг зүрхтэй бүсгүй болгон хувиргажээ. Тиймдээ ч дуугаа бичихээс өмнө, тамхи баагиулан, хэдэн хундага дарс уудаг аж.

Хайрын төлөө юу ч хийхээс буцахгүй

6 Гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байдаг

Тэрээр өөрийн гадаад байдалдаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг бөгөөд бусад гоолиг, халуухан олны танил бүсгүйчүүд шиг болохыг хүсдэггүй. Учир нь хүмүүс тэдгээр хүмүүсийг хараад өөрийн чадвараараа бус, гоолиг бие, халуухан дүр төрхөөрөө л амжилтанд хүрсэн хэмээн ярьдаг. Тиймээс ч тэрээр бусдад ийнхүү хэлүүлэхийг хүсэхгүй байгаагаа хэлсэн юм. Хэрвээ үнэхээр эрүүл мэндийн шалтгаанаас жингээ хасах хэрэг гарвал, хэзээ ч төвөгтэй хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн хийхгүй, зүгээр л галбиржуулах даруулга, цайг илүүд үзэх болно хэмээсэн байна. Тэрээр энэ талаараа "Би Николь Ричи шиг хэрнээ хөгийн цомог гаргаснаас, тонн жинтэй байж, гайхалтай цомог гаргахыг илүүд үзнэ. Миний амьдралын утга учир бол сайхан харагдахад биш, харин сайн уран бүтээл хийхэд оршдог" хэмээн хэлсэн юм. 

Гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байдаг

7 Дарсанд дуртай

Түүний хамгийн дуртай зүйлийн нэг бол сайн чанарын дарс. Мэдээж тамхи ч гэсэн салшгүй холбоотой. Тэрээр 2011 онд тамхинаас болж хоолойн мэс засалд орсон боловч, азаар амжилттай болж уран бүтээлээ үргэлжлүүлэх болсон юм. Түүнээс хойш, тамхиа эрс багасгасан ч, бүрэн гарч чадаагүй гэдэг. Мөн өөрийгөө согтуу байхдаа илүү бүтээлч байдаг учраас, сайхан дарснаас буцахгүй хэмээжээ. Түүний алдарт "Rolling in the Deep" дуу бол согтуу үеийнх нь үр дүн юм шүү дээ...

Дарсанд дуртай

8 Хар бол түүний хамгийн дуртай өнгө

Дуучин бүсгүй хар өнгөнд маш дуртай. Учир нь энэ өнгө түүнийг илүү хүчирхэг харагдуулдаг хэмээсэн байна. Мөн илүү өөртөө итгэлтэй болж, олны өмнө гарах хүчийг ч өгдөг аж. Түүнчлэн зөвхөн шаардлагатай тохиолдолд л бие хамгаалагчаа авч явдаг бөгөөд үргэлж хэн нэгэнтэй цуг  явах нь үнэхээр тухгүй санагдуулдаг гэжээ. Энгийн үедээ гэр бүлээрээ, яг л бусад шиг зугаалж, хөгжилдөхийг хүсдэг учраас бие хамгаалагчаа тоглолтынхоо үеэрээ л дууддаг байна.

Хар бол түүний хамгийн дуртай өнгө

9 Тэр өөрийгөө сэтгэцийн өөрчлөлттэй гэж боддог

Учир нь тэрээр заримдаа өөрийгөө юу хийгээд байгааг мэдэхээ байчихдаг, гэгэлзсэн нэгэн. Үргэлж л толгойд нь элдвийн эрээвэр хураавар бодол эргэлдэж, самуурдаг гэсэн юм. Ихэнх урлагийн хүмүүс маш өвөрмөц, этгээд сэтгэхүйтэй байдаг. Магадгүй тиймээс л тэд алдартай бүтээлүүд туурвиж, тэр нь хүмүүсийн зүрх сэтгэлд хүрдэг байх л даа... Энгийн нэгнээс хэзээ ч энгүй зүйл гарахгүй шүү дээ. 

Тэр өөрийгөө сэтгэцийн өөрчлөлттэй гэж боддог

10 Аав нь түүнийг хүүхэд байхад нь орхиод явсан

Түүний ээж өсвөр насандаа охиноо төрүүлсэн гэдэг. Мэдээж тухайн үед хүмүүсийн хараалыг сөрж, охиноо өдий зэрэгтэй ганцаараа өсгөж хүмүүжүүлсэн нь үнэхээр бахархмаар... Аделийг гурван нас хүрэх үед нь гагнуурчин мэргэжилтэй аав нь эхнэр, хүүхдээ орхин явжээ. Адель аавтайгаа хэзээ ч дотно байгаагүй юм. Мөн хаяад явсанд нь үргэлж дургүйцэн, үзэн ядсаар өнөөг хүргэжээ.

Аав нь түүнийг хүүхэд байхад нь орхиод явсан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()