Дубай хэрхэн дэлхийн хамгийн шилдэг хот болсон бэ?

Арабын Нэгдсэн Эмират улсын томоохон хотын нэг болох Дубай нь 2.6 сая хүн амтай бөгөөд газар нутгийн хэмжээ нь 1114 киллометр квадрат юм. Баян, дээд зиндааны амьдралаараа дэлхийд алдартай энэ газар 30 жилийн дотор энгийн нэгэн тосгоноос тансаг зэрэглэлийн том хот болж чадсан нь үнэхээр гайхалтай.

Дубай хэрхэн дэлхийн хамгийн шилдэг хот болсон бэ?

11

Дубай хот нь Арабын Нэгдсэн Эмират Улсын 7 хотын нэг бөгөөд Арабын хойг дээр Персийн булангийн урд талд оршино. Эрт дээр үеэс Дубайг худалдаачдын хот гэж нэрлэдэг байсан бөгөөд 150 жилийн тэртээгээс Персийн булангийн хамгийн чухал боомт хот болон хөгжсөн ажээ.

10

Дэлхийн хамгийн өндөр барилга бол “Дубайн цамхаг” (Burj Dubai) юм. Уг цамхаг 828 метр өндөр, 162 давхар бөгөөд 2010 оны 01 сарын 04-нд нээлтээ хийсэн билээ.

9

Дубайн дотоодын нийт бүтээгдэхүүн 2008 оны байдлаар 82.1 тэрбум ам.доллар байжээ. Эдийн засгийн эх үүсвэр нь газрын тос бөгөөд өдөрт 50000-70000 баррель үйлдвэрлэдэг байна.

8

Жуулчдыг татахын тулд тус хот их дэлгүүртээ хүртэл цанын бааз байрлуулсан бөгөөд зугаацах, хөгжилдөхөд зориулсан төрөл бүрийн үйл ажиллагаа явагддаг ажээ.

7

Мөн Дубай нь үзэсгэлэнт наран шарлагын газруудаараа алдартай.

6

Тансаг, чамин амьдралтай баячуудын хот гэгддэг бөгөөд алтны “ATM”, алтан машин болон дэлхийн хамгийн өндөр барилга гэх мэт маш олон зүйлсийг харах боломжтой.

5

Дубай хотын уур амьсгал дэлхийн хамгийн халуун хотуудын нэгд тооцогдоно. Зун буюу 8 дугаар сарын дундаж температур +35 °C хүрдэг бол харин өвөл нэлээд сэрүүн, шөнөдөө хүйтэн болдог ажээ.

4

Хот тохижилтын хувьд нэлээд анхаарал хандуулдаг байна. Жишээ нь: "Бурж аль-Араб" (Burj Al Arab) зочид буудал нь Дубайн хамгийн тансаг зочид буудал бөгөөд тус хотын нэрийн хуудас болжээ. 1994 оноос баригдаж эхлэн 1999 оны 12 сарын 01-нд анхны зочноо хүлээн авсан байна. Буудалд нэг шөнө хоноглох үнэ нь 1000-15000 доллар ажээ.

3

Тус хотод татваргүй бараатай 18 газар байдаг бөгөөд гадаадын бизнес эрхлэгчид ихэнхидээ бүх орлогоо өөрсдөө авдаг байна.

2

Парис хотноо энэ сарын 26-27-нд болсон “Олон улсын үзэсгэлэнгийн товчоо”-ны Ерөнхий Ассамблейн 154 дүгээр чуулганаар 2020 оны ЭКСПО олон улсын үзэсгэлэнг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо хийхээр болжээ.

1

Дубай нь Ойрх Дорнодын хамгйин их худалдааны төв буюу 70 гаруй дэлгүүр оршдог ажээ. Үүнд дэлхийд томоороо 7-д орох "Dubai Mall" ордог байна.  Мөн тус хот алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүр олон байдгаараа алдартай бөгөөд энд “Gold Souk” хэмээх үнэт эдлэлийн зах үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()