1
Энэхүү баримтат киноноос танихгүй газар ирсэн харь бүсгүйн төөрөгдөл, алмайрал, басхүү нүүдэлчин ардын амьдралын ухааныг ч давхар олж харах болно.
2
Түүнд таалагдсан хамгийн сайхан зүйл нь морь унах, гэрээ сэлгэн нүүх, гүү саах байсан бололтой. "Монголчууд яагаад гүүгээ саадгийг би одоо л ойлголоо. Гүүний саам нь Монголчуудын шар айрагны үндсэн түүхий эд юм билээ" хэмээн ярьсан байдаг.
3
Түүний очсон газар бол Төв аймгийн Сэргэлэн сумын жирийн нэг малчны гэр байсан юм. Хэрвээ та үзэж амжаагүй бол эдгээр цуврал баримтат кинонуудыг бүгдийг нь зорьж үзээрэй. Магадгүй таны харж, анзаарч амжаагүй гайхалтай зүйлс гарна гэдэгт итгэлтэй байна.
4
Яг түүнийг Монголд ирэх үеэр 90-ээд оныхныг шуугиулж асан Венесуэлийн олон ангит "Халтар царайт" киноны жүжигчид ирж таарсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Гэвч ихэнх хүмүүс Холливуудын алдартай жүжигчин бүсгүйг биш, дэлхийд хараахан нэрээ дуурсгаж амжаагүй байсан ОАК-ны жүжигчдийг сүр дуулиантайгаар хүлээж авсан нь зарим нэгнийх нь дургүйцлийг хүргээд амжсан юм. Энэ тухай томоохон шүүмж нийтлэл хүртэл хэвлэгдсэн байдаг.
5
Түүний биеэ барихгүй өөрийнхөөрөө, чөлөөтэй зан, гэрийн эзэд, Монгол ёс уламжлалыг хэдий сайн мэдэхгүй ч гайхалтайгаар хүндэтгэлтэй хандаж байгаа зэрэг нь өөрийн эрхгүй бишрэл төрүүлж, нэр хүндийг нь улам баталсан юм.