1
Франц, “Лилль Анноеуллины төв хорих газар”
Тус хорих газар нь хамгаалалтын хэд хэдэн шатны системтэй. Нэг ёсондоо хэрэгтний ялын хүнд хөнгөнөөс хамааран, хамгаалалт чангарч, сулардаг гэсэн үг юм. Тус шоронд 1 жилээс 15, 20 жил хүртэл ялтай хэрэгтнүүд хоригддог. Энэхүү хорих газар нь хоригдлуудыг чөлөөт цагаараа дүрмээс гадуур биш бол хүссэн зүйлээ хийж, өөрийгөө хөгжүүлэхийг нь зөвшөөрдөг тул санасныг бодвол харьцангуй энэрэнгүй, эрх зүй сайтай шоронгуудын тоонд багтах аж. Түүнчлэн спорт заал, уншлагын танхимтай гэнэ.
2
Уганда, “Кампалагийн дээд шүүх”
Тус шүүх танхимаас хэрэгтэн хэдий хугацаанд, ямар дэглэмтэй хориход хуваарилагдахыг нь шийдэж, гэм бурууг нь тогтоодог байна. Уганда улсад нийт 10 гаруй шорон бий. Тус улсын шорон бусад орнуудтай харьцуулахад маш энэрэнгүй, эрх зүйн орчин сайтай шоронгуудын тоонд багтдаг байна. Түүнчлэн элдэв дарамт, заналхийлэл харьцангуй бага гэнэ.
3
АНУ, “Путнамын хорих газар”
Энэхүү хорих газар нь 1991 онд байгуулагдсан ажээ. Хоригдогсдын тоо цөөнөөс гадна, тусгай дэглэмийн системтэй, хэв журмыг сайн сахидаг байна. Ихэвчлэн улс төрийн хэрэгтнүүдийг хорьдог учраас орчны хувьд боломжийн, цэвэрхэн. Мөн өдөр бүрийн тогтсон цаг, үйл ажиллагааны хуваарийг чанга мөрддөг учраас тэдгээрээс хоцрох эрхгүй гэхэд болно.
4
Уганда, “Кигогийн хорих газар”
Ойролцоогоор 1175 орчим хоригдлуудтай бөгөөд тэд идэх хоол хүнсээ өөрсдөө бэлдэж, амьдардаг байна. Тэдгээр хоригдлуудын хоолыг бэлдэх нөөц боломж бага тул өөрсдөөр нь хоол хүнсийг нь бэлдүүлэх, амьдрах орчныг нь тохижуулах явдал нь шийтгэлийн нэг хэлбэр хэмээн удирдлагууд үздэг аж. Тиймээс энд амьдрал буцалдаг гэж хэлж болохуйц.
5
Колумб, “Агриколагийн хорих газар”
Энэхүү хорих газар нь 1906 онд байгуулагдсан бөгөөд 364 ажилчид, 1250 орчим хоригдлууд байрладаг. Зөвхөн эрчүүд байдаг, мөн 5-аас дээш жилийн ялтай хүмүүсийг хорьдог аж. Тэдгээр хүмүүс ихэвчлэн бэлгийн хүчирхийлэл, хулгай, дээрэм, танхайн хэргээр ирсэн байдаг гэнэ.
6
Шоронгийн удирдлага
Улс бүрийн шоронгийн удирдлагууд тогтсон системийн дагуу ажилладаг. Өглөөнөөс үдэш хүртэл ундарсан их ажилтай байдаг гэхэд болно. Тэрчлэн шинэ ирсэн хоригдлууд, хугацаа нь дуусан суллагдаж, шинэ амьдралтай золгох хоригдол бүртэй танилцан, нэг ёсондоо хамтран ажилладаг байна.
7
Франц, “Майсон Д`аррет де Бойсд” Аркийн шорон
Тус шорон таны харж байгаачлан хангамж, хүнс, орчин үнэхээр сайтай. Тасаг бүртээ угаалгын өрөө, 4-5 хүн байрлах боломжтой давхар ор, гал тогооны хэсэг, бас бус зүйлстэй. Өглөө бүрийг дасгалаар угтаж, өдөр нь тодорхой хуваарийн дагуу хөдөлмөрлөж, лекц илтгэл сонсон, үдэш болоход сэтгэл зүйчтэй ярилцдаг. Ихэвчлэн хулгай, дээрэм, танхайн хэргээр хүмүүс шийтгэгддэг байна. Ялын хувьд харьцангуй бага буюу 5 жил дотор байдаг аж.
8
АНУ, Смитийн хорих газар
Ойролцоогоор 1354 орчим хоригдогсодтой, хүнд дэглэмтэй хорихуудын нэг юм. Тэд бүгд нэг ижил дүрэмт хувцсаар жигдэрсэн байгааг та харж байна. Тэрчлэн хамгаалалтын систем маш сайтай. Учир нь хоригдлууд нэгнийгээ бэртээж, гэмтээх өндөр магадлалтай тул өрөө бүрт автомат түгжээ суурилуулсан аж. Мөн газар сайгүй хяналтын камер, хамгаалалтын ажилтнуудаар дүүрэн.
Холбоотой мэдээллийг дараах линкээр орж үзээрэй.
~ Дэлхийн хамгийн харгис шоронгууд ~