Хаврын ядаргаа тайлах “Смүти” бэлдэх хялбар аргууд

Хаврын хавсаргатай эдгээр өдрүүдэд таны сэтгэл санаа нэг л тавгүй, биеийн тамир тэнхээ барагдаад, басхүү жин нэмээд хэцүү байна уу? Тэгвэл бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ хаврын ядаргааг тайлах тэрчлэн эрүүл мэндэд өндөр тустай амин дэмээр баялаг амтат смүтиг хэрхэн бэлтгэх талаар мэдээллийг дуулгая. Өглөө, орой гээд өдрийн аль ч үед хийх тохиромжтой тул, хайртай дотны хүндээ өөрийн гараар хийж өгөөрэй. 

Хаврын ядаргаа тайлах “Смүти” бэлдэх хялбар аргууд

1 Гүзээлзгэнэ, жүрж, тарагтай смүти

Гүзээлзгэнэ жимс нь эрүүл мэндэд асар их тустай жимснүүдийн нэг юм. Витамин С-гээр баялаг учраас биеийн дархлаа сайжруулдаг. Харин тараг ямар ч жимстэй төгс нийцдэг тул бэлтгэхэд үнэхээр амархан бас амттай байх болно. Үүнийг бэлтгэхийн тулд танд:

  • - 4-5 ширхэг гүзээлзгэнэ
  • - 1 аяга цөцгийтэй тараг
  • - ½ шинэхэн жүржийн шүүс
  • - 1 цайны халбага элсэн чихэр
  • - Жүржийн хэрчим 4 ширхэг

Гүзээлзгэнээ холигчид хийж жижиглээд, дээр нь жүржийн шүүс, тараг, элсэн чихрээ хийж хийж дахин холино. Сайтар хольсон шүүс хөөсрөн, зөөлөн ягаан өнгөтэй болсон байна. Ингээд бэлдсэн холимог дээрээ хэрчим жүржээ хийгээд л амтат смүти маань бэлэн боллоо... Өглөөний цайнд илүү тохиромжтой тул та энэ аргаар бэлдэж уугаарай.

Гүзээлзгэнэ, жүрж, тарагтай смүти

2 Манго, авокадо жимсний смүти

Энэхүү шүүс нь үс, арьсыг торгомсог зөөлөн болгож, уян хатан байдалд сайнаар нөлөөлдөг. Тэрчлэн хавдрын эрсдлийг бууруулах өндөр ач холбогдолтой ажээ. Ингээд хамтдаа гайхалтай эрүүл мэндийн ундааг бэлдэцгээе. Үүний тулд танд:

  • - хэрчиж жижиглэсэн 1 ширхэг манго жимс
  • - Авокадо жимсний ¼ -ийг хэрчиж жижиглэнэ
  • - ½ аяга манго жимсний шүүс
  • - ¼ сүү
  • - 2 цайны халбага зөгийн бал
  • - 2 цайны халбага нимбэгийн шүүс
  • - ¼ аяга мөс
  • - 2 хэрчим манго
  • - 1 хэрчим нимбэг

Хэрчиж жижиглэсэн манго, авокадо, сүү, зөгийн бал, нимбэгийн шүүс, мөсийг холигчинд хийж жижиглэнэ. Үүнийгээ өндөр шилэн стаканд хийгээд дээр нь хэрчим манго, нимбэгээ тавьж өгнө. Ингээд л бидний амтат ундаа бэлэн боллоо.

Манго, авокадо жимсний смүти

3 Хүрэн манжин, бөөрөлзгөнийн амтат смүти

Хүрэн манжин нь цус төлжүүлэх, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, хорт хавдрын эрсдлийг бууруулах гэх мэт хүний биед өндөр ач тустай. Тэрчлэн жингээ барьж буй хүмүүст маш тохиромжтой тул, эрүүл амттай аргаар жингээ хасацгаая. Ингээд амтат шүүсээ бэлдье.

  • - 150 гр болгож жижиглэсэн хүрэн манжин
  • - 60 гр бөөрөлзгөнө
  • - 250 гр цангис жимсний шүүс
  • - 225 гр тослог багатай тараг

Хүрэн манжин, бөөрөлзгөнө, цангис жимсний шүүс, тараг зэргийг холигчид хийж, хөөсөртөл нь холино. Ингээд л боллоо. Хэрвээ та хүсвэл дээр нь өөрийн дуртай амтат жимсээр чимэглэж өгөөрэй.

Хүрэн манжин, бөөрөлзгөнийн амтат смүти

4 Улаан лоолийн смүти

Улаан лооль нь хоолонд ч, салатанд ч амт, өнгө нэмдэг. Тэрчлэн төмрөөр баялаг тул цус төлжүүлэх өндөр үйлчилгээтэй. Зүрхний шигдээс, цус бүлэгнэх, даралт ихсэхээс сэргийлдэг. Ингээд эрүүл мэндийн амтат шүүсээ бэлдье.

  • - 225 гр илчлэг багатай тараг
  • - 2 ширхэг том улаан лооль, илүү чихэрлэг амттай болгохыг хүсвэл үрлэн помидор хийгээрэй.
  • - ½ цайны халбага элсэн чихэр, интоор, мөс хэрэгтэй

Ингээд тараг, улаан лооль, мөс, элсэн чихрийг холигчинд хийнэ. Бэлэн болсон шүүсээ стаканд хийж, дээр нь интоор жимс тавьж өгөөрэй.

Улаан лоолийн смүти

5 Бөөрөлзгөнө, нэрсний смүти

Нэрс жимс нь эмэгтэйчүүдийн хөхний хавдар, омега 3, төмрийн бэлдмэлээр баялаг байдаг. Тэрчлэн гүйлгэх, гэдэс хямрахад өндөр ач холбогдолтой. Үүнийг бэлдэхдээ

  • - 2 хоолны халбага нэрс
  • - ½ нимбэгний шүүс
  • - ½ ванильтай тараг
  • - ½ аяга бөөрөлзгөнө
  • - 1 хэрчим гадил

Нэрс, нимбэгний шүүс, тараг, бөөрөлзгөнө зэргийг холигчид хийж хөөсөртөл нь холиод, хэрчим гадилаар чимэглэн амтархан уугаарай. 

Бөөрөлзгөнө, нэрсний смүти

6 Мангоны смүти

Манго жимс нь цатгалан мэдрэмж төрүүлдэг тул жингээ хасаж байгаа хүмүүст илүү тохиромжтой. Тэрчлэн биеийн дархлаа сайжруулах болно.

  • - 1 ширхэг манго жимс
  • - 1/3 аяга тослог багатай тараг
  • - 200 мл сүү
  • - 1 цайны халбага зөгийн бал

Ингээд дээрх аргуудын ижил манго, тараг, сүү, зөгийн бал зэргүүдийг холигчинд хийж, өөрийн дуртай дуртай амттанаараа чимэглээд, уугаарай. 

Мангоны смүти

7 Жүрж, гадилтай амтат смүти

Гадил жимс нь витамин В6-аар баялаг, тэрчлэн цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг юм. Ингээд энэхүү амтат ундааг бэлтгэхийн тулд танд:

  • - ¾ аяга жүржийн шүүс
  • - ½ хэрчим гадил
  • - 2 цайны халбага бор сахар
  • -1/8 цайны халбага бүйлс жимсний охь
  • - 2 жижиг мөс
  • - Гааны навч

Жүржийн шүүс, гадил, бор сахар, бүйлс жимсний охь, зэргийг холигчид хийж сайтар холиод дээр нь гааны навч, жижиг мөсийг хийгээрэй. Сэрүүн, тааламжтай мэдрэмжийг өгөх болно. Зуны улиралд илүү тохиромжтой. Тэрчлэн хүнд хоолны дараа уувал хоол түргэн шингээнэ.

Жүрж, гадилтай амтат смүти

8 Нэрс, жүрж, тарагтай смүти

Жүрж жимс нь витамин С-ээр баялаг, антиоксидант жимс юм. Тэрчлэн биеийн дархлаа сайжруулах, ханиад томуунаас сэргийлнэ. Ингээд хамтдаа бэлдэцгээе.

  • -  3, 4 мөс
  • - 1 аяга тослог багатай тараг
  • - 1 аяга нимбэгийн шүүс
  • - 1 аяга хөлдөөсөн нэрс
  • - ½ ванилийн охь

Дээр дурдсанчлан тараг, нимбэгийн шүүс, хөлдөөсөн нэрс, ванилийн охь зэргийг холигчид хийж, бэлэн болсон шүүсэн дээрээ мөс хийж уугаарай. Үнэхээр амттай шүү...

Нэрс, жүрж, тарагтай смүти

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()