Манай гараг дээр амьдарч байсан хамгийн чадвартай шидтэнүүд

Та ид шид гэдэгт итгэдэг үү? Үүнд итгэх хүн ховор ч амьдрал дээр батлагдсан, үе үеийн хүмүүсийг алмайруулсан жишээнүүд олон байдаг аж. Эдгээр хүмүүс нь тухайн үедээ өөрсдийн авьяас чадвараа бусдад нээн харуулж, зарим нь үүнээсээ болж шоронд хоригдож, харин зарим нь олны хүндэтгэлийг хүлээж байсан юм. Ингээд танд манай гараг дээр амьдарч байсан хамгийн чадвартай шидтэнүүдийг танилцуулъя.

Манай гараг дээр амьдарч байсан хамгийн чадвартай шидтэнүүд

10 Николас Фламель (Nicholas Flamel)

Франц шидтэний талаарх маш олон цуурхал байдаг ч яг түүний хэн байсныг мэдэх хүн ховор. Түүнийг эд зүйлсийг алт мөнгө болгон хувиргаж, хөрөнгө чинээлэг болж байсан тухай хүмүүс ярьдаг бөгөөд батлах хүмүүс ч цөөнгүй байжээ. Мөн түүний амьдралаас сэдэвлэн алдарт “Харри Поттер” киног бүтээсэн гэж ярьдаг төдийгүй шидтэний сургууль болох "Хогвард"-ийн профессор Дамбалдор гэх дүрээр түүнийг төлөөлүүлсэн байна.

Николас Фламель (Nicholas Flamel)

9 Хаим Самуил Жэйкоб Фальк (Hayyim Samuel Jacob Falk)

Тэрээр 1708 онд Германд улсад мэндэлсэн байдаг бөгөөд бага байхаасаа л оюун бодлоороо эд зүйлсийг хөдөлгөж, удирддаг байсан төдийгүй хараал шившлэг ч хийдэг байсан гэдэг. Харин 1742 онд түүнийг ийн ид шид хэрэглэж байна хэмээн буруутгасан тул Фальк Лондон хотыг зорьсон бөгөөд тэнд өөрийн гэсэн лаборторио байгуулж, нууц туршилтууд хийдэг байжээ. Мөн тэрээр юу юугүй дүүжлэгдэх гэж байсан нэгэн Еврейн амийг хэдхэн шившлэг хэлээд л аварч байсан гэдэг. Үүнээс гадна Фальк өөрийн бүтээсэн шидэт бөгжөө Орлеаны гүнд, удахгүй хаан ширээ залгамжлахыг ерөөн дурсгасан байдаг. Харин тус бөгжийг авсан гүн удалгүй хаан ширээнд залран, Францын хаан Луи Филипп гэх цолыг хүртсэн аж.

Хаим Самуил Жэйкоб Фальк (Hayyim Samuel Jacob Falk)

8 Парацельс (Paracelsus)

1493 онд мэндэлсэн тэрээр ургамал судлал, одон орон судлал, эм зүй болон ид шид зэрэгт гаргууд нэгэн байжээ. Тэрээр одон орон судлал, эм зүй, ид шид зэргийг нэгтгэн өвөрмөц эм болон эмчилгээний аргуудыг бүтээдэг байсан бөгөөд хүмүүс түүнийг ид шидтэн, анагаагч хэмээн бахархан шүтдэг байжээ.

Парацельс (Paracelsus)

7 Папюс (Papus)

Хар домын шидтэн Папюс 1865 онд мэндэлжээ. Түүний хар домын шидийн талаар бичсэн маш олон ном, зохиол нь алдартай. 1905 онд тэрээр Оросын хааны гэр бүлд зочлон, II Никилосыг хаан ширээнд суулгах шившлэг хийж байсан бөгөөд Папюсийг нас барснаас 141 хоногийн дараа Никилос үнэхээр л хаан ширээнд заларчээ.

Папюс  (Papus)

6 Хью Прафэр (Hew Draper)

1500-аад онд түүнийг ид шид хэрэглэдэг гэх цуу ярианаас үүдэн баривчилсан юм. Прафэрийг шүүн асуухад тэрээр бүгд үнэн, өөрийгөө шидтэн хэмээн хүлээн зөвшөөрч торны цаана суух болсон байдаг. Шоронд байх хугацаандаа тэрээр ханан дээр элдэв зүйлс сийлдэг байсан төдийгүй хоригдлуудын өмнөх амьдралыг тэр чигт нь дүрсэлж, тэдний гайхшралыг төрүүлдэг байжээ. Харин нэгэн өдөр тэрээр хана дээр 1561 оны 5-р сарын 30 хэмээгээд өөрийн нэрийн хамт сийлсэн байв. Хэн ч үүний утгыг ойлгоогүй боловч, яг тэр өдөр нь Прафэр ор сураггүй алга болсон юм. Тэр хаана ч байгаагүй, шоронгоос оргоогүй, үхээгүй, харин зүгээр л алга болчихсон байна.

Хью Прафэр (Hew Draper)

5 Корнелиус Агриппа (Cornelius Agrippa)

Түүний бичсэн “Ид шидийн гүн ухааны 3 ном” (Three Books of Occult Philosophy) гэх ном нь маш алдартай юм. Тэрээр хэд хэдэн хар дом болоод өөрийн ид шидийн тухай ном бичжээ. Эдгээр номондоо хар домыг хэрхэн ашиглах, ямар ямар үе шатаас бүрдэх зэргийг дэлгэрэнгүй тайлбарлаж, хэтрүүлэн хэрэглэхээс болгоомжил эс бөгөөс тамд очно хэмээн анхааруулсан байдаг. Мөн тэрээр үргэлж л ид шид, хар домд суралцаж байсан төдийгүй өөрийгөө хэзээ яаж, үхэхээ ч эртнээс мэддэг байсан гэдэг.

Корнелиус Агриппа (Cornelius Agrippa)

4 Жонн Ди (John Dee)

Тэрээр Английн хатан хаан I-р Элизабетийн хувийн шинжлэх ухааны зөвлөгч, дотны туслах нь байсан гэдэг. Жонн маш ухаалаг нэгэн байсан бөгөөд дэлхий ертөнцийн тухай танин мэдэхээр найз Эдвард Тэлботын хамт төгсгөлгүй их аяндаа гарсан юм. Европоор аялж, өөрийн ид шидийн чадвараа дээшлүүлж явсан тэрээр сүүлд Англи улсад эргэн ирж, Манчестэр хотын Христийн сургуулийн захирал болжээ.

Жонн Ди (John Dee)

3 Эдвард Тэлбот (Edward Talbot)

Жонн Дигийн сайн найз тул тэд хамтдаа Европын улсуудаар явж, ид шидийн талаарх үзэл бодол, орчлон ертөнцийн юмс үзэгдлийг судлан, өөрсдийн чадвараа дээшлүүлж байв. Харин Жонн Ди ид шидээс татгалзан, Англи руугаа буцсан юм. Иймд Эдвард ид шид, хар домыг гүнзгийрүүлэн судалж, суралцан 1580 онд “Book of Dunstan” номоо гаргасан билээ. Тус номондоо ид шидийн хүчийг ашиглан, металлыг алт болгон хувиргасан тухайгаа ч бичжээ. Удалгүй, 1591 онд II Рудольф хаан түүнийг барьж, металийг алт болгохыг шаардахад Эдвард үүнийг зөвшөөрч, түүний хүслийг биелүүлэн, металийг алт болгон хувиргасан нь хаан болон түүний тойрон хүрээлэгчдийг хэлэх үггүй болгосон гэдэг.

Эдвард Тэлбот (Edward Talbot)

2 Элифас Леви (Eliphas Levi)

Ид шидийн ертөнцийн загалмайлсан эцэг гэгддэг тэрээр олон олон ном гарган, нийт хүн төрөлхтөнд ид шид гэж юу болох талаар, түүнчлэн оюун санаагаа удирдах аргууд зэргийг маш оновчтой, сонирхолтойгоор хэлж өгсөн байдаг. Түүний номнууд болон агуу чадвар нь өдгөө ч хүмүүсийн анхаарлыг ихэд татсаар байгаа юм.

Элифас Леви (Eliphas Levi)

1 Алистер Кроули (Aleister Crowley)

Түүнд зүгээр ч нэг “Дэлхийн хамгийн нүгэлтэй хүн” гэх цолыг өгчихөөгүй юм. Хар багаасаа л ид шид гээчид итгэж ирсэн тэрээр нас бие гүйцсэн ч үүндээ дурласаар, шидтэнгүүдийн холбоонд элсэн оржээ. Тэнд олон зүйл сурч, нэг ёсны шидтэн болсон тул 1907 онд өөрийн “A.A” гэх холбоог байгуулсан юм. Түүний биенд үргэлж л Египетийн бурхадын сүнс ордог байсан гэх бөгөөд Алистерээр хараал хийлгэж, хүний амь хөнөөлгөдөг байсан байна. Сонирхуулахад тэрээр хоёр хүйсээ сонирхогч (bisexual) төдийгүй хар тамхинд донтогч нэгэн байсан гэнэ.

Алистер Кроули (Aleister Crowley)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()