1
Аль болох хямд тасалбар авах
Та тасалбар авахдаа аль болох хугацааг нь тулгалгүй, аяллаас хэдэн хоногийн өмнө худалдаж авах нь болзошгүй эрсдэлээс таныг хамгаална. Учир нь таны аялал хойшлогдох болж, тасалбараа буцаах шаардлага гарвал тулсан тасалбар биш, дор хаяж хэдэн хоногийн хугацаатай бол буцаах боломжтой. Мөн цахимаар захиалсан тасалбар үнийн дүнгээсээ тодорхой хувиар хөнгөлөгддөг ажээ. Аяллаа илүү адал явдалтай, хямд зардлаар өнгөрүүлье гэвэл үнийн дүнгийн хөнгөлөлт эдэлж, хямд суудлын тасалбар аваарай.
2
Гэр бүлээрээ машинаараа аялах
Хэрвээ та найз нөхөд, гэр бүлээрээ ойрхон агаарт гарах, салхилахыг хүсвэл өөрсдийн унаагаар явах нь илүү хямд, бас сайхан байдаг. Ингэх нь гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор тасалбар худалдан авах гэх мэт илүүдэл зардал гаргахгүй давуу талтай. Дээр нь аялал илүү хөгжилтэй, сайхан болно гэдэгт итгэж болно.
3
Гудамжинд хооллох
Үнэтэй ресторан, цайны газар зэргүүд нь тав тухтай, амт чанартай хамгийн гол нь порц багатай байдаг. Тиймээс ч илүү хямд зардлаар, цадталаа хооллохыг хүсвэл гудамжны цэвэрхэн хоолнуудыг санал болгож байна. Үнийн хувьд илүү хямд ч гэлээ бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарт анхаарах нь чухал юм. Юутай ч аялал тань сайхан болно гэдэгт итгэлтэй байгаарай.
4
Такси түрээслэхээс сэргийлэх
Дуудлагын такси нь таны бодож байгаагаас ч илүү үнэтэй. Тиймээс аль болох үнэтэй такси түрээслэхээс сэргийлж, нийтийн тээвэр, унадаг дугуйгаар зорчоорой. Энэ нь таны хэтэвчийг хэмнэхээс гадна, аялал илүү утга учиртай, адал явдалтай болно.
5
Өртөг багатай боломжийн өрөө түрээслэх
Аялал зугаалгаар явахдаа, ялангуяа гадаадад зорчихдоо юун түрүүнд аюулгүй тав тухтай байдлыг эхэнд тавьж, дараа нь үнэ өртөгт нь анхаарал хандуулаарай. Зарим үед үнэтэй буудлууд түүндээ тохирсон шигээ тав тух, үйлчилгээтэй байдаггүй. Тиймээс үнэтэй болгон чанартай байдаг хэмээн ойлгож болохгүй. Мөн нэмэлт үйлчилгээнүүд төлбөртэй учир үүнийг ч мөн бодолцох хэрэгтэй.
6
Улирлаа зөв сонгох
Хэрвээ та бага зардлаар гадаадын орнуудад аялахыг хүсвэл улирлаа зөв сонгох хэрэгтэй. Урин дулаан жуулчлалын улиралд бүх зүйлсийн үнэ дагаад өсчихдөг тул аль болох сэрүүн, жуулчлалын биш улиралд явах нь хамаагүй хямд тусна. Мэдээж улс бүр харилцан адилгүй улиралтай учир үүнийг ч мөн бодолцох нь чухал.
7
Ачаагаа хөнгөл
Таны авч яваа ачаа бүрийн жингээр мөнгө нэмэгдэж байдаг. Тиймээс аль болох хэрэгцээгүй зүйлсээ хаяж, нэн шаардлагатай зүйлсээ авах нь танд хамаагүй хэмнэлттэй байх болно. Гэхдээ мэдээж хасаж байна гээд хэрэгтэй зүйлээ орхигдуулбал үнэхээр том асуудалд орно. Сайн мэдэхгүй орон руугаа явж байгаа бол танд хэрэгцээтэй хэдэн эм, дулаан хувцас, аяны аяга таваг гэх мэт зүйлс хэрэгтэй.
8
Хөнгөлөлт байгаа эсэхийг мэдэх
Магадгүй таны үйлчлүүлэх дэлгүүр, худалдааны төвүүд хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаа эсэхийг мэдэх нь зүйтэй. Хэрвээ тэдгээрийг мэдсэн тохиолдолд та үнийн дүнгээс нь тодорхой хэсгийг хөнгөлүүлж, энэ нь эргээд танд хэрэгтэй шүү дээ. Ийнхүү явах үедээ бардам зангаа гээж, аль болох бага зардлаар сайхан аяллыг бүтээгээрэй.
9
Аялах зардлаа тооцоолж, судалгаа хийх
Юун түрүүнд та явах гэж байгаа газраа сайтар судлах хэрэгтэй. Мөн ачааны зардал, замын зардал, буудал хэрэгцээний мөнгө зэргийг урьдаас тооцоолон бэлдэх нь үнэхээр хэрэгтэй шүү. Тиймээс танд аяллын сайн төлөвлөгөө хэрэгтэй.
10
Худалдан авалт хийхээс зайлсхийх
Хэн бүхэн л аялал зугаалгаар явахдаа тухайн газрын дурсамж үлдээх бэлэг дурсгал авахыг эрмэлздэг. Энэ нь ялангуяа гадаад улсуудаар явахад илүү хамааралтай. Хэрвээ та хүсээгүй илүү зардлыг гаргахыг хүсэхгүй л байгаа бол аливаад сэтгэл хөдлөлөөр хандалгүй, хэрэгтэй зүйлсээ л аваарай.