1
Хаягдсан охин
Магадгүй та сэтгэлээ сэргээхээр цэнгээний газарт ороод, дурлалт залуудаа хаягдаж, яахаас ч буцахгүй болсон охидтой таарч болох юм. Тэд гаднаа үнэхээр цоглог, сайхан байгаа боловч дотроо өөрийн уйтгар гунигийг харуулахгүйг хичээж байдаг. Тэрчлэн хуучны дурлалаасаа сэтгэлийн шарх авсан бол тантай төдийлөн харилцаа тогтоохгүй, зүгээр л сэтгэл санаагаа сэргээж, хэн нэгэнтэй сэтгэлээсээ ярилцахыг хүснэ. Тиймээс та түүнтэй харилцаа тогтоохыг хүсвэл аль болох хүчлэлгүй, түүний аясаар байгаарай.
2
Найзуудаараа гарч буй охид
Ялангуяа охид бөөнөөрөө хамтдаа гарч байгаа үед тэд юу юунаас илүүтэй сайхан бүжиглэж, стрессээ тайлахыг боддог. Гэвч үнэхээр сайхан залуутай учирвал үдшийг зугаатай өнгөрүүлэхээс ч буцахгүй охид ч бий. Гэхдээ ихэвчлэн журамтай айлын охид найзуудаараа ийнхүү зугаацдаг бөгөөд тэд хэзээ ч шугамаас хэтрэхгүй. Тиймээс илүү зүйлд найдаад ч хэрэггүй юм.
3
Уйтгарт автсан охид
Ямар нэгэн зүйлээс таагүй сэтгэгдэлтэй үлдсэн, тэрхүү зүйлээ чанга хөгжим, уух дарсаар мартаж, өөрийгөө тайтгаруулахыг хүссэн охид цөөнгүй. Юун түрүүнд тэдэнтэй сайтар ярилцаж, өөрийгөө түүнд туслахыг хүсэж буйгаа, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлье гэдгээ хэлэх хэрэгтэй. Гэвч үнэхээр л уйтгарт автсан охид нэг бол ганцаар байхыг илүүд үзнэ, эсвэл эсрэгээрээ олонтойгоо хөгжилдөхийг хүсдэг байна.
4
Муу охин
Магадгүй танд элдвийн бодол эргэлдэж байгаа байх... Тэр ч зөв. Учир нь зарим охид шөнийн цэнгээний газрууд хэсч, бор дарсанд орсон байхыг үгүйсгэхгүй. Гэлээ гээд охидыг бүгдийг ийм хэмээн эндүүрч болохгүй. Сэтгэлээр унаж, өөрийгөө сэргээх гэж яваад тантай таарсан ч юм бил үү? Юун түрүүнд түүний байр байдлыг ажигла. Тэрчлэн өмссөн зүүсэн хувцас нь хэт задгай, энгийн, анхаарал эрхгүй татахаар байна уу гэдгийг ч хараарай. Түүнчлэн харилцаа хамгаас чухал. Хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаас түүнийг дүгнэж болно.
5
Ихэмсэг охид
Сэхүүн зантай, маш ихэмсэг ийм охидтой яриа өрнүүлнэ гэдэг урлаг шаардсан ажил. Тэд үргэлж хаа нэг тансаг газрын V.I.P өрөө, үнэтэй оргилуун дарс, улаан дарс зэргийг захиалдаг. Мөн гаднаасаа ч үнэхээр тансаг, дэгжин тул ямар ч залуугийн анхаарлыг өөрийн эрхгүй татна. Тэдэнтэй харьцана гэдэг үнэхээр амаргүй л дээ. Тийм ч учраас хүмүүс тэдгээр охидыг буруугаар ойлгож, эсвэл бүр огт ойлгохгүй үлдэх нь ч бий.
6
Архичин охид
Тэд үргэлж л ууж байдаг. Хаа ч явсан уух, наргих цэнгэхээс татгалзахгүй. Юун тухай яриад байгааг минь та сайн ойлгож байгаа байх. Гэхдээ тэднийг үргэлж ийнхүү уусаар насыг барна хэмээн бодож болохгүй. Түр зуурынх ч байж болно. Эдгээр охид тааруулан уух тухай ямар ч ойлголтгүй байдаг. Үргэлж л хэтрүүлэн ууж, сэтгэл хөдлөлөө ил гаргадаг. Та тийм хэн нэгэнтэй шөнийг зугаатай өнгөрүүллээ ч маргааш нь таныг танина гэдэгт нэг л итгэлгүй байна шүү!
7
Адал явдал эрэлхийлэгч
Тэд үргэлж л олны анхаарлыг татах этгээд, зүйлсийг хийж байдаг. Бүжгийн талбай дээр ч аль болох өндөрлөг газрыг эрж, өмссөн хувцас нь гэрэлтдэг, эсвэл саатай гээд л ямар нэгэн байдлаар хүний анхаарлыг шууд татдаг байна. Тэрчлэн тэд өөрийн хүссэн залуутайгаа яриа өдөх, өөрийгөө илэрхийлэх тал дээр өөртөө 100 хувь итгэлтэй ажээ.
8
Шоучин охид
Мэдээж цэнгээний газарт яахаас ч буцахгүй, шийдэмгий зантай "шоучин" охидтой таарахыг үгүйсгэхгүй. Амьдрал баялаг шүү дээ. Тэд цэнгээний газарт орохдоо урьдаас зориулан хувцаслаж, бүхий л зүйлд ач холбогдол өгдөг. Магадгүй 7 хоног бүр ийнхүү зугаацдаг ч байж болох юм. Тэдэнтэй болзоо зохиож, хайрын харилцаа үүсгэх нь ерөнхийдөө амаргүй даваа. Учир нь тэд үүнд бэлэн биш байгаа. Зүгээр л сэтгэлээ элдвийн зүйлд чилээхгүй, эрх чөлөөтэй байхыг илүүд үздэг гэхэд болно.
9
Үнэгүй зүйлд дуртай охин
Анзаарч байсан бол үргэлж л хэн нэгнээр даалгаж, хундага текилла, шар айраг авахуулж бэлэнчилдэг охидтой таарч байсан уу? Тэд цэнгээний газарт мөнгө үрэх гэж биш, харин хямд үнээр, эсвэл бүр үнэгүй зугаацах гэж орж ирдэг. Тиймдээ ч өөрт нь уух зүйл авч өгөх залууг хэдийн нүдэлчихсэн байдаг гэхэд болно. Хэн нэгний хэтэвчээр шөнийг сайхан өнгөрүүлэх нь тэдний зорилго юм.
10
Халуухан охин
Анх хараад л өөрийн эрхгүй сэтгэл татагдаж, шөнийг хамт өнгөрүүлэхийг хүсэх халуухан охид цөөнгүй. Тэд үргэлж өөртөө итгэлтэй, аз жаргалтай, хамгийн гол нь хэрхэн сайхан харагдахаа мэддэг. Ийм охидыг залуус тайван орхино гэж хэзээ ч үгүй. Гэвч хоргоосон залуу бүртэй сээтэгнэх сонирхолгүй тул зөвхөн өөрт таалагдаж байгаа залуутай л харилцаа тогтоодог байна.
Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй.
~ Шөнийн клубт таарч болох 10 төрлийн залуу ~