Хоёр долоо хоногийн дотор 10 кг хасах хоолны дэглэм

Зугаатай зун цаг наашилж, гуалиг биеэ гайхуулан алхлах хээнцэр охидын эрин үе ирж байна. Гэтэл бүсгүй та илүүдэл жиндээ санаа зовон, гадуур гарахаас ч дургүй хүрч, согоо шиг охидыг харан атаархан суугаа юм биш биз? Тэгвэл танд төгс бие галбирийг өөртөө цогцлоосон алдартнуудын турахдаа ашигласан дэглэмийг танилцуулъя. Энэ нь таныг өлсгөж зовоох бус, оновчтой хоол хүнсийг санал болгон, бодисын солилцоог түргэсгэдэг байна.

Хоёр долоо хоногийн дотор 10 кг хасах хоолны дэглэм

Мөн тус дэглэмийг барих хугацаанд бохь, чихэр, жигнэмэг идэх, ганц хундага дарс, шар айраг зэргийг уухыг хатуу хориглоно. Дан ганц дэглэм барих бус, хажуугаар нь бага зэрэг дасгал хөдөлгөөн хийх нь илүүтэй үр дүн үзүүлж, тураах шидтэй юм. Ингээд уншигчдынхаа хүсэлтээр 14 хоногийн дотор эрүүл аргаар 10 кг жин хасах дэглэмийг хүргэж байна. 

 

1 Эхний өдөр

Өглөөний цай: Нэг ширхэг ёотонтой аяга кофе

Өдрийн хоол: 2 ширхэг чанасан өндөг, 400 гр жигнэсэн бууцай, 1 ширхэг улаан лооль

Оройн хоол: 200 гр шарсан үхрийн мах, шинэ ногооны салат, лимоны шүүс

Эхний өдөр

2 2 дахь өдөр

Өглөөний цай: Нэг ширхэг ёотонтой аяга кофе

Өдрийн хоол: 250 гр гахайн утсан мах, аяга тараг

Оройн хоол: 200 гр шарсан үхрийн мах, шинэ ногооны салат, лимоны шүүс

2 дахь өдөр

3 3 дахь өдөр

Өглөөний цай:  Нэг ширхэг ёотонтой аяга кофе, зүсэм талх

Өдрийн хоол: 2 ширхэг чанасан өндөг, зүсэм гахайн утсан мах, шинэ ногооны салат, лимоны шүүс

Оройн хоол: Чанасан цоохор майлз (целери), 1 ширхэг улаан лооль, шинэхэн жимсний шүүс

Жич: Эхний 3-4 хоног та мэдээж өлсөх боловч энэхүү дэглэмийг тогтвортой баривал цааш цаашдаа өлсөх мэдрэмж бууран, бие махбодийн хувьд дасах болно. 

3 дахь өдөр

4 4 дэх өдөр

Өглөөний цай: Нэг ширхэг ёотонтой аяга кофе, зүсэм талх

Өдрийн хоол: 200 мл жүржийн шүүс, аяга тараг

Оройн хоол: 1  ширхэг чанасан өндөг, нэг лууван, 250 гр бяслаг

4 дэх өдөр

5 5 дахь өдөр

Өглөөний цай: 1 ширхэг том хэмжээтэй лууван

Өдрийн хоол: 200 гр чанасан сагамхай загас, лимоны шүүс, 1 халбага цөцгийн тос

Оройн хоол: 200 гр шарсан үхрийн мах, нэг хэрчим цоохор майлз

5 дахь өдөр

6 6 дахь өдөр

Өглөөний цай: Нэг ширхэг ёотонтой аяга кофе, зүсэм талх

Өдрийн хоол: 2 чанасан өндөг, 1 ширхэг том хэмжээтэй лууван

Оройн хоол: шарсан тахианы хоёрны нэг, шинэ ногооны салат, лимоны шүүс

6 дахь өдөр

7 7 дахь өдөр

Өглөөний цай: Аяга чихэргүй цай

Өдрийн хоол: Дан ус ууна

Оройн хоол: 200 гр хонины мах, нэг ширхэг алим

7 дахь өдөр

8 8 дахь өдөр

Өглөөний цай: Нэг ширхэг ёотонтой аяга кофе

Өдрийн хоол: 2 ширхэг чанасан өндөг, 400 гр жигнэсэн бууцай, 1 ширхэг улаан лооль

Оройн хоол: 200 гр шарсан үхрийн мах, шинэ ногооны салат, лимоны шүүс

8 дахь өдөр

9 9 дэх өдөр

Өглөөний цай: Нэг ширхэг ёотонтой аяга кофе

Өдрийн хоол: 250 гр гахайн утсан мах, аяга тараг

Оройн хоол: 200 гр шарсан үхрийн мах, шинэ ногооны салат, лимоны шүүс

9 дэх өдөр

10 10 дахь өдөр

Өглөөний цай: Нэг ширхэг ёотонтой аяга кофе, зүсэм талх

Өдрийн хоол: 2 ширхэг чанасан өндөг, зүсэм гахайн утсан мах, таваг салат

Оройн хоол: 1 ширхэг чанасан цоохор майлз, 1 ширхэг улаан лооль, шинэхэн жимсний шүүс

10 дахь өдөр

11 11 дэх өдөр

Өглөөний цай: Нэг ширхэг ёотонтой аяга кофе, зүсэм талх

Өдрийн хоол: 200 мл жүржийн шүүс, аяга тараг

Оройн хоол: 1 чанасан өндөг, 1 ширхэг лууван, 250 гр бяслаг

11 дэх өдөр

12 12 дахь өдөр

Өглөөний цай: 1 ширхэг том хэмжээтэй лууван

Өдрийн хоол: 200 гр чанасан сагамхай загас, лимоны шүүс, халбага цөцгийн тос

Оройн хоол: 250 гр шарсан үхрийн мах, нэг зүсэм цоохор майлз

12 дахь өдөр

13 13 дахь өдөр

Өглөөний цай: Нэг ширхэг ёотонтой аяга кофе, зүсэм талх

Өдрийн хоол: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг том лууван

Оройн хоол: 250 гр тахиан мах, салат, лимоны шүүс

 

13 дахь өдөр

14 Бүсгүй та гуалиг болоход бүр илүү ойртсоор л байна. Танд амжилт хүсье!

Бүсгүй та гуалиг болоход бүр илүү ойртсоор л байна. Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()