10
Жорж Буш – 681,434 км2 газар нутгийг эзэлсэн
Дэлхийн хамгийн том гүрэн болох АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч тэрээр 2001 онд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, төрийн эрхийг барьж байх үед 9 сарын 11-нд тус улсын худалдааны төвийг алан хядагчид бөмбөгдөж, аймшигтай үйл явдал тохиож байсан билээ. Үүнд ихэд бухимдсан Буш терроризмын эсрэг дайн зарлаж, шийдэмгий алхам хийсэн юм. Их Британитай хамтран Иракд дайн зарласан бөгөөд 4 долоо хоногийн дараа бүслэн, эзэлснээр Ирак дахь том мөргөлдөөнүүд өндөрлөсөн билээ. Энэ нь сүүлийн үед болсон хамгийн том зэвсэгт мөргөлдөөн гэж нэрлэгдэх нь ч бий. Түүний байгуулсан гавьяаг үнэлэн, иргэд нь ч хоёр дахь удаагаа ямар ч эргэлзээгүйгээр ерөнхийлөгчөөр сонгосон юм.
9
Франциско Писарро - 772,485 км2
1471-1541 оны хооронд амьдарч байсан Испаний гайхалтай удирдагч билээ. Тэрээр 1476 онд Испани улсын Трухилио хотод төрсөн. Багаасаа л гайхалтай түүх, шинэ шинэ газруудын тухай сонсож өссөн Франциско нь удирдагч төдийгүй аялагч нэгэн байсан гэдэг. Тиймдээ 1513 онд нэрт аялагч Васко Нуньес де Бальбоа (Vasco Núñez de Balboa)-ын хамтаар Өмнөд далайг зорьжээ. Ийн хэрэн хэсч явсаар 1528 онд нутагтаа эргэн ирэхдээ өмнөд нутгуудийг эзэлж, шинэ гүрэнг цогцлоосон юм. 1532 онд тэрээр ах нарынхаа хамтаар Перу улсыг эзэлж, 3 жилийн дараа Лима хотоо байгуулсан билээ. Франциско 2 хатантай, 4 хүүхэдтэй байсан бөгөөд 1541 оны 6-р сарын 26-нд байлдааны үеэр нас барсан байдаг.
8
Махмуд Газни- 1,094,353 км2
Манай эриний 971-1030 оны хооронд амьдарч байсан тэрээр түүхэн дэх хамгийн анхны "султан" юм. Тэрээр Газнавид эзэнт гүрнийг байгуулсан нь өнөөгийн Иран, Афганистан, Пакистан улсууд хэмээн нэрлэгдэж байна. Тэрээр хүчирхэг нэгэн байсан бөгөөд нутаг дэвсгэрээ өргөжүүлэн, нэр алдраа цуурайтуулах үүднээс олон улс орныг эзэлж байв.
7
Наполеон Бонапарт - 1,158,727 км2
Түүхэн дэх хамгийн агуу удирдагчдын нэгэнд зүй ёсоор багтдаг түүний алт шиг дайны бодлого нь Францын цэргийн хүчийг ердөө 10-хан жилийн дотор хөл дээр нь тогтоож, хүчирхэгжүүлсэн юм. Тэрээр цэргийн офицерээр бэлтгэгдэж, анхны бүгд найрамдах хурлын үеэр алдар нэр олж байсан гэдэг. 1799 онд Напелеон төрийн эргэлт зохион байгуулж, өөрийгөө консулаар томилжээ. Харин үүнээсээ ердөө 5 жилийн дараа Францын эзэн хаанаар өргөмжлөгдсөн байдаг. 1804-1814 оны хооронд улсынхаа цэрэг армийг Европын томоохон гүрнүүдийн эсрэг хөдөлгөж, олон арван тулаанд ялалт байгуулснаар Европ тивийг ноёрхож байсан юм.
6
Адольф Гитлер - 2,204,801 км2
Түүний талаар сонсоогүй, дуулаагүй хүн гэж ховор. Түүхэн дэх хамгийн их үзэн ядагдсан, олон хүний хараалыг идсэн хэмээгддэг ч энэхүү жагсаалтад Гитлерийг багтаахгүй байхын аргагүй. Нацист үзэлт Германчууд газар нутгаа өргөтгөх үүднээс дэлхийн хоёрдугаар дайны эхлүүлсэн бөгөөд үүнээс үүдэн 55 сая хүн амиа алдсан байдаг. Тэрээр Итали болон Япон улсуудтай эвсэн, Дани, Норвеги, баруун Европын орнуудыг эзэлжээ. Гитлер ихэд харгис нэгэн байсан төдийгүй эзэлсэн улс болгоныхоо Еврейчүүдийг үй олноор нь хомроголон устгадаг байв. Харин 1941 оны 12-р сард Германчууд АНУ-тай дайн зарласан юм. 1944 онд АНУ, Их Британи болон Орос улстай хамтран хоёр талаас шахан, давшсаар 1945 оны 4-р сар гэхэд Берлин хотод тулж ирсэн байна. Иймд Гитлер захиа бичиж үлдээгээд, эхнэрийнхээ хамтаар амиа хорлосон юм.
5
Атилла хаан - 2,333,548 км2
Хүннү гүрний агуу удирдагч тэрээр төв Европын толгойн өвчин байсан гэдэг. Хэдэн онд төрсөн зэрэг нь тодорхойгүй байдаг ч манай эриний 434-453 оны үед амьдарч байсан гэгддэг. Тухайн үед Хүннү гүрэн нь Итали, Герман, Орос, Польш болон зүүн өмнөх Европын орнуудыг эрхэндээ оруулаад байсан юм. Түүний энэхүү ноёрхлыг Ром, Визант гүрнүүд хамтран зогсоож чадсан гэдэг. Атиллаг нас барсны дараахан Хүннү гүрэн задарч, усанд хаясан чулуу мэт сураг алдрав. Ямартай ч нэгэн үе дэлхий нийтийг өвдөг дээр нь сөгдүүлж, амар заяаг нь үзүүлдэггүй байсан түүний алдар цуу өдгөө ч тодоос тод цуурайтсаар ...
4
Агуу Кир- 3,363,528 км2
Персийн эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Кир нь манай эриний өмнөх 559-530 онд амьдарч байсан юм. Тус улс нь анхандаа Мэдин эзэнт гүрний хараанд байдаг байсан ч Кир хувьсгал хийснээр бие даасан гүрэн болгож чадсан билээ. Тэрээр цэрэг хүчээ зузаатган, нутаг дэвсгэрээ томсгох гэж Энэтхэгээс Ойрх Дорнод, Өмнөд Африкаас Грек хүртэлх улс орнуудыг эзэлж байв. Тэрээр өөрийнх нь эрин үе дууссан хэдий ч улс гүрнээ өнө удаан оршин тогтноосой хэмээн хүсч, улс төрийн дэд бүтцийг бий болгосон байдаг. Мөн Персийн эзэнт гүрэн нь дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэг байсан юм.
3
Төмөр хаан - 3,452,042 км2
Нэрт Төмөр хаан нь 1370-1405 оны хооронд амьдарч байсан хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Тэрээр Ази, Европ, Африк тивүүдийн улсуудыг дайлаар мордож, 17 сая хүний амийг авч байсан буюу тухайн үеийн дэлхийн хүн амыг 5%-иар бууруулж байсан хэмээгддэг билээ.
2
Агуу Александр - 3,508,369 км2
Александ бол Өрнөдийн түүхэн дэх хамгийн агуу удирдагч байсан юм. Македоны эзэнт гүрний хаан II Филиппийн хүү тэрээр 20 насандаа хаан ааваасаа суудлыг нь залгамжилж авсан байдаг бөгөөд нэрт философич Аристотелийн шавь байжээ. Жижиг боловч тун ч чадварлаг армийг удирдан Египет, Перс, болон Азийн улс орнуудыг эрхэндээ оруулж, газар нутгаа өргөтгөж байв. Тэрээр зөвхөн дайн тулаан хийх бус өрнөд болон дорнодын худалдаа, наймааг ч хөгжүүлж байлаа. Александр улс орнуудтай дайтахдаа гайхалтай тактик ашигладаг, сийрэг ухаант нэгэн байсан төдийгүй өдгөө ч түүний боловсруулсан төлөвлөгөө зэргийг судалж, олонд заан сургадаг байна. МЭӨ 323 онд тэрээр насан эцэслэснээр эзэнт гүрэн нь хэдэн хэсэг болж бутарсан билээ.
1
Чингис хаан - 7,841,411 км2
Дэлхийн түүхэн дэх хамгийн агуу удирдагч, хамгийн их газар нутгийг эзлэн авсан жанжнаар Монголын эзэнт гүрний үүсгэн байгуулагч аугаа их Чингис хаан нэрлэгддэг. Дэлхийн дахиныг чичрүүлж явсан түүний гавьяа үеийн үед дурсагдсаар ирсэн, дурсагдсаар ч байх биз ээ. Тэрээр 1206 онд идэр залуу насандаа тарж бутарсан овог аймгуудаа нэгтгэн, хүчирхэг Монголыг байгуулав. Чингис хаан Хятад, Орос, Турк, Перс гэхчлэн ойр орших бүхий л улс орнуудыг төдийгүй дэлхийн талы эзэлж явсан юм. Түүний биеэ даасан, хүчирхэг байдал, гоц ухаан, цэргүүдээ удирдах чадвар, гайхалтай алсын хараа зэрэг нь өдгөө ч гайхагдан, бишрэгддэг. Зарим улс үндэстнүүд түүнийг алуурчин, харгис нэгэн байсан хэмээн үздэг боловч Монголчууд бидний хувьд улс гүрнийг минь цогцлоож өгсөн агуу суут нэгэн билээ.