1
Найзуудынхаа хажууд ч гарыг нь чангаар атгах
Олон нийтийн газар, ээж аав болон хүүхдүүдийнхээ дэргэд, эсвэл найзуудынхаа хажууд ч ичиж зоволгүйгээр түүнийхээ гарыг хөтөл. Яг энэ үед түүний царай хэрхэн гэрэлтэж байгааг анзаараад нэг үзээрэй.
2
Гэнэтийн бэлэг
Зөвхөн төрсөн өдөр, тэмдэглэлт баяр, ойн баяраараа биш боломж л гарвал түүндээ бяцхан ч хамаагүй гэнэтийн бэлэг барьж байгаарай. Энэ нь таны гал халуун хайр дурлалыг илчлэх болно.
3
Хайрын захиа халаасанд нь үлдээх
Түүнийгээ гадуур гарахаас нь өмнө хувцасных нь халаасанд өхөөрдөм үгтэй зурвас, хайрын захиа, эсвэл бүр 4 мөрт ч байсан хамаагүй бичээд орхичих. Тэр ямар их баярлахыг мэдэж байна уу?
4
Түүнийгээ хамгаал
Яг л "Дэлхий сөнөсөн ч би чинийхээ дэргэд байна" гэж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх хэрэгтэй.
5
Шалтгаангүй мессэж бичих
"Өдрийн хоолоо идсэн үү?", "Гадаа хүйтэн байна шүү. Дулаан хувцаслаарай", "Хайртай шүү", "Чи минь үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байгаа байх даа" гэх мэтчилэн халамжилсан өнгө аястай ганцхан мессэжэнд эмэгтэй хүн чин сэтгэлээсээ баярлаж, бүх л өдрийг жаргалтай өнгөрүүлж чаддаг юм.
6
Ирээдүйнхээ тухай ярилцах
Ихэнх эмэгтэйчүүд ирээдүйн тухай найз залуутайгаа ярилцаж, төлөвлөгөө зохиох маш дуртай байдаг. Хаана амьдрах, хэдэн хүүхэдтэй болох, хүүхдүүдээ хаана сургах, ямар нэр өгөх гэх мэт....
7
Уурлаж байсан ч түүнийг чанга гэгч нь тэврэх
Эмэгтэй хүн яагаад хайртай залуудаа цаг үргэлж ууралж, гомдоллодогийг мэдэх үү? Түүнд хязгааргүй их хайртай учраас л тэр шүү дээ. Жаахан түүнийгээ ууртай, бухимдалтай, гунигтай, жаргалтай гээд л ямар ч үед нь тэврэн аргадаж байгаарай. Сэтгэлийг нь зовоосон бүх асуудлууд тэр дороо сарнин замхрах болно.
8
Хамтдаа усанд орж, иллэг хийж өгөх
Хосуудын хамгийн нандин, хамгийн романтик мөч биш гэж үү?
9
Өөрийн гараар хоол хийж өгөх
10
Цэцэг
Цэцгэнд дургүй эмэгтэй хүн байдаг гэж үү? Өөрийн бүсгүйдээ хайртай гэдгээ илүү их мэдрүүлэхийг хүсвэл баглаа цэцэгтэй очоорой.
11
Нууцаа ярь
Хуваалцахыг хүсдэггүй зүйлээ ярь гэж байгаа юм биш шүү. Өмнө нь тэр бүрийд хэлэх боломжгүй байсан зүйлээ түүндээ хэлэхэд өнөөдөр хамгийн тохиромжтой цаг хугацаа юм шүү. Энэ болгонд бүсгүй тань таныг улам ихээр хайрлаж, итгэдэг болно.
12
Гэр бүлийнхэнтэйгээ танилцуулах
Бүсгүйчүүдийн хувьд энэ нь маш чухал үйл явдал юм. Тэр танай гэр бүлийнхэнтэй танилцах үедээ ихэд сандардаг хэдий ч, цаагуураа хэмжээлшгүй их аз жаргалтай байдаг.