1
Би бүхнийг засаж чадна
Үнэнийг хэлэхэд эрчүүд хэзээ ч өөрийн хийж чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ч тохиолдолд учрыг нь олж чадна хэмээн үздэг байна.
2
Юу ч өмссөн сайхан харагддаг
Эрэгтэй хүн хэзээ ч өөрийн хайртай эмэгтэйд энэ хувцастайгаа муухай харагдаж байна гэж хэлдэггүй гэнэ. Энэ бол өөрөө өөртөө цаазын ял бичсэнтэй л адил зүйл болно. Тиймээс илүү асуудалтай тулгарахгүйн тулд ийнхүү хэлж зүрхэлдэггүй байна.
3
Би тэр эмэгтэйг хараагүй
Бүх эрчүүд эмэгтэй хүмүүсийг харахгүй өнгөрч чаддаггүй. Эрчүүдэд л гэж зөвлөхөд хардалтын асуудалтай тулгарахгүйн тулд тухайн эмэгтэйг өөртөө зохиогүй хувцасласан байна гэхэд л хангалттай.
4
Би чам руу залгасан
Тиймээ, би чам руу зөндөө залгасан. Харин чи утсаа авахгүй байсан гэж хэлдэг. Бүсгүйчүүд харин “Тиймээ, чамд надаас чухал ажил байсан байлгүй” -хэмээн гомдоллодог.
5
Сүлжээгүй газар байх учир залгаж чадахгүй л болов уу.
Найзуудтайгаа санаа зовох зүйлгүй цагийг өнгөрүүлэхийг хүсвэл эрчүүд энэ аргыг ихээхэн ашигладаг байна.
6
Би 2, 3-хан лааз шар айраг уусан
Эмэгтэй хүн хайртай залуугаа юу уусан болохыг нь шууд мэднэ. Тиймээс зөвхөн шар айраг уусан гэж худлаа хэлээд хэрэггүй болов уу.
7
Би түгжирчихсэн
Өдрийн цагаар ачаалал ихтэй үед энэ бол ихээхэн боломжтой. Харин оройн цагаар найз нөхөдтэйгөө уух үедээ ажил тараад түгжирчихлээ гэж худлаа ярих нь бий.
8
Юу ч тохиолдоогүй
Эрчүүд, эмэгтэйчүүд сэтгэлийн хөдлөлөө өөрөөр илэрхийлдэг. Тиймээс эрчүүд ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхэд төдийлөн гар бие оролцдоггүй бөгөөд хялбар аргыг сонгодог. Жишээ нь: секс
9
Чиний хийсэн хоолонд дуртай
Эмэгтэй хүний өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлдэг. Ийнхүү магтуулсан бүсгүй төрөл бүрийн хоол хийж туршиж үзэхийг хүснэ.
10
Санхүүгийн тал дээр асуудалгүй
Санхүүгийн асуудалд ихэвчлэн эрчүүд анхаарлаа хандуулах ёстой байдаг. Хэрвээ ажил дээр нь ямар нэгэн санхүүгийн холбогдолтой асуудал гарвал тэд энэ талаар хайртай бүсгүйдээ хэлэхгүй.
11
Хөлнийхөө үсээ хусахаа мартсан чинь асуудал биш гэдэг
Хэрвээ тэр танд энэ талаар хэлж байвал та өөртөө анхаарал хандуулаад үзээрэй. Өөртэйгөө ижил биетэй бүсгүйд хүрэх нь тийм ч таатай биш байх болов уу.
12
Би хэзээ ч чамд худлаа ярихгүй
Эрчүүд ихэнхидээ л худлаа ярьдаг. Харин үүнд эмэгтэйчүүд итгэж л байдаг.
13
Ээжтэй чинь хамт цагийг өнгөрүүлэх дуртай
Хадам ээждээ таалагдана гэдэг нэлээд хэцүү. Гэхдээ энэ бол эмэгтэй хүний сэтгэлийг татах хамгийн найдвартай арга боловч, хуурамч арга байдаг байна.
14
Би гэрээ цэвэрлэчихнэ
Нурууны маань өвчин зүгээр болохоор би гэрээ цэвэрлэчихнэ хэмээн хэлж илүү анхаарлыг өөртөө татах нь бий.
15
Би өөр эмэгтэйн талаар боддоггүй
Хэдийгээр эрчүүд 24 цаг өөр эмэгтэйг боддоггүй ч гэсэн, богино хугацаанд өөр хүнийг боддог байна. Үүнээс гадна өөр эмэгтэйтэй огтхон ч харилцахгүй байна гэж байхгүй.