Хамгийн чухал зүйл болох дүрс гаргах төхөөрөмжөө зөв сонгох
Хүн бүрийн гэрт телевизор байдаг хирнээ телевизор нь энгийн HD гаралттай аль эсвэл дүрс дамжуулах хурд бага, хэмжээ бага, LCD дэлгэцтэй гэх мэт сул талуудтай байдаг. Тиймдээ ч цаанаас ирж байгаа чанартай дуу дүрсийг бүрэн хүлээж авч чадахгүйд хүрдэг учраас 100% сэтгэл ханамжтай байж чаддаггүй. Тэгвэл та энэхүү асуудлаа сайн үзүүлэлттэй телевизор эсвэл маш сайн гаралттай проектороор шийдэх боломжтой юм.
Телевизоруудын хувьд 4K буюу Full HD дүрсээс 4 дахин илүү гаралттай болж хөгжөөд байна. Гэвч одоогийн байдлаар сүүлийн үеийн кино, бичлэгүүд Full HD форматаар гарч байгаа бөгөөд бид хараахан ойрын хугацаанд 4K нягтралыг бүрэн утгаар нь ашиглах болоогүй байгаа билээ. Тийм учраас таны зурагт Full HD гаралттай бол та орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байна гэсэн үг.
Сүүлийн үе-ийн телевизорууд нь маш нимэгхэн болсон учир дуугаралтын хувьд маш сул талтай. Тийм учир дуугаралыг хүчийг нэмэх гэрийн театр, спикерүүдийг нэмэлтээр тавиарай.
100-200-инчийн дэлгэцээр хүссэн кино, тоглолтуудаа үзхийг хүсч байна уу?
Хэрвээ та том дэлгэцээр яг л кино театр-т байгаа мэт орчинг хүсэж байвал хамгийн зөв сонголт проектор юм. Зах зээл дээр 60-88 инчийн телевизорууд 4 сая төгрөгөөс 40 сая хүртэлх үнэтэй байдаг. Харин та ердөө 2 сая төгрөгөнд л 100,150 инчийн дүрс гаргах чадал бүхий гэрийн театрын зориулалттай проектор худалдан авах боломжтой юм.
Бид танд проекторыг сонгохдоо анхаарах шаардлагатай зүйлсийг хүргэж байна
a) Тусгал
Өрөөний том жижиг, өргөнөөс хамаар ч энгийн проектор эсвэл ойрын зайны проектор гэдийг сонгох.
b) Дэлгэц
Тусгаж буй дүрсийг ихэвчлэн проекторын дэлгэц-рүү тусгадаг учир гаргах гэж буй дүрсний хэмжээтэйгээ ижил проекторын дэлгэц авах шаардлагатай. Хэрэв таны хана цулгай цагаан өнгөтэй бол заавал дэлгэцийн шаардлагагүйгээр шууд ханалуу дүрсийг гаргах боломжтой.
c) Хаанаас тусгахаа тодорхойлох
Ихэвчлэн проекторыг буйдангийн урд ширээн дээр эсвэл таазан дээр байршуулдаг. Таны сонирхлоос хамаар ч өнгө үзэмжийг тооцоолж хаана байршуулахаа сайн тодорхойлох хэрэгтэй.
d) Холбогч кабелууд
Проектор-луу тэжээлийн кабел болон дүрс гаргах HDMI, VGA кабел холбогддог. Тэр кабелуудыг далдлагч ашиглан цэвэрхэн явуулах боломжтой. Мөн барилгын ажил явагдаж байгаа бол эртлэн кабелыг хана, таазны араар явуулбал цэвэрхэн мөн аюулгүй болно. HDMI кабел нь маш их гэмтдэг учир нөөцөд кабел бэлдэх, хананы SOCKET-той хийх.
e) Дүрсний чанар
Проекторууд ихэвчлэн энгийн HD – 1280x720 гаралттай байдаг. Харин дуу, дүрсийг өндөр чанартайгаар үзэхийн тулд заавал Full HD – 1920x1080 гаралттайг сонгох хэрэгтэй
f) Дуугаралт
Дүрс үнэхээр сайн чанартай гарч байгаа хэдий ч дуугаралт муу бол хэчнээн сайн проектор, зурагт байсны хэрэгцээ гарахгүй. Тийм учраас 5.1 дуугаралттай гэрийн театр, жижиг сабвуфер бүхий спикерүүд байж болно. Хамгийн гол нь surround дуугаралт, нүргэлсэн хүчирхэг дууралтыг мэдрүүлэх чадалтай байх шаардлагатай.
Хэрвээ та ямар бүтээгдэхүүн сонгох тал дээр эргэлзэж байвал мэргэжлийн хүмүүсээс заавар зөвлөгөө аваарай. PC mall сүлжээ дэлгүүр нь олон жилийн туршлагатай бөгөөд танд бараа бүтээгхүүнээ хэрхэн зөв сонгох тал дээр бүхий л зөвлөгөөг өгч байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
www.facebook.com/BoseMongolia
www.facebook.com/pcmallofficial
Утас: 7575-3535, 9988-0093
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.