1. Балар эртний үеийн нүд
Бидний нүд маш мэдрэмтгий бөгөөд дан ганц гэрлийн фотоныг ажиглаж чаддаг байна. Тэнгэр цэлмэг байхад "Andromeda" оддын хэсгийг харж, дэлхийтэй хамгийн ойр галактикуудыг телескопгүйгээр харж чаддаг юм. Тэдгээр галактикууд 2,5 сая жилийн зайтай оршдог. Энэ нь бид галактикийн однуудыг харах үед, үнэндээ бараг 2,5 сая жилийн өмнөх зүйлийг харж байдаг байна.
2. Дэлхий хоёрхон төмсгөнд багтдаг
Эр хүний төмсөг өдөрт 10 сая гаруй эр бэлгийн эс ялгаруулдаг байна. Энэ нь нэг эр хүн 6 сарын дотор дэлхийн бүх хүнтэй тэнцэхүйц хүн дахин суурьшуулах боломжтой гэсэн үг юм байна.
3. Үгүй болж байгаа тархи
35 наснаасаа эхлэн, хүн өдөр бүр ойролцоогоор тархиныхаа 7000 эсийг алддаг байна. Харамсалтай нь тэдгээр эсүүд эргэн хэзээ ч төлждөггүй аж.
4. Эмээ, Таны чих чинь яагаад ийм том юм бэ?
Мөгөөрс бол та хөгширч байсан ч ургаж л байдаг таны биеийн дан эсүүдийн нэг аж. Жишээлбэл – Хамар гэхэд л таны амьдралын 3 дахь 10 жилээс тогтмол ургаж, 7 дох 10 жил буюу 70 нас хүрэхэд ойролцоогоор 2,5 см ургасан байдаг байна. Энэ нь ойролцоогоор жилд хагас см ургадаг гэсэн үг аж.
5. Үс
Хүний биеийн хамгийн хурдан ургадаг үс бол сахал юм.
6. Эрхий хуруу
Бидний хөлийн эрхий хуруу бол биеийн хамгийн чухал хэсгүүдийн нэг юм. Зогсож байхад бидний биеийн тогтвортой байдлыг хадгалахад тусладаг аж.
7. Бүдүүн ба нарийн судас
Гол артерийн судас бол хүний биеийн хамгийн том цусны судас бөгөөд насанд хүрсэн эрэгтэй хүний биед хамгийн өргөн байдаг байна. Нөгөөтэйгүүр, хялгасан судаснууд хамгийн жижиг, хамгийн нарийн нь байдаг. Та 10 хялгасан судас нийлүүлсэн ч тэр таны нэг ширхэг үснээс ч нарийхан байдаг аж.
8. Арьсан дээрх гэрэл
Арьсны хагас см бүрт 5 метр цусны судсууд, 3 метр мэдрэлийн ширхэг, 1300 ширхэг мэдрэлийн төгсгөл, 100 хөлсний булчирхай, 3 орчим эд эс агуудагддаг байна.