Леонардо Дикаприо хүүхэмсэг гэдгээ нотоллоо

Английн "Carpool Karaoke" шоу нэвтрүүлгийн хөтлөгч Жеймс Корден (James Corden) саяхны нэгэн дугаартаа дуучин, жүжигчин, мөнхийн залуу 46 настай Женнифер Лопезийг урьж оролцуулсан билээ. Тэд хамтдаа дуу дуулцгааж, бүжиглэцгээж, хөгжилтэй зүйлс ярилцан үзэгчдийг ч мөн элгийг нь хөштөл инээлгэж байсан юм.

Леонардо Дикаприо хүүхэмсэг гэдгээ нотоллоо

Харин нэвтрүүлгийн үеэр нэвтрүүлэгч Корден, Ж.Ло-ийн утсанд хэн хэний дугаар байдгийг асуун, жүжигчин Леонардо Дикаприогийн утасны дугаарыг гаргаж ирэн, зурвас илгээж орхижээ. 

Тэрээр: "Сайн уу хонгор минь, чамтай уулзмаар санагдаад байх юм, ямар нэгэн санаа оноо байна уу?" хэмээн бичээд явуулсан нь Ж.Ло-г галзууруулах дөхөж байв. 

Гэтэл хэний ч төсөөлөөгүй явдал болж, Дикаприогоос хариу ирэх нь тэр. 

"Өнөө орой уулзая гэж үү? Club-wise-д уулзах уу?" гэсэн байжээ. Өөр рүү нь үзэсгэлэнт Ж.Ло биш, харин хөтлөгч Жеймс Корден зурвас илгээсэн гэдгийг хөөрхий Дикаприо мэдээгүйгээсээ болж, ийнхүү гэнэджээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()