Сэтгүүлийн түүхэн дэх хамгийн зоригтой 10 алхам

Олны танил алдартай хүмүүсийн хувьд нэр хүнд, карьераа өсгөх боломж бол алдартай сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулах явдал байдаг. Тэр ч утгаараа зарим хүмүүс маш этгээд, хачирхалтай зургуудыг зориглон авахуулж, дэлхий нийтийн ярианы сэдэв болох нь цөөнгүй. Харин дараах хүмүүс бол өөртэйгээ ижил сая сая хүмүүст сэтгэлийн тэнхээ, эрч хүч хайрлан тэдний дуу хоолой болж, ийнхүү түүхэнд бичигдэх зоригтой алхмуудыг хийсэн юм.

Сэтгүүлийн түүхэн дэх хамгийн зоригтой 10 алхам

10 Сара Рейнертсен (Sarah Reinertsen)

Тэрээр хамгийн анхны төмөр хөлтэй эмэгтэй тамирчин юм. Дөнгөж 7 настай байхдаа ясны эмгэгээс болж, мэс заслын орон дээр хэвтсэн түүний зүүн хөлийг өвдөг хүртэл нь тайрахаас өөр аргагүйд хүрсэн гэдэг. Энэ нь түүний тамирчин болох хүслийг нугачин дарсан ч, бяцхан Сара шантралгүй хичээллэсээр өдгөө Пара Олимпын шилдэг тамирчин болж чадсан юм. Тэрээр ДАШТ-ээс гурван удаа алтан медалийг авсан билээ. Түүний энэхүү нүцгэн зургийг “Body Issue” сэтгүүл нийтэлсэн нь тухайн үед маш их дуулиан шуугианыг тарьж байжээ.

Сара Рейнертсен (Sarah Reinertsen)

9 Деми Мур (Demi Moore)

Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг Деми, охин Скотоо хэвлийдээ тээж байх үеийг ховор төрхийг “Vanity Fair” сэтгүүл нүүрэндээ зурагжуулсан юм. Түүний энэхүү алхам тухайн үедээ маш эрээ цээргүй, задгай хэмээгдэж, олны шүүмжлэл доромжлолыг авсан ч, өдгөө маш олон алдартай бүсгүйчүүд ийнхүү давхар биетэй байх үеэ гэрэл зурагт мөнхлөхийг зорих болсон юм.

Деми Мур (Demi Moore)

8 Мадонна (Madonna)

56 настай алдарт дуучин, 2014 оны “Interview” сэтгүүлийн зураг авалтанд конус хэлбэрийн задгай хөхний даруулга зүүж, эрчүүдийг өдөөн хатгасан зургийг авахуулсан нь хүмүүсээс маш их шүүмжлэл сонссон юм. Үүний хариуд тэрээр, “Хөгширсөн гэхээрээ л яагаад заавал өөрийгөө хүлж, хүсээгүй хуучинсаг хувцас өмсөх ёстой гэж? Би үнэхээр ойлгохгүй байна” хэмээжээ.

Мадонна (Madonna)

7 Малала Юсуфзай (Malala Yousafzai)

Тэрээр 2012 онд Исламын бүлэглэлийн гэмт этгээдүүдийн галт суманд оногдож, толгойдоо айхтар бэртэл авсан юм. Үүнээс хойш биендээ багтамгүй эр зоригийг гарган, олон охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалан, тэдний дуу хоолой болсон төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг өөрийн улсдаа татаж чадсан тул түүнийг “Time” сэтгүүл оны онцлох хүнээр тодруулсан. Түүний эр зориг, ухаалаг үгс, үйлдлүүд нь маш олон бүсгүйчүүдэд урам хайрлаж, итгэлийн жигүүр нэмсэн билээ.

Малала Юсуфзай (Malala Yousafzai)

6 Николь Трунфио (Nicole Trunfio)

Өнгөрсөн жилийн 7-р сарын “Elle” сэтгүүлийн нүүрийг Австралийн модель бүсгүй, өөрийн 5 сартай хүүг хөхүүлж буй зургаараа чимсэн. Тэрээр энэхүү зургаараа охид бүсгүйчүүдийг хүүхдээ хөхөөрөө хооллох, тэрчлэн үр хөндөлтийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.

Николь Трунфио (Nicole Trunfio)

5 Лаверна Кокс (Laverne Cox)

"Emmy" шагнал гардуулах ёслолд нэр дэвшсэн дэлхийн хамгийн анхны  трансжендер жүжигчин тэрээр сургуульд байхдаа хэт эмэгтэйлэг байдлаасаа болж, хүүхдүүдэд тэсэхийн аргагүйгээр дээрэлхүүлэн доромжлуулдаг байжээ. Түүний зургийг 2014 онд “Time” сэтгүүл нүүрэндээ тавьсан нь тухайн үедээ хамгийн шуугиан тарьсан үйл явдлаар нэрлэгдэж байв.

Лаверна Кокс (Laverne Cox)

4 Эллен Деженерес (Ellen Degeneres)

Америкийн инээдмийн жүжигчин, продьюсер тэрбээр “Time” сэтгүүлийн 1997 оны 4-р сарын дугаарт өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарласан юм. Энэ талаараа, “Хүмүүс яагаад ижил хүйстнүүдээс тэгтлээ айж цэрвэн, зайгаа бариад байдгийг ойлгохгүй юм.” хэмээжээ. Тухайн үеийн хаалттай нийгэмд, эл үйл явдал үнэхээр том сенсаци дэгдээж байсан ч харин өдгөө түүний хувийн амьдралыг хүн бүхэн мэддэг болж, илүү нээлттэй хандаж, нэр хүнд нь ч гэсэн тасралтгүй өссөөр яваа юм. 

Эллен Деженерес (Ellen Degeneres)

3 Турия Питт (Turia Pitt)

2011 онд гал түймрээс, золоор амь аврагдан биедээ 80 хувийн түлэгдэлтэй болж үлдсэн Австрали бүсгүй эр зориг гарган, өөрийн төрхийг “Women Weekly” сэтгүүлийн нүүрт мөнхөлсөн юм. Түүнээс хойш тэрээр зориулалтын арьс эмчлэх маскыг 2 жилийн туршид зүүж, өөрийн үзэсгэлэнтэй зүс царайгаа нөхөн сэргээж чадсан билээ. Тэрээр өдгөө өөр шигээ асуудалтай тулгарсан олон хүмүүст  тусламжийн гараа харамгүй сунгаж байгаа ажээ. 

Турия Питт (Turia Pitt)

2 Биби Аиша (Bibi Aisha)

2010 оны “Time” сэтгүүлийн нүүрэн дээр, харамсалтай явдлаар эрэмдэг болж хоцорсон Афган бүсгүйн нүд хальтрам зураг тавигдсан байдаг. Эл явдал сая сая Афган охидыг бага наснаас нь хүсээгүй хүнтэй нь албадан гэрлүүлж, хүчирхийлэлд өртдөг болохыг дэлхийд илчилсэн юм. Бүсгүйг 18 настай байхад нь, нөхөр нь ууланд авчирч, чих, хамрыг нь тасдаад "үх" хэмээн үлдээсэн аж. Гэвч золоор аврагдаж, түүнд мэс заслын эмч нар шинэ хамар хийж өгсөн билээ.

Биби Аиша (Bibi Aisha)

1 Кайтлин Женнер (Caitlyn Jenner)

Хөнгөн атлетикийн тамирчин асан, Олимпийн аварга Брюс Женнер (Bruce Jenner), хүйсээ солиулж өөрийн нэрийг Кайтлин Женнер болгосон билээ. Тэрбээр Ким Кардашьяаны ээж Крис Женнерийн нөхөр, Ким, Хлое, Куртней, Роберт Кардашианы хойд эцэг, цахим ертөнцийн од бүсгүйчүүд болох эгч дүүс Кендалл, Кайли Женнер нарын төрсөн эцэг юм. Ийнхүү хүйсээ солиулах мэс засалд орсныхоо дараа “Намайг Кайтлин гэж дуудаарай” хэмээх гарчигтай “Vanity Fair” сэтгүүлийн зураг авалтанд оролцож,  жинхэнэ шуугианыг тариад амжсан.

Кайтлин Женнер (Caitlyn Jenner)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()