1
Салатны байцаатай ногооны салат
Орц:
- 1/4 аяга оливын тос
- 2 цайны халбага гич
- чимх давс болон перц
- 5 аяга ус
- 2 аяга жигнээгүй будаа
- 1 цайны халбага масло
- 4 аяга нарийн хирчсэн ягаан байцаа
- 2 ширхэг улаан чинжүү
- 2 булцуу салатны байцаа гараараа жижиглэх
- Амтлахаар лимоны жүүс
Хийх арга:
1. Давс перц, оливын тос, лемоны жүүс, гич зэрэг бүх амтлагчаа холино.
2. Ус, цагаан будаа, маслоо жигнэж, бүрэн болгож хөргөнө.
3. Бусад бүх орцоо зураг дээрх шиг хэрчинэ. Бүх бэлтгэсэн орцуудаа хольж амраана. Ингээд л салат бэлэн боллоо. Сайхан хооллоорой.
2
Европ төмсний салат
Орц:
- 5 ширхэг төмс
- 3 өндөг
- 1 аяга хэрчсэн цоохор майлз
- Хагас аяга хэрчсэн сонгино
- хагас аяга чихэрлэг салатны бэлэн амтлагч
- 1/4 цайны халбага сармисны нунтаг
- 1/4 цайны халбага давс
- 1 хоолны халбага гич
- харц перц амталгаагаар
- 1/4 аяга маойнез
Хийх арга:
1. Төмсөө буцалгаж, хөргөөд, хэрчинэ.
2. Өндөгөө бас буцалгаж, хөргөөд, хэрчинэ.
3. Бүх орцуудаа бүгдийг нь хольж, хөргөгчинд хөргөж амраана. Хэдхэн минутын дотор хийчихэж болохоор, үнэхээр амархан байгаа биз? Танд амжилт хүсье. Сайхан хооллоорой!
3
Паста салат
Орц:
- 300 гр пастаны жигнэсэн гоймон хэрэглэхээрээ сонгоно
- хар перц, нунтагласан
- 3 том халбагаар цойхор майлз
- 100 гр Дөрвөлжин хэрчсэн бяслаг
- 1/4 аяга маш жижигхэн хэрчсэн сонгино
- 1 аяга маонез
- 1/4 аяга элсэн чихэр
- 2 том халбага алимны цуу
- 1/2 цайны халбага яншуй
- мөн цэцэгт байцаа хэрчиж болно.
Бэлтгэх:
- Гоймонгоо жигнэж болгоод усыг нь шүүнэ.
- Том саванд орцуудаа бүгдийг нь хольж, хутгана.
4
Цэцэгт байцаатай паста салат
Oрц:
- Нэг толгой цэцэгт байцаа
- 1/3 аяга аньс
- 4 аяга вантик хэлбэртэй гоймон
- 3/4 аяга үрсэн бяслаг
- давс болон перц амталгаагаар
Бэлтгэх:
- Гоймонгоо жигнэж болгоод усыг нь шүүнэ
- Цэцэгт байцаагаа жижигхэн хэрчинэ
- Бүр орцоо нийлүүлж, холино.