Хамгийн аюултай 10 мэргэжил

2016-04-04, 10:12
10,749

Долоо хоногийн 5 өдөр, 8 цагийн турш оффисын ширээний ард суудаг хүмүүсийн хувьд хамгийн аюултай ажил нь үнэхээр аймшигтай санагдах биз. Харин зарим хүмүүсийн хувьд бүтэн өдрийн турш ширээний ард суух нь асуудалтай санагдаж, ямар нэгэн экстрем зүйл хийхгүй л бол болохгүй санагддаг. Эдгээр хүмүүс яагаад энэхүү аюултай ажлыг хийдэг юм бол? Мөнгө үү эсвэл экстрем мэдрэмж үү?

Хамгийн аюултай 10 мэргэжил

1 Матрын сэтгэл судлаач

Матруудад хүртэл сэтгэл судлаачид байдаг. Энэ төрлийн сэтгэл судлаачдын хувьд матруудыг далайн эрэг дээр гаргаж тэдний зан байдлыг ажиглах юм. Харин эдгээр хэвлээр явагч амьтад тоглох ихээхэн дуртай байдаг гэнэ. Хэдийгээр матар жилд хэдэн хүний амийг хороодог бол хэмээх тоо баримтыг гаргадаггүй боловч энэ тоо нэлээд их гэдэг нь тодорхой юм. Матрын сэтгэл судлаач сард 5200 долларын цалин авдаг байна.

Матрын сэтгэл судлаач

2 Цаг уур судлаачид болон сэтгүүлчид

Цасан шуурга, хуй салхи, аадар бороо гэх мэт байгалийн аймшигт үзэгдлийн үед аль болох зугатахыг хичээдэг бол зарим нь энэ үеэр ажилдаа гардаг байх юм. Энэ аялагчдын бас нэгэн хобби гэнэ. Үүнээс гадна эрдэмтэд, цаг уур судлаачид болон сэтгүүлчид албан үүргийнхээ хүрээнд амиа золиослох нь бий. Энэ ажлыг хийснээр тэд сарын 5100 долларын цалин авдаг байна.

Цаг уур судлаачид болон сэтгүүлчид

3 Могойн хорны ангуучид

Могойны хорны ангуучидын ажил тийм ч хялбар биш. Хэдийгээр могойны хор маш аюултай ч хоргүй болгож олон  төрлийн өвчин анагаахад хэрэглэнэ. Могойн хорны ангуучид могойг толгойноос нь барьж резин хазуулдаг бөгөөд энэ үед могой хороо ялгаруулдаг байна.  Могойн хорны ангуучийн сарын цалин 2500 доллар байдаг аж.

Могойн хорны ангуучид

4 Шүхрийн дасгалжуулагч

Онгоцноос шүхрээр буухад хэдэн зуун долларын цалин өгөх боломжтой бол шүхрийн дасгалжуулагч сард 2000 долларын цалин авдаг байна.

Шүхрийн дасгалжуулагч

5 Усанд шумбагч

Усанд шумбагч сард 4900 долларын цалин авдаг гэнэ. Энэ ажил нь сонирхолтой ч бас аюултай юм байна. Ялангуяа агуйн усанд шумбалтаар хичээллэдэг хүмүүст ихээхэн аюултай ажээ.

Усанд шумбагч

6 Гал унтраагч шүхэрчид

Галын голомт руу шүхрээр буун орж гал унтраадаг хүмүүсийг гал унтраагч-шүхэрчид гэдэг. Энэ нь шүхрийн дасгалжуулагчаас аюултай мэргэжил бөгөөд энэ төрлийн мэргэжилтэнгүүд 2700-2800 долларын цалин авдаг байна.

Гал унтраагч шүхэрчид

7 Элсэн цөлийн хөтөч

Элсэн цөлийн хөтөч сард 6000 доллар хүртэл цалин авдаг. Энэхүү төлбөрийг авсан учир хөтөч нар хотоос алслагдмал, зэрлэг амьтантай учирч болох аюулт газраар явдаг аж.

Элсэн цөлийн хөтөч

8 Орлон тоглогч

Холливудын оддын аюултай дүрүүдийг тэдний орлон тоглогчид бүтээдэг билээ. Орлон тоглогчид сард 5900 долларын цалин авдаг байна.

Орлон тоглогч

9 Уулын тамирчидын дасгалжуулагч

Өнгөрсөн онд Эверестийн оргил дээр 4 мянга орчим хүн гарсан бөгөөд тэдгээрийн талаас илүү хувь нь уулын тамирчид байсан юм. Ихэнхи уулын тамирчид ууланд гарахдаа тусгай дасгалжуулагч нарын хамт явдаг бөгөөд улиралд 5000 долларын цалинг дасгалжуулагч нар авдаг ажээ.

Уулын тамирчидын дасгалжуулагч

10 Уулын гол дээрх багш

 Ингээд эцэст нь хамгийн аюултай мэргэжилд уулын гол дээрх багш нар багтсан ажээ. Тэд улиралд 6700 долларын үнээр уулын голыг туулах боломжийг жуулчдад олгодог байна.

Уулын гол дээрх багш

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()