1
Бяслагнаас айх
Энэ төрлийн айдсыг Турофобиа гэдэг бөгөөд энэ нь бяслагнаас айх айдас юм. Ийм айдастай хүмүүс ямар нэгэн ресторан, кафед орохдоо үргэлж бяслаггүй хоол захиалдаг байна. Тиймээс тэд пицца, бяслагтай бургер зэрэг түргэн хоолуудаас татгалздаг.
2
Бөмбөлөг хагарахаас айх
Глобофобиа нь үлээдэг бөмбөлөгөөс айх айдас юм. Учир нь тэд эдгээр бөмбөлөгийг хагарахад дугарах чанга чимээнээс айдаг ажээ. Тиймдээ ч бөмбөлөг үлээх, байгаа газраас нь хол байхыг хичээдэг.
3
Усанд орохоос айх
Энэхүү айдас нь хамгийн утгагүй айдсын нэг юм. Учир нь тэд өөрийгөө цэвэр цэмцгэр байлгахаас айж, усанд орохоос татгалздаг байна. Ихэвчлэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд тус өвчнөөр өвчлөх магадлал өндөртэй гэнэ.
4
Жижиг нүхнээс айх
Трупофобиа нь жижиг нүхнээс айх айдас бөгөөд зөгийний үүр, порлоны нүх, нүүрэн дээр гарсан хар батга гэх мэтчлэн жижиг нүхнүүд хармагц дотор нь муухай оргиж, толгой нь эргэдэг байна. Тиймээс тэд эдгээр зүйлсээс аль болох зайлсхийж, холуур явдаг ажээ.
5
Ой модноос айх
Хилофобиа буюу модноос айх өвчин нь төдийлөн түгээмэл биш. Ийм төрлийн айдастай хүмүүс амралт зугаалгаар явахдаа модгүй газраар явж, аль болох зайтай байхыг хичээдэг байна.
6
Цус сорогчоос айх
Сангуйворифобиа буюу цус сорогчоос айх айдас нь нэг төрлийн сэтгэцийн эмгэг бөгөөд цус сорогчийг санагдуулам төрхтэй хүнээс цэрвэж, холуур тойрч явдаг гэжээ. Тэдний талаар киног ярих ч юм биш. Учир нь иймэрхүү кино үзэх нь тэдний хувьд аймшгийн кино үзсэнээс ялгаагүй.
7
Нугаснаас айх
Анатидаефобиа хэмээх энэ айдас нь нугас харахаас айдаг өвчнийг хэлнэ. Үнэхээр итгэмээргүй байгаа ч тэдгээр хүмүүс, нугас харахаараа хамаг бие нь чичирж, тархинд нь айдсын дохио ирдэг гэнэ. Тиймээс ч энэ мөн л сэтгэцийн өвчлөлийн хэлбэр ажээ. Бүр хурц хэлбэр нь ч гэж болно.
8
Самрын тос тагнайд наалдахаас айх
Манайд төдийлөн түгээмэл биш ч, зарим хүмүүс самрын тосонд үнэхээр дуртай байдаг. Гэвч эсрэгээрээ хэрвээ түүнээс харшилтай бол амь насанд хүртэл халтай ажээ. Үүнийг “Арахибитурофобиа” хэмээн нэрлэдэг бөгөөд самрын тос, тагнайд наалдахаас айхыг хэлдэг байна.
9
Цэцэгнээс айх
Антофобиа нь нэг төрлийн сэтгэцийн эмгэг бөгөөд энэ нь цэцэгнээс айх өвчин юм. Тиймээс ч тэдгээр хүмүүст цэцгийн баглаа өгөхөд, айсандаа болоод зугтаадаг гэнэ. Түүнчлэн гадаах цэцэрлэгт хүрээлэн, өвс ногоо, хүлэмж зэргээс айж, тиймэрхүү газраас холуур тойрч явдаг байна.
10
Урт үгнээс айх
"Хиппопотомонстросескви" хэмээх нэрнээсээ эхлээд урт, залхмаар энэхүү өвчин нь олон үсэгтэй урт үгнээс айх айдас юм. Тэд аливаа урт үгсийг хэрэглэхээс цэрвэдэг төдийгүй хэн нэгнийг сунжирсан урт үг хэлэх төдийд чихээ таглах нь холгүй байдаг ажээ.
11
Ажиллахаас айх
Эдгээр хүмүүс нь нэг төрлийн ажлын аюулгүй ажиллагаа зөрчигдөхөөс үхтлээ айж, биед хортой, хөнөөлтэй байж болзошгүй аливаа ажлаас татгалзаж, зугтдаг байна. Түүнчлэн амьдралын шаардлагаар ажил хөдөлмөр эрхлэх зайлшгүй хэрэгцээ гарвал, аль болох биед аюулгүй ажлыг сонгон хийдэг гэнэ.
12
Сахалнаас айх
Погонофобиа нь эрэгтэй хүний урт, өтгөн сахалнаас айх айдас юм. Тиймээс тэднийг айлгахыг хүсвэл эрчүүд зүгээр л сахлаа ургуулахад хангалттай. Тиймээс ч энэ төрлийн айдастай бүсгүйчүүд хань ижлээ сонгохдоо ч гэсэн нөхрийнхөө сахалд ихээхэн ач холбогдлыг өгдөг байна.