1
Наташа Петербурженка (Deep bunny hole)
Өдгөө 21 настай тэрээр Санкт Петербургийн их сургуулийг программист чиглэлээр сурч төгсчээ. Наташа (Natasha Peterburzhenka) анх өөрийн мэргэжлийн дагуу ажиллаж байгаад нэг удаа найз залуутайгаа хийсэн секс бичлэгээ олонд дэлгэхэд хүмүүст ихэд таалагдсан байна. Үүнээс үүдэн тэрээр өөрийн гэсэн вэб хуудас нээн, “Deep bunny hole” гэсэн нэрээр порно чиглэлээр бичлэг оруулж эхэлснээр олон шүтэн бишрэгчидтэй болжээ. Порно од маань нэгэн ярилцлагандаа “Надад карьер энэ тэр чухал бишээ. Хүн бүхэнд дуртай зүйл бий. Харин би зүгээр л секст дуртай. Нэг ёсондоо сонирхлоо даган ийм зүйл хийдэг. Сайхан байдаг шүү” хэмээжээ.
2
Лори Уоллес
Олон порно киногоор хүмүүсд танил болсон Лори (Laurie Wallace) хүүхэд байхдаа баллетээр хичээллэдэг байжээ. Өсвөр насны охин байхдаа хэд хэдэн тэмцээнд оролцож, шагнал хүртэж байсан аж. Харин дараа нь “Жорж Вашингтоны Их Сургууль”-ийг хуулийн чиглэлээр суралцаж төгсөн, загвар өмсөгчийн агентлагт ажилд орсон байна. Удалгүй эрчүүдийн сэтгүүлд эротик зураг авхуулж байгаад порно кинонд тоглох болжээ. Тэрээр өдгөө 40 настай билээ.
3
Аникс Линкс
Царайлаг төрх, халуухан биеэрээ олныг шуугиулж буй 26 настай Аникс (Aniks Lynx) нь Олон нийтийн харилцаа чиглэлээр суралцаж “Мастер” зэрэгтэй төгсчээ. Тэрээр нэгэн газар ажилтнаар орсон боловч удалгүй тус ажлаасаа гаран порно жүжигчин болжээ. Учир нь гэвэл тэр өсвөр насны охин байхаасаа л порно кинонд тоглохыг хүсдэг байсан төдийгүй насаараа оффисын өрөөнд суун, уйтгартай амьдрах түүнд зохихгүй гэж боджээ. Тиймдээ ч өдгөө өөрийн зорилгодоо хүрэн порно кинонд тоглож яваа юм.
4
Лиза Спарк
Нэг өдөрт 919 залуутай бэлгийн хавьталд орон, дээд амжилт тогтоож олноо нэрд гарсан тэрээр өдгөө 38 настай билээ. Лиза (Lisa Spark) АНУ-ын Кентаки мужийн урлагийн их сургуульд суралцсан төдийгүй мастер зэрэгтэй боловсролтой эмэгтэй юм. Тэр өмнө нь сурахын хажуугаар үсчний газар ажилладаг байжээ. Харин сургуулиа төгссөнийхөө дараа порно урлагийн салбарт хүч үзэхээр зориг шулуудсан аж.
5
Лолерей Ли
2008 онд Сан Францискогийн Их Сургуульд Англи хэл, утга зохиолын ангийг суралцан төгсчээ. Дараа нь Нью-Йоркийн Их Сургуульд сэтгүүлч мэргэжлээр сурж мастерын зэрэг хамгаалсан байна. Мэдлэг, боловсролын хувьд бусдаас дутахааргүй тэрээр анх 19 насандаа порно кинонд тоглож байжээ. Үүнээсээ хойш сексийн талаар судалгаа хийж, зохиол бичиж эхэлсэн аж. Өдгөө тэрээр 35 настай бөгөөд 2012 онд транс эртэй гэрлэсэн билээ.
6
Анжелена Дорошэнкова
Дэлхийд нэр алдраа цуурайтуулж яваа порно од Анжелена (Angelina Doroshenkova) хичээлдээ их сайн байсан бөгөөд ОХУ-ын шилдэг сургууль болох Москвагийн Олон Улсын Харилцааны сургуульд шууд л тэнцэн орсон гэдэг. Гэвч тэр санхүүгийн хүндрэлээс болон сургуулиа орхин, порно жүжигчин болох замыг сонгосон билээ. Өдгөө тэрээр Европд кино зураг авалтанд орж байгаа бөгөөд сарын 5600 долларын цалинтай ажээ. Бүсгүй хэлэхдээ “Анхандаа надад мөнгө хэрэгтэй байсан ч одоо бол чухал биш. Надад садар самууны "урлаг" таалагддаг” хэмээжээ. Мөн түүний эцэг эх охиныхоо сонголтыг эсэргүүцдэггүй байна.
7
Анни Спринкл
Тэр бол 80-аад онд ид шуугиулж байсан порно од билээ. Кино урлаг, театр чиглэлээр суралцан докторын зэргээ хамгаалсан байна. Өдгөө тэрээр 61 настай бөгөөд их сургууль болон олон нийтийн уулзалт зэрэгт сексийн салбарын соёл хөгжлийн талаар лекц уншдаг ажээ.
8
Ти Жи Харт
49 настай Ти Жи Харт маш олон порно кинонд тоглож байсан юм. Тэрээр жирийн нэг порно од байгаагүй бөгөөд АНУ-ын усанд сэлэлтийн багт багтаж, олимпод орж байжээ. Үүнээс гадна тэрээр 3 их дээд сургууль дүүргэсэн мэдлэг боловсрол арвинтай нэгэн аж. 30 наснаасаа порно урлагт хөл тавьж байжээ.
9
Жоанна Энжил
Анх тайчигчаар гараагаа эхлүүлж байсан тэрээр өдгөө 30 гаруй порно кинонд тоглоод амжжээ. Зөвхөн порно кино ч биш аймшгийн кинонд ч дүр бүтээж явсан аж. Хамгийн хачирхалтай нь тэрээр Христийн шашинт гэр бүлд төрж өссөн бөгөөд Англид уран зохиолын чиглэлээр суралцаж бакалавр зэрэгтэй төгссөн байна.
10
Азиа Карера
Тэрээр багаасаа төгөлдөр хуур тоглож, цаашлаад эдийн засгийн чиглэлээр суралцан, олон олон шагнал хүртэж байсан аж. Гэтэл Азиа (Asia Carrera) сургуулиа төгсөөд өөрийн мэдлэг чадвараа ашиглахын оронд гэрээсээ оргож, шөнийн клубд тайчигч хийж байсан юм. Цаашлаад хамгийн өндөр өртөгтэй тайчигч болж порно кинонд тоглож байжээ. Өдгөө 43 настай бүсгүй аль хэдий 2 хүүхдийн ээж болжээ.
11
Эй Жи Бэйлэ
Тэрээр анхнаасаа л порно жүжигчин байсан хэдий ч, суралцах хүсэл эрмэлзэл дүүрэн байсан учир Шотландын "St Andrews"-ийн их сургуульд хүн судлалын чиглэлээр мастер зэрэг хамгаалж төгссөн байна. Гэвч түүнд мэргэжлээрээ ажиллах нь уйтгартай санагдса бололтой, Америкдаа эргэн ирээд порно жүжигчиний ажлаа буцаад л хийх болсон юм.
12
Шалиф (Shy Love)
Тэрээр ахлах сургуулиа амжилттай төгсөн, санхүү эдийн засгийн чиглэлээр суралцсан байна. Хичээлдээ сайн байсан Шилаф (Shilaf) хүмүүст санхүүгийн зөвлөгөө өгч, ном хүртэл бичсэн юм. Шалиф өдгөө нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг ажээ.