Уг бялуу нь 18-р зууны дунд үеэс гаралтай, ховор Итали хоолны жоруудтай номонд байдаг боловч анхлан 1969 оноос Италийн Венето хотын "Le Beccherie" рестораны цэсэнд оруулжээ. Хүн болгон тансаг зөөлөн амтыг нь үнэлж эхэлснээр дэлхий даяар түгж эхэлсэн байна. Уламжлалт Тирамисуны орцонд хуруун хэлбэрт жигнэмэг, өндөгний шар, элсэн чихэр, кофе, маскарфоне бяслаг болон какаоны нунтаг л байсан байна. За энгээд доорх бялууг хэрхэн хийх талаар харуулсан бичлэгийг орууллаа.
Жор нь "Меркури" захад зарагдаж байгаа учраас та бүхэн төвөггүйхэн нэг доороос цуглуулах боломжтой.
ОРЦ:
Кремэнд:
- 2 аяга (480 мл) сүү,
- 3/4 аяга (150 грамм) элсэн чихэр
- 1/4 аяга (35 грамм) шигшсэн гурил
- 6 том өндөгний цагаан
- 1/4 аяга (60 ml) ром дарс
- 2 цайны халбага ванилын шингэн
- 1/4 аяга (57 грамм ) давсгүй масло, жижиглэх
- 1 аяга (227 грамм) маскарфоне бяслагыг өрөөний температурт хайлуулах
Хуруу хэлбэрт жигнэмэг:
28-32 ширхэг хуруун хэлбэрт жигнэмэг - уг жигнэмэг нь хөвсгөр шинж чанартай учир Тирамису бялуунд хамгийн тохиромжтой.
Кофены сиропонд:
- 1.5 аяга (360 мл) найруулсан кофе юмуу экспересо
- 1/3 аяга (65 грамм) элсэн чихэр
- 1/4 аяга (60 мл) ром дарс
Дээр нь какаоны нунтаг, шоколадны үйрмэг цацна.
Энэ бялууны жороор амттай бялуу хийсэн бол, зургаа бидэнд илгээгээрэй. Бид та бүхний зургийг дараагийн нийтлэлдээ оруулах болно. И-мэйл хаяг: aamregled@gmail.com
Зураг илгээхдээ:
- Чанартай гоёмсог дарсан зураг
- Өөрийн нэр
- Бялууны амт болон сэтгэгдлээ дэлгэрэнгүй бичиж илгээгээрэй.